Уг нь гоо сайхны хагалгаа. Гэвч хүний унаган төрх л хамгийн сайхан байдаг. Ямар нэгэн байдлаар хөндөгдөж, мэс хүрч, зүү нэвтэрсэн л бол тэрхүү төрх хуучин шигээ байж чадахгүй болдог. Яг л ухчихсан газрыг яаж ч нөхөн сэргээгээд хуучин шигээ болж чаддаггүйтээ адил юм. Тэгэхээр гоо сайхны хагалгаанд орох тухай дахин дахин бодох хэрэгтэй болов уу.
Tag Archives: фото мэдээ
March, 2018
-
3 March
Фото:Гар утасны камерт өртсөн Милан хотын барилгууд
Гайхамшигтай гэрэл зураг дарахад сайн чанарын, өндөр үзүүлэлттэй мэргэжлийн камер шаардлагатай байдаг цаг үе ард хоцорчээ. Мэргэжлийн камерыг мэргэжлийнхэн ашиглаж, харин сонирхогчид заавал өндөр үнэтэй камерын оронд өөрийнхөө гар утасны камераар л сэтгэлийн утас хөдөлгөх, гайхалтай гэрэл зураг дарж болохоор болсон байна. Ингээд гэрэл зурагчин Давид Сассогийн Samsung Galaxy S7- утсаар Итали улсын Милан хотын өндөр барилгуудын зургуудыг хэрхэн гайхалтай …
-
2 March
ФОТО:Эгзэг нь таарсан элдэв зургууд
Чи дэлхийн хамгийн шилдэг гэрэл зурагчин биш байж болно. Харин чи зөв цагтаа, зөв газраа байж таарах юм бол гайхалтай зургийг дарж чадна. Ингээд эгзэг нь таарсан гайхалтай зургуудыг хүргэж байна.
-
1 March
Жони Деппын хайрыг булаасан таван эмэгтэй
Фото мэдээ булангаараа Америкийн жүжигчин, хөгжимчин Жони Депптэй дотно харилцаатай байсан бүсгүйчүүдийн талаар сонирхуулж байна. Шерилин Фенн Твин Пикс олон ангит киноны ирээдүйн од бүсгүйтэй Жонни “Мангарууд” гэх оюутны киноны зураг авалт дээр 1985 онд танилцжээ. Тэд гурван жил хагас үерхэж сүй тавьсан байлаа. Оливер Стоуны “Салаа” кинонд тоглож байсан Депп дуулга малгай дээрээ “ШЕРИЛИН” гэсэн нэрийг бичсэн харагдаж байдаг. Вайнона Райдер …
February, 2018
-
27 February
Хойд Солонгосын олонд дэлгэгдээгүй гэрэл зургууд
Герман улсын мэргэжлийн гэрэл зурагчин Мартин Вон Ден Дриш Хойд Солонгост найман өдрийн аялал хийхдээ өмнө нь олон түмэнд дэлгэгдэж байгаагүй зургуудыг 2014 онд Хойд Солонгосын нийслэл Пхеньянд очих үеэрээ гэрэл зургийн хальсанд буулгажээ.
-
24 February
Фото:”Мөнгөн Улаанбаатар” цасны баяр
Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа тэмдэглэн өнгрүүлдэг уламжлалтай. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” өнөөдөр 10 дахь жилдээ Хандгайтын Янзага зусланд болж байна. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэдийн “Цасны баяр” арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, харьяа байгууллагууд, …
-
24 February
Фото:Дэлхийн алдартай “бисексуаль ” одууд
Бэлгийн бисексуаль хандлагаа нуудаггүй дэлхийн алдартай одыг амралтын өдрийн фото мэдээ булангаараа танилцуулья. Билли Жо Армстронг “Green Day” хамтлагийн гишүүн Билли Жо Армстронг бисексуаль гэдгээ 1995 онд “The Advocate” сэтгүүлд ярьсан түүхтэй. “Би бисексуалийг дандаа л сонирхож ирсэн. Төрөлхийн ийм чиг хандлагатай хүмүүс олон байдаг”гэж тэрбээр нууцаа дэлгэжээ. Анна Пэкуин Анна Пакуин бисексуаль гэдгээ огт нуудаггүй нэгэн. 2009 онд “Зуи” сэтгүүлд ярилцлага …
-
24 February
Сайхан бүсгүйчүүд өглөөг хэрхэн угтдаг вэ?
