Tag Archives: Хууль эрх зүй

February, 2016

  • 23 February

    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Канад Улсын ЭСЯ-ны элчин зөвлөхтэй уулзав

    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Канад Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Нэнси Ж.Фостер, АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони Линдберг нарыг хүлээн авч уулзав. Зочид төлөөлөгчид Канад Улсын Гадаад хэрэг, худалдаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Монгол Улсад удахгүй хэрэгжиж эхлэх “Ардчиллын оролцоотойгоор сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх” төслийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар …

  • 18 February

    П.Цогтбаатарыг авилгатай тэмцэх газар шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс МАХН-ын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг эрүүгийн 201501000161 дугаар хэрэгт холбогдуулж 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

  • 17 February

    Франц Улсын хуульч Кристоф Раулт: “Франц улсад шүүгч, прокурор 2 адилхан зэрэг дэв, цалинтай байдаг”

    Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төв, Францын магистратурын сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын газар зочилж байгаа Франц улсын хуульч Кристоф Раулттай Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг ярилцлаа. Монгол Улсад гурван долоо хоногийн хугацаанд ажиллаж хуулийн тогтолцоог нь нилээд үзэж судаллаа ямар сэтгэгдэл төрөв. Анх удаагаа Монголд ирсэндээ туйлын баяртай байна. …

  • 12 February

    Сонгуультай жил учраас будлиан шуугиан болж магадгүй гээд цагдаа нар халшраад эхнээсээ халагдаж байна

    Хошууч генерал Б.Пүрэвтэй ярилцлаа. Тэрбээр ЦЕГ-ын дарга,  Цагдаагийн байгууллагын тухай хуулийг гардан боловсруулж, Монголын цагдааг анх удаа дүрэмт хувцас, хамгаалалтын хэрэгсэлтэй болгосон байна. -Цагдаагийн байгууллагын хууль батлагдахгүй нэлээд удаж байна. Энэ хуулиар цагдаагийн байгууллага ямар өөрчлөлт, үр дүнг хүлээж байгаа вэ? -Цагдаагийн байгууллагын тухай хуулийг 2013 онд шинэчлээд Цагдаагийн албаны тухай хууль болгож баталсан. 2013 оны хуулийг бүхэлд нь болохгүй …

  • 8 February

    Цэцийн хуулиар маргаан үүсгэв

    Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл, Жаран …

  • 5 February

    Амралтын болон баярын өдрүүдэд ажиллаж, албан тушаалтнуудын мэдүүлгийг хүлээн авна

    Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүдэд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээж авах ажлыг гүйцэтгэнэ. Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар улсын хэмжээнд 2 дугаар сарын 15-ныг хүртэл зохион …

  • 3 February

    Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ

    Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн Засгийн газартай “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээр хийж Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хонгконгийн Аюулгүй байдлын сайд, ноён Лай Тунг-квок нар гарын үсэг зуржээ. Ингэснээр Хонгконгт ял эдэлж буй монгол иргэд эх нутагтаа шилжин ял эдлэх боломжтой юм байна. Хэлэлцээрийг байгуулснаар хууль зүйн хоорондын хамтын ажиллагаа төдийгүй бусад салбарт Монгол, Хонгконгийн хоёр …

  • 3 February

    П.Базарваань: Нийгэмд гадуурхагдаж явсан надад шүүх урам зориг өглөө

    Хүний амьдрал алдаа онооны дэнсэн дээр эргэлддэг. Иргэн П.Базарваанийн хувь тохиол ч тэгш дүүрэн байсангүй. “Би 60 настай, өмнө нь 10 удаа ял шийтгэгдэж, 38 жил алдаж, онож явсан. Өмнө нь би ямар ч ял авахдаа уйлж үзээгүй, харин шүүхээс цагаатгах тогтоол сонсоод баярласандаа шүүхийн танхимд уйлсан” хэмээн яриагаа эхэлсэн түүний шүүхэд талархсан сэтгэгдлийг хүргэж байна. Дундговь аймгийн Сайнцагаан сумын …

  • 2 February

    Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журмаар сургалт явуулжээ

    Хан-Уул дүүргийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/05, А/09 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ын хэрэгжилтийг нэг мөр хангуулах зорилгоор дүүргийнхээ   Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн хэсгийн ахлах байцаагч болон хэсгийн байцаагч нарын дунд сургалт явуулсан байна. Нийт 16 хүн оролцсон уг сургалтаар Ял эдлүүлэх …

  • 2 February

    Монгол Улсын авлигатай тэмцэх чиглэлээр авсан арга хэмжээнүүд нь ахицтай дүн үзүүлэхэд нөлөөлсөн

    “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас дэлхийн улс орнуудын 2015 оны авлигын индексийг зарласан. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуштай ярилцав.  -“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас Авлигын төсөөллийн индекс судалгааны 2015 оны дүнгээ танилцуулсан. Та бүхэн судалгааны дүнг харсан уу? -“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагын Авлигын төсөөллийн индекс бол дэлхийн улс орнуудын …

  • 2 February

    Шүүхүүд нүүдэллэн ажиллалаа

    Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д зааснаар “Шүүн таслах ажлыг иргэдэд ойртуулах зорилгоор нүүдэллэн ажиллаж болно” гэж заасны дагуу Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 27-ны өдрүүдэд, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 сарын 26-ны өдрөөс 27-ны өдрүүдэд Увс …

January, 2016

  • 28 January

    Сэлэнгэ аймагт ченжийн амийг хөнөөсөн хэрэг шүүхэд шилжлээ

    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 2015 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө ченж Б-нь гадны нөлөөтэй амь насаа алдсан онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдэж энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэгдэж байсан. Энэ хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэхэд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас анхааран ажиллаж байгаа ба 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Яллагдагч Б-нь …

  • 25 January

    Гэмт хэрэг давтан үйлдэж ял эдэлсэн хүмүүсийн тоо 31,9 хувиар өсчээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. “2015 оны шүүн таслах ажлын дүн мэдээ” сэдэвт тус хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, ахлах референт С.Билгүүн нар мэдээлэл хийж,хөдөө орон нутгийн нийт шүүхийн Тамгын газрууд онлайнаар холбогдож оролцлоо. Монгол Улсын шүүх 2015 онд 11603 …

  • 21 January

    Ашигт малтмалын газарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

    Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, ашигт малтмалын салбартай холбогдох гомдол, мэдээллийг судлан үзэх, мөрдөн байцаагчаас хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр ажиллах, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Ашигт малтмалын газарт ажиллаж эхэллээ. Ажлын хэсэг тус газрын удирдлагаас гаргасан аливаа …

  • 20 January

    Цэцийн их болон дунд суудлын хуралдаан болно

    Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн  холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд, Шүүх байгуулах тухай хуульд, иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь …