Tag Archives: шар мэдээ

November, 2017

  • 23 November

    Алдарт “Backstreet Boys” хамтлагийн дуучин хүчингийн хэрэгт холбогдлоо

    1990-ээд онд дэлхий нийтийг шуугиулж байсан алдарт “Backstreet Boys” хамтлагийн дуучин асан Ник Картер Америкийн дуучин, жүжигчин Мелисса Шуманыг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдлаа. Дуучин бүсгүйн хэлснээр түүнийг 18 настайд буюу 2002 онд хүчээр сексэд уруу татсан гэнэ. Шуманы хэлснээр тухайн үед тэрбээр Ник Картертэй хамт телевизийн нэгэн кинонд зураг авалтад оролцож байсан аж. Ник Картер ч охиныг гэртээ болсон үдэшлэгт урьжээ. …

  • 23 November

    Ашли Грахам: “Victoria’s Secret”-ээс надад шоунд нь оролцох санал тавьбал дуртайяа хүлээж авна

    30 настай Америкийн модель Ашли Грахам есдүгээр сард Нью-Йоркт болсон загварын долоо хоногийн үеэр “Addition Elle”-ийн дотуур хувцасны шоунд оролцсон юм. Тэрээр шоунд загвар үзүүлж буй зургаа өөрийн twitter хуудсандаа тавьж “Addition Elle-ийн далавчаа авлаа!” гэж бичжээ. “Addition Elle” бол 1967 онд Канадын Монреаль хотод байгуулагдсан том размерын хувцасны сүлжээ компани. Ашли 2012 оноос хойш уг компанитай хамтран ажиллаж байгаа. Ашли …

  • 21 November

    Диана гүнж нууц охинтой байжээ

    1997 онд эмгэнэлтэйгээр амиа алдсан дэлхийн хайртай гүнж Дианагийн тухай цуу яриа тасрахгүй байна. Энэ 20 жилийн хугацаанд түүнийг хоёр хүүгээс гадна нас бие гүйцсэн нэг охинтой байсныг хэн ч таамаглаж байгаагүй аж. Тэгэхээр хатан хааны гэр бүл өв залгамжлах бас нэг хүнтэй гэсэн үг юм. Энэ бүсгүйг Сара гэдэг бөгөөд Нью-Йоркт амьдардаг. Түүний тухай үүнээс өөр мэдээлэл байхгүй. Энэ …

  • 21 November

    “Victoria’s Secret”-ийн шоуны үеэр Хятадын загвар өмсөгч бүдэрч унажээ

    22 дахь удаагийн “Victoria’s Secret” шоу өчигдөр Шанхайн “Mercedes Benz Arena”-д болсон. Энэ үеэр загвар өмсөгч, сахиусан тэнгэрүүдийн нэг Мин Ши бүдэрч унасан. Гэсэн хэдий ч бүсгүй юу ч болоогүй мэт инээмсэглэн босож, цааш алхсаар загварын үзүүлбэрээ үзүүлж дуусгажээ. Бөмбөгөр ханцуйтай хөх даашинз, гладиатор загварын гутал өмссөн түүнд босох тийм амар байгаагүй ч гэлээ хэний ч туслалцааг аваагүй. Мин 2010 онд “Elite Model Look” …

  • 21 November

    Жижи Хадид, Кэти Перри нар яагаад “Victoria’s Secret” шоунд оролцох эрхгүй болсон бэ?

    “Victoria’s Secret” шоу энэ жил БНХАУ-ын Шанхай хотод энэ сарын 28-ны өдөр бүс нутгийн цагаар оройн 22:00 цагт CBS сувгаар цацагдах болно. Өнгөрсөн онд тус шоуг 190 орны 3.4 тэрбум хүн үзэж сонирхсон бөгөөд загварын салбарын хамгийн нэр хүндтэйд тооцогдох шоу юм. Энэ удаад “Victoria’s Secret” брендийн дэлгүүрийг Шанхай хотноо нээж байгаа. Харин олны хайртай загвар өмсөгч Жижи Хадид болон дуучин Кэти Перри нарын …

  • 20 November

    “Victoria’s Secret”-ийн загварын шоуг Хятадын Засгийн газар тагнав уу?

