Улсын Ерөнхий прокурорын газраас Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлтэй эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нарын …
Tag Archives: эдийн засаг
January, 2017
-
3 January
Орон сууцны ипотекийн санхүүжилт хэвийн олгогдож байна
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд, Монголбанк тус журмын дагуу санхүүжилтээ хэвийн олгож байна. Нөхцөл Одоо мөрдөгдөж буй журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээл нь дараах гол нөхцөлтэй байна: Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар; Орон сууцны ипотекийн зээлийн хүү жилийн 8%, Зээлийн …
December, 2016
-
28 December
Тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр 3-5 хоног асрахад цалинтай чөлөө олгоно
Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоол баталж, холбогдох сайд нар, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа. Энэ дагуу: – Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 2017 оны нэгдүгээр сарын 02-ноос 2017 оны гуравдугаар сарын 01 хүртэл бямба гариг бүр ажиллах – Дээрх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны …
-
27 December
Зарим салбарын аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас эгүүлэн татах саналаасаа Засгийн газар татгалзлаа. Ингэснээр УИХ уг хуулийн төслийг Засгийн газраас анх өргөн барьсан төслөөр нь дахин хэлэлцэхээр болж байгаа юм. Төсөлд, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй: -хүнсний үйлдвэрлэл, -хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, -барилгын материалын үйлдвэрлэл, …
-
23 December
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2016 оны 12-р сарын 22-ны өдөр / Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, З.Нарантуяа, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар өргөн мэдүүллээ. Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлж ирсэн хэдий …
-
19 December
Мөнгөний бодлогын хүүг 14 хувь болгон буурууллаа
Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг бууруулах эсэх талаар хэлэлцэв. Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулан, 14 хувь болгохоор шийдвэрлэжээ. Мөнгөний бодлогын зөвлөл дөнгөж сая Монголбанканд мэдээлэл хийлээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаас гаргасан мэдэгдэлийг танилцууллаа. Мөнгөний бодлогын зөвлөлийн мэдэгдэл Монголбанкнаас 2016 оны 8 дугаар сард мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь валютын ханшийн тогтворгүй байдал …
-
19 December
Орон сууцны санхүүжилтийн хугацааг сунгалаа
“Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 6 дугаар сараас хойш Монголбанкнаас банкуудад олгосон санхүүжилтийн үлдэгдэл 994.1 тэрбум төгрөг байгаагийн 83 хувийн санхүүжилтийн гэрээний хугацаа энэ улиралд дууссан юм. Эдийн засгийн идэвхжил суларч, банкны зээлийн эргэн төлөлт муудах эрсдэл өндөр байгаа энэ үед банкны системээс их хэмжээтэй мөнгөн хөрөнгө татах нь банкуудын төлбөр түргэн …
-
17 December
“МИК актив арав”, “МИК актив арван нэг” ХХК-уудад тусгай зөвшөөрөл олголоо
Санхүүгийн зохицуулах хороо шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээрээ анхны ээлжит хуралдаанаа өчигдөр хийлээ. Хуралдаанаар нэр бүхий Хадгаламж зээлийн хоршоод, Банк бус санхүүгийн байгууллагууд болон даатгалын хохирол үнэлэгчдэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олгох, сунгах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тусгай зориулалтын компаниудад зөвшөөрөл олгосонтой холбогдуулан “МИК актив арав” ХХК-ийн гаргаж буй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 20 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны …
-
15 December
Энэтхэгээс авах зээлэнд Хятадууд “эгдүүцэх” хэрэг юун
Монгол улс бие даасан тусгаар улс. Бидэнд үндсэн хуулиндаа захирагдаж байгаа ард түмэн. Чингис хааныхаа үеэс л их засаг хууль гэгчийг гаргаж олон ардаараа нэг зүйлд итгэл үнэмшилтэй байсаар ирсэн. Бидний түүхэнд хэн ч юу идэх, юу өмсөх, юу хэлэхийг минь зааж байгаагүй. Харин одоо цагт тусгаар улс хэмээн дэлхийд бүртгэлтэй улсыг мань сэтгэл санаа, мөнгө төгрөг, эрх мэдлээрээ “эзлэн …
-
15 December
Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банкны хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав
УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банкны хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. Баримт бичигт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, “Сбер” банкны Удирдах захирал А.Иванов нар гарын үсэг зурлаа. “Сбер” банк нь ОХУ-ын хамгийн том банк бөгөөд энэхүү Санамж бичгийг байгуулснаар хоёр орны эдийн засаг, худалдаа, бизнесийн томоохон төсөл, хөтөлбөрийг “Сбер” банк …
-
12 December
Шамшад Ахтар:Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэж, томоохон хувь нэмэр орууллаа
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурал Москва хотноо энэ сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус хурлын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-т гурван орны тээврийн сайд нар гарын үсэг зурав. Ийнхүү гурван улсын дамжин өнгөрөх тээврийн дээрх хэлэлцээрт гарын үсэг зурснаар Ази, …
-
9 December
Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай зам, тээврийн харилцаагаа өргөжүүлнэ
Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурал Москва хотноо энэ сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус бага хуралд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид оролцож, салбарын олон улсын төлөөллүүдтэй холбоо тогтоон, харилцан хамтран ажиллах боломжийг судалж байна. Айлчлалын хүрээнд сайд Д.Ганбат Евразийн эдийн засгийн комиссын Эрчим хүч, дэд бүтцийн …
-
8 December
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв. Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан төслийн зарим зүйл, хэсэг дэх үг хэллэгийг өөрчлөх, хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар …
-
8 December
Төсөв, мөнгөн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулахад хатуу шаардлага, хяналт тавьж ажиллахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүслээ
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн VI их хурал Төрийн ордонд болж байна. Тус институт нь 4000 орчим мэргэшсэн нягтлан бодогч, 140 орчим аудитын компани, 25 салбарыг нэгтгэсэн үндэсний мэргэжлийн байгууллага бөгөөд энэ өдрүүдэд 20 жилийн ой нь тохиож буй ажээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус хуралд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, ажлын амжилт хүслээ. Тэрээр, “Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институт үүсч …
-
8 December
70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрөв
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Олон улсын хөрөнгө оруулалтын банктай 70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрөв. Долоо хүртэлх жилийн хугацаатай, 3.89 хувийн хүүтэй энэ зээлийг өрийн үйлчилгээний зардлыг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгахад зарцуулахаар Засгийн газраас төлөвлөж байна.