Tag Archives: Хууль эрх зүй

August, 2016

  • 4 August

    “Босоо Хөх Монгол” ТББ-ын УЗ-ийн гишүүнийг зодож, хөлийг нь хоёр удаа хугалж, тамлажээ

    Өнгөрсөн шөнө “Босоо Хөх Монгол” ТББ-ын УЗ-ийн гишүүн Д.Чойпүрэвийг ганцаар байхад нь Хятад Улсын иргэн Лю Дуншинь, Өвөр Монголын иргэн Чинба гэгч нар 10 орчим Монгол залуусыг хөлслөн зодуулж, хөлийг нь хоёр удаа, мөн гурван хавиргыг нь хугалж, тархийг нь гэмтээж улмаар намагт живүүлэн тамлажээ. Одоогийн байдлаар гэмтлийн зэргийг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд Д.Чойпүрэвийн биеийн байдал маш хүнд ГССҮТ-д эмчлүүлж …

July, 2016

  • 29 July

    Тахарын албыг албан ёсоор татан буулгав

    Засгийн газрын  хуралдаанаас Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэв. Тус алба нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг хүлээдэг байсан юм. Тахарын ерөнхий газрын чиг үүргийг холбогдох агентлагуудад шилжүүлэх аж.

  • 28 July

    19 настай хүүг 26 удаа хутгалж хөнөөсөн этгээдийг цагаатгалаа

    Өнгөрсөн нэгдүгээр сард ганц хүүгээ бусдын гарт 26 удаа хутгалуулж онц хэрцгий аргаар хөнөөлгөсөн ээж Т.Дамдинсүрэн “ТV8” телевизэд ярилцлага өгч хэргийн хэн үйлдсэн, түүнийг нь улсын эмнэлэгт ажилладаг ах болон бусад хүмүүс яаж аргалсан зэрэг талаар маш тодорхой ярьж байсан. Тэгвэл өдгөө энэ бичлэгийг устгаж, хэрэгтний ар талынхан танил талтай, мөнгөтэй хүмүүс байдаг хэмээх Т.Дамдинсүрэний хэлсэн үг үнэн болж байх …

  • 28 July

    Гадаадын иргэн Монгол Улсад хэрхэн газар эзэмшиж, ашигладаг вэ

    Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх энэ сарын 10-ны өдөр Хятад Улсын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Н.Батсүх нь өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж Ли овогтод Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь тогтоогдсон бөгөөд энэхүү ажилдаа өөрийн удирдлага дор ажилладаг иргэн Б, Ч, П нартай …

  • 28 July

    Г.Маралмаад 23 жилийн ял оноож, Т.Цогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов

    Төрсөн охиноо хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад байсан Т.Цогт болон талийгч охины хойд эх Г.Маралмаа нарт  холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцэж, шийдвэрлэлээ. Шүүхээс талийгаач охины төрсөн эцэг болох цагдаагийн ажилтан асан Т.Цогтыг цагаатгаж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. Харин хойд эх Г.Маралмааг онц харгис хэрцгий аргаар биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан санаатай алах гэмт …

  • 27 July

    АТГ Хуульчдын холбоонд хандаж Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүсчээ

    АТГ-аас Монголын Хуульчдын холбоонд хүсэлт гаргажээ. Тодруулбал МАХН-ын дарга Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, түүнийг яллагдагчаар татаад байгаа. Тиймээс АТГ Н.Энхбаярыг нийтдээ зургаан удаа зарлан дуудах хуудас өгсөн ч тэрбээр АТГ-т өөрийн биеэр очиж байцаалт өгөөгүй аж. Харин үүнийг Н.Энхбаяр “Би өмгөөлөгчтэй хамт очиж байцаалт өгнө. Гэвч А1Т-ын дарамт нөлөөнөөс болж миний хүсэлт тавьсан өмгөөлөгч нар хууль зүйн үйлчилгээ …

  • 25 July

    Залуу уяач Н.Мөнхбаясгалан уяачдын холбоонд гомдол гаргажээ

    Өнөө жилийн баяр наадмын их насны морьдын уралдааны айргийн тавд Завхан аймгийн Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Н.Мөнхбаясгалангийн зээрд морь хурдалсан юм. Тэрээр зээрд морийг нь унаж хурдлуулсан унаач хүүхдээ хоёр өрөө байраар шагнасан билээ. Ингээд түүний зээрд моринд “Их хурд 7” уралдаанд оролцох урилга өгчээ. Тиймээс өчигдөр Хүй мандалын дэнжид болсон хурдан морьдийн уралдаанд очиход наадмын комисоос түүний зээрд морийг …

