Ерөнхий сайдын “Шийдлийн цаг” уулзалтад Монгол Улсын сайд М.Энхсайхан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар оролцож, мега төслүүдийн үйл явцын талаар ярилцлаа. “Тавантолойн цахилгаан станц” бол тэрбум долларын төсөл. Оюутолгойн том хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани Тавантолгойн цахилгаан станцыг барих, хөрөнгө босгоход зориулж 15 жилийн хугацаатай, нэг тэрбум ам.долларын санхүүгийн баталгаа гаргаж өглөө гэсэн мэдээллийг Монгол Улсын сайд М.Энхсайхан уулзалтын …
Tag Archives: уул уурхай
October, 2015
-
13 October
“Цагаан суваргын зэс-молибденийн баяжуулах үйлдвэр” болон “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар болон “Монголын алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Тус гэрээнд Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогт, “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир нар 2015 оны 10 дугаар сарын 13-ны энэ өдөр гарын үсэг зурлаа. Тус гэрээ нь 2013 оны сүүлээс хэрэгжсэн Хөрөнгө …
-
13 October
“Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
“Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжээд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гэрээнд гарын үсэг зурах эрх олголоо. “Монголын алт” ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид уг төслийг “МАК …
-
1 October
Орон нутагт нүүрсний үнэ нэмэгджээ
Орон нутгийн өмчит Таван толгой ХК-ний нүүрс борлуулах цэг /НБЦ/-үүд ажиллаж эхэллээ. Энэ жил 1 тонн нүүрс 27500 төгрөгөөр, харин уурхайн аман дээрээсээ 16500 төгрөгөөр борлуулагдах юм байна. Тус компаний нүүрс борлуулах 3 цэг ажиллаж буй бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговийн ард иргэд, хөдөлмөрчдийг хамгийн хямд үнээр нүүрс борлуулахыг эрмэлздэг гэх ч энэ жил үнэ нь нэмэгджээ. Өнгөрсөн жил тонн …
September, 2015
-
30 September
Нинжа нарыг Гацууртын ордоос албадан гаргажээ
Уул уурхайн сайд Р.Жигжид энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Дууш мандал хайрхан” ТББ-ын хүдэр баяжуулах бичил уурхайн үйл ажиллагаа болон Гацууртын ордтой танилцжээ. “Дууш мандал хайрхан” төрийн бус байгууллага нь 400 гаруй гар аргаар алт олборлогчийг эгнээндээ нэгтгэж, нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон бөгөөд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлд хамрагдаж алтны баяжуулах цехийг байгуулжээ. Мөн …
-
23 September
Хууль бусаар ашигт малтмал олборлох явдал гарсаар байна
Мэргэжлийн хяналтийн байгууллагын ээлжит цахим хурлаар нийслэл, орон нутагт хийгдэж буй хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ болон бусад ажлын талаар мэдээлэл өглөө. Орон нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчлүүд цөөнгүй гарч байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох арга хэмжээг аван ажиллаж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Баянгол сумдад зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байсныг шалгаж, 7 нөхөрлөл, иргэдийн …
-
18 September
Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах асуудлаар хэлэлцэж байна
Налайх дүүрэгт энэ сарын 17-18-нд “Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах нь” сэдэвт онол, практикийн ээлжит бага хурал болж байна. Энэ хурлаар уул уурхайн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийнхэн байгаль орчны асуудлыг хөндөн ярилцаж, мэдээлэл солилцдог, цаашид хийх ажлаа төлөвлөж, туршлага судалдаг. Өмнөх жилүүдэд нөхөн сэргээлтийн сайн жишээ, туршлагыг харуулж танилцуулдаг байсан бол энэ удаа уурхайг …
-
14 September
Ноён уул руу 300 гаруй нинжа нар дайран оржээ
Уул уурхайн сайд Р.Жигжид энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын уурхайн үйл ажиллагаатай газар дээр танилцсан байна. Уул уурхайн сайдын хамт Ашигт малтмалын газрын дэд дарга С.Амарсайхан, Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, ШУА-ын Түүх археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ч.Амартүвшин, ШУА-ын Газар зүй, геологийн цэвдэг судлалын салбарын дарга А.Дашцэрэн нарын албаны хүмүүс “Сентерра гоулд” компани лиценз …
