Эдийн засаг, зах зээл дээр үүсээд буй нөхцөл байдал, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг бодитоор тайлбарлах үүднээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна. Эдийн засаг 2018 оны эхний гурван улирлын байдлаар 6.4 хувийн өсөлттэй байна. Энэхүү өсөлтөд экспортын үнэ таатай нөлөө үзүүлэхийн зэрэгцээ бодлого боловсруулагчдын эдийн засгийн тогтвортой байдлыг зорьсон бодлогын арга хэмжээнүүд чухал нөлөөтэй байлаа. Өнгөрсөн хоёр жил гаруй …
Tag Archives: эдийн засаг
December, 2018
-
5 December
Ж.Хичээнгүй: Түрээсийн орон сууцанд орох өрхийг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр сонгоно
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өчигдөр “Буянт Ухаа 2” хороололд барьж буй түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцахын зэрэгцээ холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авах үйл ажиллагааг “Буянт Ухаа 2” хороололд зохион байгууллаа. Тус байнгын хороонд 700 гаруй иргэдээс “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам” нь өндөр босготой, сонгон шалгаруулалтын ажил нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй, түрээсийн орон сууцны …
-
5 December
Н.Батсайхан: Системийн хэмжээнд таван банк 140 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмсэн байна
Монголбанкны хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхантай ярилцав. -ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатанд явж байна вэ? -Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т гурван жилийн хугацааны туршид хамрагдахаар шийдвэрлэсэн ба тус хөтөлбөр нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлсэн. Тус хөтөлбөрийн хэрэгжилтэд ОУВС улирал тутам үнэлгээ хийж байна. Тухайлбал, 8 дугаар сард ОУВС хөтөлбөрийн 5 дахь …
-
3 December
Д.Баярхүү:Газрын тосны үнийн уналт түр зуурын үзэгдэл
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа. -Өнгөрсөн мягмар гаригт газрын тосны үнэ 7.6 хувиар буурсан. Ер нь 2018 он гарсаар нийт хэдэн хувиар буурсан бол. Буурч буй шалтгаан нь юу вэ? -АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлого, үйл ажиллагаатай холбоотойгоор газрын тосны үнэ их савлагаатай байх шиг байна. Улс төрийн нарийн түвэгтэй үйл явц газрын тосны үнэд шууд нөлөөлж байна, …
November, 2018
-
28 November
Засгийн газраас гамшигт өртсөн 168 өрхөд гэр олгохоор болов
Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймагт хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 168 өрхөд улсын нөөцөөс гэр олгохоор боллоо. Дээрх иргэд одоогоор түр байр, сургуулийн дотуур байр, хамаатан, ах дүүгийндээ амьдарч байна. Мөн “Баруун бүсийн эрчим хүчний систем” компанийн 110 кВ, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засах, аваарын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах нийт нэг тэрбум …
-
22 November
Жижиг дунд үйлдвэрлэгчдийн бизнесийг боомилохоо зогсоо
ЖДҮ-г тойрсон улс төрийн дуулиан том бизнесменүүдэд олз болж ижил төрлийн бизнес эрхэлдэг жижиг дунд үйлдвэрүүд, жижиг наймаачдыг зах зээлээс бүрэн шахаж гаргахаар улайрч байна. ЖДҮ-тэй өнгөрсөн өдүүдэд бизнесийн бүхий л салбараас мөнгө босгодог “MCS” ,“Гацуурт”, “Петровис”, “Ньюком”, “Таванбогд” зэрэг төрийн мөнгийг угаадаг монопол компаниудаас энэ шунал нэвт ханхаллаа. Улс төрийн бужигнаан дүйвээнээр ашиг олж сурсан монопол компаниуд хэвлэлийн жижиг …
-
21 November
ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах Түр хороо байгуулах төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулснаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Нийгмийн зорилтот бүлэг, тэр дундаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор …
-
20 November
Г.Намуун:Монголбанк 2318 зээлдэгчид 160 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах эдийн засагч Г.Намуунтай ипотекийн зээлийн хөтөлбөрийн талаар олон нийтээс тавьсан асуултуудтай холбоотойгоор ярилцлага хийлээ. Ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө үү. Монголбанк, Засгийн газраас 2018 оны эхний 10 сарын байдлаар нийт 237 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулан банкуудад олгоод байна. Энэ нь Монголбанкны …
-
20 November
Зээл, лизинг, гар утасны төлбөрөө цагт нь төлөөгүй бол зээлийн мэдээллийн санд бүртгэнэ
Эдийн засаг эргэж сэргэн, банкууд, ББСБ-ууд, ХЗХ-оодын үйл ажиллагаа дахин идэвхжиж байна. Зээл авсан иргэдийн тоо, зээлийн дүн тогтмол өссөөр байна. Гэвч өмнө нь авсан зээл, эсвэл лизинг, гар утасны төлбөрөө цагтаа төлөөгүйн улмаас Зээлийн мэдээллийн санд чанаргүй зээл, авлагад бүртгэгдэх тохиолдлууд байсаар байна. Иймд ямар тохиолдолд иргэд, ААН-ийг энэ санд бүртгэдэг, бүртгэхдээ хэрхэн ангилдаг талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, …
-
19 November
НӨАТ-ын сугалаанаас 10 сая төгрөгийн гурван азтан тодорлоо
Өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 22,594,588 баримт хамрагдсанаас: 10 сая төгрөгийн 3 5 сая төгрөгийн 24 1 сая төгрөгийн …
-
17 November
Төсвийн байнгын хороо 2019 оны төсвийн тухай хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцлээ. Энэ талаар …
-
13 November
СЗХ:ББСБ-ууд дүрмийн сангаа ЖДҮХС-гийн зээлээр нэмэгдүүлэх боломжгүй
Санхүүгийн зохицуулах хороо эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 2016 оны аравдугаар сард санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, банк бус санхүүгийн байгууллагуудын чадавхыг сайжруулах зорилгоор дүрмийн санг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 429 банк бус санхүүгийн байгууллага дүрмийн сангаа нийт 332.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд байна. Банк бус санхүүгийн байгууллагууд дүрмийн сангаа Санхүүгийн зохицуулах …
-
6 November
Ипотекийн зээлийн санхүүжилтэд 33.5 тэрбум төгрөг олгов
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 10 дугаар сард Монголбанкнаас 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 215 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 17.5 тэрбум төгрөгийг 400 иргэнд олгож, оны эхнээс Монголбанкны банкны эх үүсвэрээр 159.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 77 тэрбум төгрөг нийт 236.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3,578 зээлдэгчид олгоод байна. Монголбанк
-
2 November
ОУВС 36.22 сая ам.долларын санхүүжилтийг баталжээ
Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тавдугаар шатны үнэлгээг аравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа. Энэхүү үнэлгээг хийж дуусгаснаар Монгол Улс 26.2088 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж авах боломжтой болох юм. Энэ удаагийн санхүүжилтийг оруулан тооцсоноор дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийт 157.2454 сая ЗТЭ буюу 217.33 сая ам.долларын …
October, 2018
-
30 October
“Вансэмбэрүү” үзэсгэлэн гурав дахь жилдээ олны хүртээл болно
УИХ-ын гишүүн А.Ундраа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар хамтран баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдний бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, экспортыг дэмжих зорилгоор “Вансэмбэрүү” үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаа, экспо нь оролцогч аж ахуйн нэгж, байгууллагуудаас шилдэг бүтээл шалгаруулж, гадаадын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах аяллын онцгой эрхээр урамшуулж олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулж харилцаа …