  • 20 July

    Эрүүгийн хуулийг шинэчлэх үндэслэлд хамаарах зарим асуудлууд

    Одоо үйлчилж буй Эрүүгийн хуульд социалист хэв маягийн үндсэн үзэл баримтлалын зарим шинж хэвээр хадгалагдсаар байгааг буюу шоронд удаан хугацаагаар хорихыг гол хэрэглүүр болгосон, шударга, энэрэнгүй, тэгш эрхийн зэрэг зарчим зарим талаар алдагдсан гэж үзэх тодорхой үндэслэлийн талаар эрдэмтэд, хуульчид, иргэд шүүмжлэн бичиж, ярьсаар байсан боловч шинэчлэхгүйгээр олон жил өнгөрсний эцэст саяхан шинэчлэн найруулж баталсан билээ. Гэхдээ шинэчлэн найруулж, баталсан …

  • 20 July

    М.Нямбаяр: Шүүхийн талаарх иргэдийн буруу ташаа ойлголтыг нэг мөр шийдвэрлэсэн

    Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулах болсон шаардлага: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүх эрх мэдлийн байгууллагын шинэчлэл өнөөдрийг хүртэл эрчимтэй явагдаж байгаа бөгөөд шинэчлэлийн нэг томоохон үр дүн нь Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинэ Эрүүгийн хуулийг баталсан явдал  юм.             Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн байгууллагын шинэчлэлийг эхлүүлэх болсон шалтгаан нь “ард иргэдийн шүүхэд итгэх …

June, 2016

  • 24 June

    Н.Лүндэндорж: Шүүх том сорилтын өмнө байна

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. – 2016 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн ээлжит сонгуультай холбоотой хичнээн маргаан шүүхэд ирсэн вэ? Шүүх дээр бөөн маргаан байгаа гэж дуулдах юм? – Одоогийн байдлаар Захиргааны хэргийн шүүхүүдэд 100 гаруй маргаан ирсний ихэнхийг шийдвэрлэсэн байна.Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл буюу сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчлийн …

  • 20 June

    Увс аймгийн ЦГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг хүчингүй болголоо

    Увс аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Бадамрагчааг “Ажлаас чөлөөлж, томилох тухай” Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн  Б/312 тоот тушаалыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болголоо. Эх сурвалж: moj.gov.mn  

  • 17 June

    Д.Эрдэнэбаатар: Дээд боловсролтой иргэд цагдаагийн офицер болох боломжтой

    Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургууль 2016-2017 оны хичээлийн жилд 1+(1)+1  шинэ хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөжээ. Шинээр хэрэгжих хөтөлбөрт хамрагдахыг хүссэн элсэгчдийг зургадугаар сарын 6-наас 30-ны хооронд бүртгэнэ. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр дээд боловсролтой иргэд богино хугацаанд суралцан цагдаагийн офицер болох боломж нээгдэх юм. Энэ талаар Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, дэд комиссар Д.Эрдэнэбаатараас тодрууллаа. -Хууль сахиулагчдыг …

May, 2016

  • 31 May

    ХСИС-ийн 452 төгсөгч төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудад томилогдоно

    Хууль сахиулахын их сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн төгсөлтийн “Туяа” нэгдсэн оройн тооллого ёслолын арга хэмжээ боллоо. Их сургуулийн жагсаалын талбайд болсон энэхүү үйл явдал нь төгсөгчдөд хүндэтгэл үзүүлэх зорилготой юм. Уг ёслолыг сонирхохоор төгсөгчдийн гэр бүл, найз нөхөд, ойр дотныхон нь цугласан байв. Хууль сахиулахын их сургуулийн туг, Хилийн сургуулийн байлдааны тугийг залснаар эхэлсэн “Туяа” нэгдсэн оройн тооллогын үеэр …

  • 25 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг батламжиллаа

    Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Нанзаддоржийн Лүндэндорж, Дашзэвэгийн Эрдэнэчулуун, Оросоогийн Зандраа, Пүрэвсүрэнгийн Батсайхан нарыг хүлээн авч, үнэмлэх гардууллаа. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан, анх удаа бие даан байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2 дахь бүрэн эрхийн бүрэлдэхүүн юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр явагдаж, хуульд зааснаар …

  • 25 May

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд тодорлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд үнэмлэх гардууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, П.Батсайхан нарыг томилсон юм. Дээрх гишүүдийг сонгон шалгаруулахдаа шүүгч нар өөрсдөө нууц санал хураалт явуулан шалгаруулсан бөгөөд цаашдаа энэ зарчмыг жишиг болгохоор тогтсон байна.  Үнэмлэх гардуулах үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хамгийн гол зүйл бол өнгөрсөн жилүүдэд явуулж ирсэн шинэтгэлийн үйл ажиллагааг …