Tag Archives: улс төр

March, 2024

  • 25 March

    Канад улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Сандра Шуфани Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаа тул зудын гамшгийг даван туулахад зориулан Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон тухай мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд тохиосон Монгол, Канад Улсын хооронд …

  • 25 March

    Үндэсний аудитын газарт улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлснийг хүлээн авлаа. Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргахаар 2024 оны 3 …

  • 25 March

    МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүлээлгэн өглөө

    Монгол Ардын намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлэн оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт  хүлээлгэн өгөв. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджавт гардуулж өгөн танилцуулга хийлээ. Энэ арга хэмжээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын Нарийн Бичгийн дарга …

  • 20 March

    “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-аас АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүллээ

    “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-аас Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүллээ Уулзалтад Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ардчилсан намын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Ж.Энхбат нар оролцож, “Хашаандаа сайхан амьдаръя ТББ”-ын тэргүүн Ц.Түмэнбаяр, Б.Бат-Эрдэнэ нарын төлөөлөл гэр хорооллын бүтэц, төлөвлөлт, цаашид хэрхэн утаа, хөрсний бохирдол зэрэг …

  • 20 March

    Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийлээ. Төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөлд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сан байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, …

  • 20 March

    Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.03.20/ болж “Тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.  Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон …

  • 20 March

    МҮЭХ-ноос “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар хүргүүллээ

    Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, Стратеги академийн захирал Д.Бумдарь, МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга М.Мандхай нар  Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Х.Буянжаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр МҮЭХ-ноос Монгол Ардын Намд “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг өглөө. УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох улс …

  • 20 March

    Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

     Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням мал аж ахуйн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Бид нарыг сонгоод дэмжээд УИХ-д төлөөлөл болгоод явуулсан хүмүүс биднийг шуудай гурил хивэг үүрээд 5,10 кг будаа гурил тараагаад яв гэж сонгоогүй. Биднийг малын махыг үнэтэй болгоод өгөөч, малын дайвар бүтээгдэхүүнийг …

  • 20 March

    Иргэд үнэтэй гурил хэрэглэж байгаа энэ байдалтай Засгийн газар эвлэрэхгүй

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.  Тэрбээр танилцуулгадаа, монголчуудын хүнсний гол хэрэглээний нэг болох гурилын үнэ сүүлийн дөрвөн жилд хоёр …

  • 20 March

    Д.Амарбаясгалан: Гурил үйлдвэрлэгчид бүх шатандаа хөнгөлөлттэй зээл авчихаад Монголын төрийг ард иргэдтэй нь дарамталж байна

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болж  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:ШӨХТГ-ын мэдээлэл дээр үндэслээд үнийн зохиомол хөөргөдөл бий болгосон гэж акт тавьсан. Акт тавьсны дараа “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн хэвлэлээр дамжуулан даапаалсан. …

  • 20 March

    Засгийн газар “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. – Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар – Шинэ Хархорум хот, Шинэ Зуунмод хотыг төлөвлөж байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар – Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төслийн талаар – “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл – Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн …

  • 19 March

    Б.Жавхлан:Гурилын үнийн хөөргөдөл бий болж байхад ШӨХТГ юу хийж байв аа. Бүх аргаа барчихсан юм уу?

    УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан өнөөдрийн  хуралдаанаар гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,” Гурилын үнийн хөөргөдөл бий болж байхад ШӨХТГ юу хийж байв аа. Бүх аргаа барчихсан юм уу? Та нарын ажил явахгүй болохоор асуудал хурцдаж байнгын хороо нь дээр хэлэлцэгдэж байна. Ганц гурил …

  • 19 March

    Д.Амарбаясгалан: Хилийн цаана 1-р гурил 900 төгрөгийн үнэтэй байхад дотоодын зах зээлд 2600-3000 төгрөгөөр зарагдаж байна

    УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар гурил, тэжээлийн үнийг өсгөхгүй байх зорилгоор Засгийн газраас өргөн барьсан Импортын улаан буудай, гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.   Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Гурилын үнэ зүй ёсныхоо …

  • 19 March

    “Ногоон автобус”-ны худалдан авалтыг хянан шалгах түр хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо

    Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2024.03.19) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр …

  • 19 March

    Д.Амарбаясгалан: Авлигын хэрэгт холбогдсон гишүүдийг МАН нэр дэвшүүлэхгүй

    ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын сонгуультай холбоотой асуудлаар тайлбар хийлээ. -Улс төрийн намууд хэнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх вэ гэдгээ ярилцаж эхэлсэн мэдээлэл байна. МАН энэ асуудлаа хэзээ тодорхой болгох вэ? -МАН эхэлж тойргууд дээр судалгаа зохион байгуулаад, тавдугаар сарын 20-ний дотор багтаан долоо хоногийн хугацаанд нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагаа зохион байгуулна. МАН -ын хувьд …