Tag Archives: уул уурхай

September, 2016

  • 1 September

    Түүхий нефтийн үнэ баррель бүрдээ 43 ам доллар болно гэж Дэлхийн банк таамаглаж байна

    Дэлхийн банкнаас өнгөрөгч 8 дугаар сарын 26-нд мэдэгдэхдээ, “Нефть үйлдвэрлэгч зарим орны хангамж тасалдах тэрчлэн эрэлт хэрэгцээ нэмэгдэхтэй зэрэгцэн 2016 оны түүхий нефтийн үнэ баррель бүрдээ 43 ам доллар болон өсөх хандлагатай байна” гэжээ. Дэлхийн банкны хамгийн сүүлийн үеийн “Том оврын бараа бүтээгдэхүүний зах зээлийн хэт төлөв” улирлын сэтгүүлд тэмдэглэхдээ, Канад, Нигерийн нефтийн үйлдвэрлэл тасалдсаны улмаас энэ оны хоёрдугаар улирлын …

August, 2016

  • 18 August

    АН-аас томилогдсон О.Отгонбаатар “Шивээ-Овоо”-гийн уурхайг самарч байгааг салбарынхан нь эсэргүүцэж байна

    “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайн талаар сонсож мэдээгүй хүн бараг байхгүй л дээ. 26 жилийн өмнө байгуулагдаж байсан тус компани Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3%-ийг нийлүүлж, Монгол улсын Эрчим хүчний 70.0%-ийг дангаараа цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50.0%-ийг хангаж ирсэн болохоор улс орны нийгэм, эдийн засаг дахь нөлөөлөл нь чамгүй их. Тэр ч утгаараа  “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаа хэрхэн …

  • 15 August

    Түүхий эд экспортлогч орнуудын эдийн засагт хашир ухаан хэрэгтэй

    Эрдсийн түүхий эд экспортлогч орнуудын хувьд эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулгарах тухайд бэлтгэл тааруу байсан нь өнөөгийн үйл явцаар нотлогдож байна. Мэдээж аль ч улс орон 2009-2012 оны үед зах зээлийн нөхцөл байдал таагүйгээр үргэлжилнэ гэж санаагүй нь лавтай. Гэвч тэдгээр улс орны ирээдүйг угтан харж хийсэн үйлдэл хангалтгүй байсан нь өнөөдөр зутруухан байхын үндэс болж буйг бид өөрсдийнхөө одоо …

May, 2016

  • 19 May

    Сайн мэдээ: Ноён ууланд олборлолт явуулах “Сентерра Голд” ХХК-ийн лицензүүдийг цуцаллаа

    Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул оршдог. Энэ уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Харин “Сентерра Гоулд” ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын дөрвөн лиценз нь хууль бус тул цуцалж өгнө үү хэмээн “Ноён уулаа …

  • 12 May

    Багахангайд хууль бусаар алт олборлож байсан үйл ажиллагааг түр зогсоолоо

    Багахангай дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт иргэд хууль бусаар алт олборлож тухайн орчинд нуранги үүсэж болзошгүй байдалтай болсон тухай дүүргийн удирдлагууд болон Улаанбаатар хотын цагдаагийн газраас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 5-нд болсон хуралдаанд танилцуулсан юм. Хуралдаанаас мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах хүртэл гар аргаар алт олборлохыг түр хугацаанд хориглож шаардлагтай арга хэмжээг …

  • 10 May

    Уул уурхайд байгаль орчны засаглалыг бэхжүүлнэ

    Шведийн байгаль орчныг хамгаалах агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Уул уурхайд байгаль орчны засаглалыг бэхжүүлэх нь” хөтөлбөрийг Колумб, Кени, Мозамбик, Монгол Улсад хэрэгжүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч, суурин төлөөлөгч Даниэла Гаспарикова МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржтой уулзлаа. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөр нь хөгжиж байгаа улс орнуудад тулгараад байгаа байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх, байгаль орчны болон …

April, 2016

  • 28 April

    Хонг Конгийн хөрөнгийн бирж MMC компанийн бүртгэлийг түдгэлзүүлж болзошгүй

    “Mongolian Mining Corporation”-д зээл олгосон “BNP Paribas” болон “ICBC” банк зээлийн төлбөрөө нэн даруй төлж барагдуулахыг шаардсан бөгөөд “Mongolian Mining Corporation” зээлдүүлэгчидтэй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хичээх болно гэж мэдэгдсэн. Зээл олгогч банкууд зээлийн төлбөрийг гаргуулахаар “FTI Consulting” компанийг зөвлөхөөр томилсон байна. “BNP Paribas” болон “ICBC” банкны төлбөрийн үлдэгдэл нийт 95.4 сая ам.доллар байгаа аж. “Mongolian Mining Corporation” 2014 оны гуравдугаар …