    “Victoria’s Secret” шоу энэ жил БНХАУ-ын Шанхай хотод энэ сарын 28-ны өдөр бүс нутгийн цагаар оройн 22:00 цагт CBS сувгаар цацагдах болно. Өнгөрсөн онд тус шоуг 190 орны 3.4 тэрбум хүн үзэж сонирхсон бөгөөд загварын салбарын хамгийн нэр хүндтэйд тооцогдох шоу юм. Энэ удаад “Victoria’s Secret” брендийн дэлгүүрийг Шанхай хотноо нээж байгаа. Харамсалтай нь олны хайртай загвар өмсөгч Жижи Хадид болон дуучин Кэти …

  • 18 November

    Жижи Хадид Victoria’s Secret-ын тайзнаа алхахгүй

    Хятад улсын Шанхай хотод зохион байгуулагдах энэ жилийн Victoria’s Secret загварын шоу болоход ганцхан долоо хоног үлдлээ. Харамсалтай нь олны хайртай загвар өмсөгч Жижи Хадид энэ удаагийн шоунд оролцохгүй гэх мэдээлэл өнөөдөр цацагдлаа. Жижи өөрийн албан ёсны Twitter хуудсаар дамжуулан “Энэ жил Хятад улсад зохиогдох шоунд оролцох боломжгүй болсондоо сэтгэл их гонсойж байна. Гэхдээ би VS-ийн гэр бүлдээ маш их …

  • 17 November

    Хонконгийн алдарт гурилтай шөлний нууц

    Анх 19-р зуунд Хятадын Гуанзоуд дэлгэрсэн гурилтай шөл өнөөг хүртэл Хятадуудын идэх дуртай шөл бөгөөд өдгөө Хонконгийн ард иргэд ч мөн их иддэг болсон. Нэг зууралтанд их хэмжээний гурил ашиглагдах ба 50 ширхэг өндөг хийдэг. Ингээд зуурсан гурилыг хулсны модоор 30-40 минутын хугацаатай ганжинддаг. Үе дамжиж ирсэн гурилтай шөлний газрын хүмүүс гурилаа хэрхэн элдэж байгааг шилний цаанаас хүмүүс харж болдог …

  • 17 November

    Силвестер Сталлоне 30 жилийн өмнө 16 настай охиныг хүчиндсэн гэв үү?

    Продюсер Харви Уэйнштэйнийг тойрсон хэргийн дуулиан Холливүүдийнхныг ээлж дараагаар дайрч байгаа. Тэгвэл Силвестер Сталлоне ч бас ээлжит бэлгийн дарамт үзүүлсэн оддын нэг болоод байна. 1986 оны долдугаар сарын 26-нд түүнийг 16 настай охиныг хүчиндэж байсан гэх мэдээ гарах болов. Тухайн үед охин цагдаагийн газарт гомдол гаргаж байсан болохыг Британийн Daily Mail сонин олж авсан аж. Тэр үед 40 настай байсан Сталлоне, …

  • 17 November

    Жастин Бибер Селена Гомез нар үнсэлдэж байгаад папараццийн дуранд өртөв

    Дуучин Селена Гомес, Жастин Бибер нарын эргэн нийлсэн талаарх мэдээллүүд өнгөрсөн сарын 30-аас цацагдаж эхэлсэн. Тэд хамт хооллож, дугуй унасан бол энэ удаад Селена Жастин Биберийн оролцсон хоккейн тэмцээнийг үзсэн байна. Лос-Анжелест хоёр хоногийн өмнө хоккейн талбай дээр Селена Бибертэй үнсэлдэж байгаад папарацийн дуранд өртсөн юм. Энэ нь тэднийг харилцаагаа сэргээсэн гэдгийг улам бүр нотлох шиг болжээ.  