-
11 September
Тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсооно
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ХИЙХ, ИМПОРТЛОХ, ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ, ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ТҮР ЗОГСООХ ТУХАЙ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн намрын хурал 2015 оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбогдуулан үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт 2015 …
-
7 September
Байгалийн цогцолборт газар нөхөн сэргээх нэрийдлээр олборлолт явуулж байна
Ховд аймгийн Цэцэг сумын Мянган улзатын байгалийн цогцолбор газарт Цагаан эрэг гэх газар ордог байна. Цагаан эрэг гэх энэ газарт ЗХУ-ын үед вольфром олборлож байгаад орхисон байдаг. Улмаар уг газарт нинжа нар орж вольфрам олборлож байсан бөгөөд тэдэнд газар сэндийчих “эрх”-ийг сумын засаг дарга Д.Цогбадрах өгсөн байдаг. Улмаар энэ нь асуудал үүсээд цагдаа шүүхэд шалгагдаад ирэхийн цагт уг газрыг хэсэг хугацаанд тайван орхисон байгаа юм. Харин 2 сарын өмнөөс Цагаан эрэгт …
-
4 September
Р.Жигжид: Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ашиглах бодлого баримталж байна
“Дисковери Монголиа-2015” Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулга уулзалтын нээлтэд Уул уурхайн сайдын хэлсэн үг Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковери Монголиа” Олон улсын 13 дах удаагийн чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье. Манай орны эдийн засаг, нийгмийн хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг геологи, уул уурхайн …
August, 2015
-
28 August
Шуурхай мэдээ: Ашигт малтмалын газрын туршилт амжилтгүй боллоо
Ашигт малтмалын газраас өнгөрсөн даваа гарагт Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох бүртгэл явуулсан ч серверийн алдаа гарсан шалтгаанаар бүртгэлийг зогсоож, 51 аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцласан юм. Тэгвэл тус газраас серверийн асуудлаа шалгаж өнөөдөр буюу баасан гаригт 11:00-11:05 цагийн хооронд таван минутын хугацаатай туршилтын журмаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох бүртгэл явуулахаар …
July, 2015
-
30 July
Ашигт малтмалын 404 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байна
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9% буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Үүнд: Өргөдлөөр 13.4 % буюу 20.9 сая га Сонгон шалгаруулалтаар 6.5 % буюу 10.2 сая га Өргөдлөөр: Эхний ээлжинд уртрагийн 104 градусын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна. 2015 оны 1-р сарын 26-ны …
-
30 July
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого 54 хувийн биелэлттэй байна
Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанаас улсын төсөвт оруулах орлого өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэн эерэг үр дүн гарсан. Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхэлсэнтэй холбоотой. 2010 оноос хойш ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүйгээс энэ салбарын үйл ажиллагаа буурч, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт эрс багасах хандлагатай болоод байсан юм. Эхний хагас жилийн байдлаар, хайгуул, …
-
30 July
Экспортод гаргаж буй нүүрсний ангиллыг олон улсын жишигт нийцүүллээ
“Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний MNS 6457-2014” стандартыг батлуулсан. Энэхүү стандартыг үндэслэн жишиг үнийг тооцдог болсноор Монгол Улс олон улсын жишигт нийцсэн нэр томъёоллоор нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний үнийг зарлах ба бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар бүтээгдэхүүнээ экспортлох боллоо. Их Британийн “BG Group”-тэй хамтран ажиллахаар боллоо Газрын тосны газар “Богд IV” ба “Онги V” талбайд “BG Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Төслийн хүрээнд …