  • 28 April

    Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг удахгүй батлана

    • Өнгөрсөн арванхоёрдугаар сард Рин Тинтогийн зүгээс далд уурхайн удаан хүлээлгэсэн асуудал шийдэгдсэн гэж мэдээллэж байв. Үүний дараа уг ажлын бэлтгэл болгож Рио Тинтогийн шинэ гүйцэтгэх захирал Jean-Sebastien Jacques-ийг томилох гэж байна. Тэрээр Оюу толгойн далд уурхайн гэрээг байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан нэгэн юм. • Deutsche Bank-ний шинжээчид “Рио Тинто, Turquoise Hill, Монголын засгийн газар нь Оюу толгойн далд …

March, 2016

  • 31 March

    Тоон мэдээ: 1,4 сая тонн нүүрс экспортолжээ

    Энэ оны хоёрдугаар сард 3.6 сая тонн нүүрс, 1.1 тн алт,  199.2 мянган тонн газрын тосыг олборложээ. Харин хайлуур жоншны баяжмал 22.1 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 246.8 мянган тонн,  төмрийн хүдрийн баяжмал 72.4 мянган тонн, цайрын баяжмал 12.3 мянган тонныг үйлдвэрлэсэн байна. Энэ хугацаанд 273.8 мянган тонн зэсийн баяжмал, 575.3 мянган тонн төмрийн хүдрийн , 1.7 тонн алт, 1.4 сая тонн нүүрс, 194.9 …

  • 30 March

    Хууль бусаар жонш олборлож байжээ

    Дундговь аймгийн Хулд сумын “Түймэрт цагаан” гэх газраас зөвшөөрөлгүй жонш олборлож байгаа мэдээлэл иржээ. Энэ мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтсийн алба хаагч нар хамран хяналт шалгалт зохион байгуулжээ. Шалгалтын үр дүнд Дундговь аймгийн харьяат иргэн Ө нь техник хэрэгсэл ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр жонш олборлож байсан үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар олборлосон 120 тонн жонш, …

  • 29 March

    Уул уурхайн яам Канадын МЕРИТ төсөлтэй хамтран ажиллана

    Монгол Улсын Уул уурхайн яам  болон Эрдэс баялгийн менежментийг институцийн өөрчлөлт хийх замаар сайжруулах санаачлага Канадын консорциумийн хооронд төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулав. Санамж бичигт Уул уурхан яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг болон Канадын МЕРИТ төслийн удирдагч Синди Фэйр нар гарын үсэг зурав. Эрдэс баялгийн менежментийг институцийн …

  • 29 March

    Л.Батцэнгэл: Оюутолгой Ундайн голд хоноцын сэтгэлээр хандсан

    Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюутолгой төсөл эхлээд багагүй хугацааг ардаа үдэж байна. Улс орны эдийн засагт эерэг үе өгөөжөө өгч буй нэртэй  тоон үзүүлэлтүүд, нэгдсэн тайлан, цэнхэр кемп сэлтхэнээр бид Оюутолгойг төсөөлдөг. Гэвч Ханбогд сумын малчдын амьдралд төслийн нөлөөгөөр хэрхэн өөрчлөлт орсон хийгээд сум орны байгаль орчинд гарсан өөрчлөлтүүдийг төдийлөн хайхралгүй, эзэнгүй байдалтай орхисон мэт. Харин бодит байдал дээрээс нь сурвалжлахад …

  • 22 March

    Оюутолгой нэг секунт тутамд 873 литр ус хэрэглэж байна

    Оюутолгой өмнийн говийн цэнхэр сувдаар ямар ч хяналтгүй “тоглож” байна Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Эл өдрийг тохиолдуулан манай мэдээллийн сайт Оюутолгойн төслийн нөлөөллөөр бий болсон Өмнөговь аймгийн Ханбогд сумын усны хомсдол болон Галбын говийн заган ойг тэжээгч ус далд уурхайн бүтээн байгуулалтад ашиглагдахаар яригдаж буй сэдвийг баримтаар сөхөж байна. Уг нийтлэлийг манай сурвалжлах баг Ханбогд суманд хийсэн сэдэвчилсэн сурвалжлагын хүрээнд бэлтгэж байгаа …

February, 2016

  • 29 February

    “ММС” хувьцаа уналттай байна

    Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын хувьцааны ханш олон улсын бирж дээр ямар байгааг сонирхуулъя. Нэг хэсэг олон улсын зах зээлд арилжаалж бу Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцаа унасан. Харин өнгөрсөн оноос эргэж сэргэсэн нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг байгуулсантай холбоотой гэж шинжээчид дүгнэдэг. “Khan Resources Inc” хувьцаа арван хувиар өсчээ. Харин Mongoian Mining Corporation-ийн …

  • 26 February

    Монгол Улсыг ОҮИТБС-ын удирдах хорооны даргын нэрэмжит шагналаар шагнав

    Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Перу Улсын нийслэл Лима хотод энэ сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ОҮИТБС /Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга/-ын Удирдах дээд байгууллагын олон улсын 7 дугаар бага хуралд оролцлоо. Уг хурлын үеэр Монгол Улс ОҮИТБС-ын тайлан, мэдээллийг цахимжуулахад үлгэр жишээ ажиллаж байгаа улсаар үнэлэгдэж ОҮИТБС-ын удирдах хорооны даргын нэрэмжит шагналаар шагнагдав. Уг шагналыг …