  • 17 November

    Мэрилин Монро нас барахдаа өртэй байжээ

    Алдартай жүжигчин Мэрилин Монро нас барахдаа 1000 орчим ам.долларын өртэй байжээ. Түүний өрийн дэвтэрт нийт 991.41 ам.долларын авлага бичигдсэн байгаа аж. Уг дэвтэрт 1961 оны есдүгээр сарын 25-наас 1962 оны хоёрдугаар сарын 23-ныг хүртэл Мэрилин Монрогийн Нью-Йорк хотод амьдарч байх үеийн зардал бичигдсэн байна. Дэвтэрт орлого, зарлагын тэмдэглэлээс гадна хандивт хэрхэн мөнгө зарцуулж, амьтдад хэрхэн дуртай байсныг гэрчлэх олон зүйлс …

  • 16 November

    Миранда Керр бие давхар болжээ

    Викториа Секретийн загвар өмсөгч Миранда Керр хоёр дах хүүхдээ тээж буйг Dailymail.com сайт мэдээллээ. Тэрбээр Снап Чат компанийн тэргүүлэгч Эван Шпигейлтэй энэ жил хуримлаж нэг гэрт орсон юм. Миранда Керр гурван жилийн өмнө жүжигчин Орландо Блумээс албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд зургаан настай хүүтэй билээ. Хосуудыг хоёр дах хүүхдээ өлгийдөн авахаар бэлтгэж байгааг тэдний гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч баталжээ.

  • 14 November

    Энэтхэгийн цагдаа нар дөрвөн сартай хүүхдийг хүний наймаачдын гараас аварчээ

    Цагдаа нар луу бяцхан хүүхэд инээж байгаа халуун дулаан зураг саяхан интернетээр тарж эхэлсэн. Энэ нь Энэтхэгийн Телангана мужийн төв Хаядэрабадын цагдаа нар ажил үүргээ шуурхай биелүүлсний дараах агшин аж. Дөрвөн сартай Файзан Ханы эх ажил эрхэлдэггүй ба хүүтэйгээ гудамжинд хоног төөрүүлдэг. Явган хүний зам дээр унтаж байх хойгуур нь хажууд нь байсан хүүг нь хүмүүс авч явсан байна. Хүүгийн эх …

  • 14 November

    5 настай охин зүрхний мэс засалд орохынхоо өмнө найзтайгаа гэрлэхийг хүсчээ

    Америкийн Коннектикат мужийн инээд баяслаар дүүрэн таван настай Софиа охиныг харсан хүний хайр хүрмээр. Гэвч түүнийг зүрхний төрөлхийн гажигтай төрөөд гурван удаа мэс засалд орсон гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тэрээр дахин мэс засалд орох шаардлагатай болоод байгаа. Мэс заслынхаа өмнө өөрийн хамгийн сайн найзтайгаа гэрлэхийг хүссэнд эцэг эх нь түүнд хуримын даашинз авч өгөн сайн найз Хантэртай нь хамт …

  • 14 November

    Бритни Спирс зурсан зургаа 10,000 ам доллараар заржээ

    Алдарт дуучин Бритни Спирс өнгөрсөн сард Лас-Вегаст болсон үймээний улмаас хохирсон хохирогчдод зориулж зурсан зургаа дуудлага худалдаанд оруулжээ. Зураг нь 10,000 ам долларын үнэд хүрсэн бөгөөд Английн телевизийн шоуны од Робин Лийчийн гарт очсон юм Тэрээр усан будгаар цэнхэр, ягаан өнгөтэй цэцэг зурсан аж. Бритни “Миний зурсан цэцгүүд шинэ эхлэлийг бэлгэдэж байгаа” хэмээсэн. Хүмүүс зургийг хараад сэтгэгдлээ хуваалцаж байсан ба тэдний нэг нь …