Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй хүргэхэд чиглэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын газрын http://prokuror.mn/ сайт шинэчлэгдлээ. Прокурорын байгууллага нь тус сайтаар дамжуулан байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаа, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэж байгаа ажлын талаар үнэн зөв, бодит мэдээллийг шуурхай, нээлттэй хүргэх зорилтыг тавьж байна. Мөн …
Tag Archives: Хууль эрх зүй
April, 2016
-
25 April
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралд Шүүхийн Захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир “Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн өнөөгийн байдалд судалгаа хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах зорилгоор Олон улсын байгууллагаас …
-
25 April
Ой 7 сартай охиноо орцонд орхисон ээжийг ирэх сард шүүнэ
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу байрны орцонд ой 7 сартай охиноо унтуулаад хаясан хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө гарсан билээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, орцонд хүүхдээ хаяж явсан …
-
22 April
“Херо”-гийн бичлэг алдсан гэх хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгожээ
“Херо энтертайнмэнт”-ийн бичлэг алдагдсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусчээ. Гэвч мөрдөн байцаалтын явцад бичлэг хулгайд алдагдсан гэдэг нь тогтоогдоогүй, нотлогдоогүй учир хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож хаасан байна. Сануулахад, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн “Херо энтертайнмэнт”-ийн архивт хадгалагдаж байсан улс төрчдийн бичлэг хулгайд алдагдсан. Ингэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаярын тус нэвтрүүлэгт оролцох үеийн хасагдсан хар дүрс нь алдагдаж, цахим ертөнцөд …
-
22 April
Гаалийн байцаагч Ч.Насанбат нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэв
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн Ч.Насанбат нарын 6 хүнд холбогдох хэргийг тус сум дахь Сум дундын шүүхээр хянан хэлэлцжээ. Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож Н, Д, Г нарт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэхь хэсэгт зааснаар гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жилээр хасч, 1 жил хорих, Б-д …
-
22 April
Банк дээрэмдсэн ах дүүсийг шүүх хурал өнөөдөр болно
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдсэн ах дүү хоёрыг шүүх хурал өнөөдөр 11 цагт дүүргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн танхимд шүүж эхэлнэ. Сэжигтэн этгээдүүд өнгөрсөн онд дээрх банкинд халдаж 380 сая төгрөг дээрэмдсэн ч цагдаагийнхан шуурхай илрүүлэн баривчилсан байдаг. Тодруулбал Д.Б, Д.Э нарыг цагдан хорьж байгаа бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн 147.3, …
-
21 April
Г.Туулхүү: Б.Булган цагдан хорих ангид 14 хоног эмчилгээ хийлгээд буцсан
С.Зориг агсны эхнэр Б.Булганыг яллагдагчаар татсан байгаа бөгөөд чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьж байгаагаа хуулийн байгууллагаас тайлбарлаж хэлэлгүй өнөөдрийг хүрсэн юм. Түүнд холбогдох хэргийг “маш нууц” хэмээн төрийн нууцад хамруулсан байгаа. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтаар хэрэг үүсгэн шалгаж байгаа нь ч тодорхойгүй байгаа юм. Тэгвэл олон сар хоригдсон Б.Булганы биеийн байдал маш муудсан байна гэдгийг өнгөрсөн …
-
19 April
“Х.Баттулга хуулийн байгууллагад саад болох эрхгүй”
Улсын ерөнхий прокурорын газраас энэ оны нэгдүгээр улиралд хийсэн ажлын тайлангаа сэтгүүлчдэд тайлагнав. Мэдээллийг тус газрын Дотоод аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Э.Амарбат өгсөн юм. Тухайлбал, дээрх газраас Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаад тавих хяналтын чиглэлээр 27 гомдол хүлээн авч, 117 шалгалт хийж, 14,643 захиргааны зөрчлийн материалыг хянаж, 62 шийтгэврийг хүчингүй болгож, 2 материалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан бай шалгалтын …
-
18 April
Банк дээрэмдсэн ах дүүсийг шүүх хурлын тов гарчээ
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах “Худалдаа хөгжлийн банк”-инд дээрэмчин халдаж 380 сая төгрөг дээрэмдсэн хэрэг өнгөрсөн онд гарсан билээ. Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллан гэмт этгээдүүдийг барьсан бөгөөд төрсөн ах дүү хоёр энэ хэргийг үйлдсэн болохыг тогтоосон юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 147.3-т зааснаар хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, прокуророос яллах дүгнэлттэйгээр хэргийг …
-
14 April
“УБ төмөр зам”-ын 7 албан тушаалтан хууль зөрчжээ
Авлигатай тэмцэх газар 2016 онд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Шалгалтаар 7 албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгийг мэдүүлээгүй, хөрөнгө, орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, хамаарал бүхий этгээд болох төрсөн ах, дүүтэйгээ холбоотой тушаал …
-
13 April
Дорнодын экс засаг дарга С.Ганбатыг шүүх хуралдаан 4 дэх удаагаа хойшилжээ
Дорнод аймгийн засаг дарга асан С.Ганбатыг шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшлогджээ. С.Ганбат нь “тамга тэмдэг хуурамчаар үйлдэж, ашигласан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдан шүүхэд шилжээд байгаа ажээ. Түүнийг шүүх хурал өчигдөр болох ёстой байсан боловч гурван өмгөөлөгчийн нэг нь давхар шүүх хуралтай учир хойшлуулах хүсэлт гаргаснаар энэ сарын 19 хүртэл хойшилсон байна. Гурвын гурван өмгөөлөгч авахыг бодоход их л …
-
12 April
Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиар хичээл заах сургагч багш нарыг бэлтгэж байна
Монголын Хуульчдын холбооноос Хууль зүйн яамтай хамтран Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сургагч багш бэлтгэх сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.Тус сургалтын нээлт өнөөдөр болж, Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий, Хуульчдын холбооны Сургалтын хорооны дарга Л.Мөнхсайхан нар нээж үг хэллээ. 2016 оны 09 дүгээр сарын …
-
12 April
БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлөөс Шүүхийн ерөнхий зөвлөлд автомашин гардууллаа
Бүгд найрамдах Турк улсын Шүүх, прокуророос Шүүхийн ерөнхий зөвлөлд бага оврын суудлын автобусыг БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагаар дамжуулан бэлэглэсний дагуу бага оврын суудлын автомашин хүлээлгэн өгөх ажиллагаа 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ШЕЗ-ийн байранд боллоо. Ёслолын ажиллагаанд БНТУ-аас Монгол Улсад Суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Мурат Карагөз, ШПДЗ-өөс Орлогч дарга, …
-
11 April
АТГ-аас шинээр гурван хэрэгт эрүү үүсгэжээ
Авлигатай тэмцэх газар 2016 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 24 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 19 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 72 хэрэгт мөрдөн байцаалтын …
-
11 April
О.Магнай: Т.Аюурсайханыг нэр төрд халдсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгуулна
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайханыг хуулийн байгууллагад өгнө гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр Т.Аюурсайхан “О.Магнай томоохон компаниудтай шүүхийн тавцан дээр эвлэрдэг байжээ” гэсэн утгатай ярилцлага өгч тараасан юм. Уг ярилцлагадаа тэрбээр “О.Магнай нэр бүхий сүлжээ дэлгүүр, шатахуун түгээх станц, арилжааны банкуудад торгууль тавьдаг боловч дараа нь их …