Өглөөг хэрхэн угтахаас тухайн өдөр маш их шалтгаалдаг. Энэ нь таны гадаад төрхөнд маш их нөлөөлдөг гэнэ. Тэгвэл дэлхийн хамгийн сайхан бүсгүй хэмээн нэрлэгддэг эмэгтэйчүүд өглөөг хэрхэн угтдаг талаарх зөвлөгөөг хүргэж байна. Миранда Керр Тэрээр өглөө бүр бясалгал хийдэг аж. Мөн витамин болон өөрийн найруулсан ногоон смузи уудаг гэнэ. Мөн усанд орохоосоо өмнө биеэ тусгай зориулалтын хуурай щеткоор үрдэг юм …
-
23 February
Фото: Ганц бие бүсгүйчүүдийн амьдрал
Мексикийн зураач Идалий Канделасын ганц бие амьдардаг бүсгүйчүүдийн амьдралыг зурсан зургуудыг толилуулж байна. Хэрвээ зураач бүсгүйн өөр бүтээлүүдийг нь харахыг хүсвэл түүний instagram хаягаар нэвтэрч үзэх боломжтой.
-
22 February
Төрж буй эмэгтэйчүүдийг харуулсан олон улсын гэрэл зургийн уралдаан болжээ
Алив сайхан бүхнээ бид ээжтэйгээ зүйрлэж, аз жаргалыг эх үрсийн энхрийлэл хайраар төсөөлдөг билээ. Хүний орчлонгийн түмэн янзын хэлхээс дотроос эх үрсийн ариун холбоос шиг эрхэм нандин зүйл үгүй. Эмэгтэй хүн үр хүүхдээ төрүүлэх нь амьдралынх нь хамгийн аз жаргалтай үе байдаг болов уу. Ингээд 2018 оны төрж буй эмэгтэйчүүдийг харуулсан олон улсын гэрэл зургийн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг сонирхъё. Тэмцээнд …
-
22 February
Гэрэл зурагчин Виктория Крундишева сүүлд авсан зургуудаа толилуулав
Гэрэл зурагчин Виктория Крундишева ихэвчлэн нийгмийн болон хувь хүний асуудал хөндсөн, зохиомжит, урлагийн төрлийн зургууд авдаг. Тэрээр сүүлд “The Glass Walls” нэртэй цуврал зураг авчээ. Гэрэл зураг нь дүрслэх урлагийн нэг хэлбэрт тооцогддог. Хүмүүсийн харж баясдаг сонгодог зургийг, үзэж байгаа жүжгийг, дуртай өвлийн хүрэмний дизайныг, гэрийн тань ханын цаасны хээг, дагаж дуулдаг хайртай дууг, очих дуртай кофе шопны тань интерьерийг, …
-
21 February
Вьетнамын 54 овог аймгийнхны 49-тэй нь уулзжээ
Францын алдартай гэрэл зурагчин Реан Вьетнамын 54 овог аймгийнхныг судлахын тулд долоон жилийг зарцуулжээ. 96 сая хүн амтай Вьетнам улсын эдгээр овог аймгийн зарим нь зөвхөн 300 хүнтэй аж. Харин зарим овог аймаг нэг сая хүртэлх хүнтэй. Зурагчин өнөөдрийн байдлаар 49 овог аймгийнхантай уулзаж, Вьетнамын төв хэсэгт тэдний гэрэл зургаар үзэсгэлэн гаргасныг сонирхъё.
-
17 February
Олны танил хүмүүсийн сар шинийн гоёл
Монголын урлаг, соёлын одод, олны танил эрхмүүд энэ жилийн цагаан сараар ямар дээлээр гоёсоноо өөрсдийн фейсбүүк хуудсандаа оруулжээ. Монголчууд сар шинийн баяраар ийнхүү үндэсний хувцсаар гангарч, өв уламжлалаа хүндлэн дээдэлсээр байгааг олны танил хүмүүсийн гоёлоос харж болохоор байна.
-
17 February
Чулуу, навч, мөчир ашиглан бүтээл туурвижээ
Байгаль өөрийн үзэмжээр бидний нүдийг булаадаг. Харин Английн уран бүтээлч Жеймс Брант байгаль дээрх зүйлсийг ашиглан содон бүтээл туурвидаг. Тэрээр чулуугаар өрлөг хийж, модны навч, мөчрийг уран сэтгэмж ашиглан хийсэн зүйлсээ урлагийн бүтээл хэмээн үзжээ. Жеймс бүтээлүүдийнхээ гэрэл зургийг интернэтэд тавихаас гадна хүмүүст эдгээрийг хийж байхад нь хажууд нь сонирхон зогсохыг зөвшөөрдөг байна.
-
14 February
Өхөөрдөм хос комикс зургаа зурсаар байна
Yehuda Adi Devir өөрийн эхнэр Маяатайгаа өнгөрүүлдэг гайхамшигтай цаг хугацаа, гэгээн хайрыг уран бүтээлдээ дүрсэлдэг уран бүтээлч билээ. Та түүний уран бүтээлээс хосын 10 орчим жилийн хамтын амьдралын гэрэл гэгээтэй, бодит амьдралын үнэн төрхийг харах болно. Тэрээр сүүлийн үед хийсэн бүтээлүүдээ танилцуулсан байна. Бүтээлүүдэд нь эхнэр нь ч мөн тусалдаг.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл