Монгол Улсын алтны нөөц бараг 20 хувиар нэмэгдсэн байна. Монгол Банк энэ оны эхний 10 сарын байдлаар 12.8 тонн алт худалдан авсан бөгөөд энэ нь 2014 оны мөн үеийнхтэй харьцуулахад 19.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл Монгол Банк өнгөрсөн 10 сарын хугацаанд сард 2 тонн алт худалдан авч байжээ. Гэхдээ Монгол Улс энэ онд 9.5 тонн алт экспортлосон бөгөөд …
Tag Archives: эдийн засаг
November, 2015
-
19 November
Хотын татварт 110 сая төгрөг төлөвлөжээ
Нийслэл хот албан татвартай болоод нэг сар гаруйн хугацаа өнгөрчээ. Татвар суутгагчаар нийт 5374 иргэн, аж ахуйн нэгж бүртгэгдэж, энэ сараас хоёр төрлийн бараа, дөрвөн төрлийн үйлчилгээнээс авсан татварын бүрдүүлэлтээ хийж эхэлсэн байна. Хуулиараа татвар суутгагч, сар бүрийн 10-ны дотор татварын орлогоо Нийслэлийн Татварын газарт төвлөрүүлэх үүрэгтэй. Тэгвэл татвар суутгагчид энэ үүргээ хангалттай биелүүлж байна уу, хотын татварын эхний бүрдүүлэлт …
-
18 November
Арван хувийн урьдчилгаатай байрны зээл хаана гацав
Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож үлдсэн 20 хувьд нь Хөгжлийн банкнаас баталгаа гарган санхүүжүүлэх шийдвэр гараад дөрвөн сар боллоо. Өнөөдөр хэрэгжсэн зүйл байхгүй, хий хүлээлт л үүсгэжээ. Эдийн засаг хямарч, угаасаа борлуулалтгүй байсан барилгын зах зээл 10 хувийн урьдчилгааны сургаар зогсолт хийх хэмжээнд хүрээд байна. Иргэд байрны урьдчилгаа 10 хувь болохыг хүлээж, зах зээлд эрэлтгүй болов. Гэтэл нөгөө талд 48 …
-
18 November
“Хүүхдийн мөнгө” олгох судалгаа ба Монголын нийт өрхийн 83 хувь нь ядуу
“Хүний хөгжлийн сан”-гаас олгодог байсан. “Хүүхдийн мөнгө”-ийг ирэх оноос үргэлжлүүлэн олгохоор болсон ч тодорхой хэмжээгээр танажээ. Тодруулбал, амьжиргааны түвшнээс хамаарч олгохоор болсон байна. Тухайлбал, Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бүлгийн 823 мянга орчим хүүхдэд тус мөнгийг өгөх аж. Тэгвэл амьжиргааны түвшин дээгүүр 18-20 бүлэгт хамрагдсан айлын хүүхдүүдэд “Хүүхдийн мөнгө” олгохгүй аж. Хэрэв танайх амьжиргааны түвшин дунд, эсвэл …
-
13 November
Ч.Энхбат: Эрх баригчдад сонгуулийн дараа галав юүлсэн ч хамаагүй бололтой
УИХ дахь МАН-ын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх Ч.Энхбатыг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүнтэй ирэх оны төсвийн төслийн хүрээнд ярилцсан юм. -Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөл нэлээд өөрчлөгдөж задарч байна. Иймээс Засгийн газарт төсвийг нь буцааж, дахин оруулж ирэх ёстой гэсэн байр суурьтай гишүүд байсан ч цаг хугацааны хувьд амжихгүй гэх шалтгаанаар шууд хэлэлцэж батлахаар шийдлээ. Эдийн засагч …
-
9 November
Эдийн засгаа аврах Х төлөвлөгөө нурсан уу
Махаа экспортлон “шоконд” орсон эдийн засгаа аварна хэмээн Шийдлийн Засгийн газрынхан саяхан л итгэлтэй ярьж байсан юмсан. Гэвч гайтай юм шиг Баян-Өлгийд шүлхий өвчин гарч, түүнийг нь сонссон урд хөршийн мах авахаа түр хойшлуулъя. Та нар нэг жилдээ малынхаа халдварт өвчнийг дарж чадвал, 2017 онд баяртайгаар авъя гэсэн эелдэгхэн хариу өгч. Уг нь, өнгөрсөн есдүгээр сарын 1-нд Хятадын Ерөнхий сайдын …
October, 2015
-
30 October
Шон Манди: Хүн нэг өглөө босоод л санхүүгийн мэдлэгтэй болно гэж шийддэггүй юм
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Боловсролын яам болон бусад байгууллагууд хамтран Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр батлуулаад удаагүй байгаа. Тэгвэл энэхүү хөтөлбөрийг ажил хэрэг болоход дэмжиж, Дэлхийн банкнаас томилогдон хөтөлбөр дээр ажилласан Дэлхийн банкны Санхүүгийн чадавхийн зөвлөх Шон Манди Монгол Улсад ирээд байгаа билээ. Өмнө нь олон ч улс оронд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж …
-
29 October
Төсөв алдагдалгүй батлагдах ёстой
2015 оны төсвийн орлого их хэмжээгээр тасарсан тул намрын чуулганаар төсвийн тодотгол хийх шаардлагатай болсныг шийдвэр гаргах түвшний хүмүүс хэлж байгаа. Түүнчлэн 2016 оны төсвийг хэрхэн батлах ёстой талаар олон нийтэд мэдээллэсэн эдийн засагч нарын байр суурийг тоймлон хүргэж байна. Ч. Хашчулуун /МУИС-ийн багш, доктор, эдийн засагч/ Уул уурхайн цикл өөрөө ээлжтэй байдаг. Харамсалтай нь, дэлхийн зах зээлд уул уурхайн …
-
28 October
Бизнес эрхлэх таатай орчны дэлхийн улсуудын жагсаалтад Монгол Улс 56 дугаар байрт орлоо
Дэлхийн банкнаас арав дахь жилдээ гаргаж байгаа бизнес эрхлэх таатай орчны дэлхийн улс орнуудын жагсаалтыг багтаасан тайлангийн дүнг АНУ-ын Вашингтон хот дахь Дэлхийн банк группын төвөөс Монгол Улс болон Хонг Конгтой шууд холбогдон танилцууллаа. Дэлхийн банкны тайланг хүлээн авах ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд …
-
22 October
“Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөл 12 сая долларын нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ
“Эрдэнэт” үйлдвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийг өргөтгөн, техник технологийн шинэчлэл хийсэн. Тоног төхөөрөмжийн тохируулга жигдэрч, өнөөдрийн байдлаар цагт 800 хүртэл тонн хүдэр боловсруулж, төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшин ажиллаж байна. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг 2015 оны 6-р сарын 20-нд хүлээн авснаас хойш өнөөг хүртэл 12 мянга 250 тонн зэсийн баяжмал буюу 12 сая долларын нэмэлт …
-
21 October
Цалинг 10-30 хувь бууруулах саналыг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлээд буй төсвийн тодотголоор зарлага болон орлогыг 500 гаруй тэрбум төгрөгөөр бууруулахаар байгаа. Энэ хүрээнд тэвчиж болох зардлуудыг хэмнэх, дэд сайд нарын орон тоог цомхотгох, улс төрийн болон төрийн захиргааны алба хаагчдын цалинг 10-30 хувиар бууруулах зэрэг арга хэмжээ авах …
-
21 October
Эдийн засгийн байнгын хороо төсвийн 2 дахь хэлэлцүүлгийг хийлээ
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.10.21/ хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, уул уурхайн татварын орлого өнгөрсөн жил …
-
20 October
Байнгын хороо төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Төсвийн тодотголын дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.10.20/ хуралдаан 10 цаг 08 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн …
-
20 October
Доллар 1994 төгрөгтэй тэнцэв
Гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцэж, экспортын орлого буурч, төсвийн алдагдал 879 тэрбум төгрөгт хүрсэн нь долларыни ханшийг хөөрөгдөж байна. Энэ сарын эхээр 1998-2002 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш дөрвөн төгрөгөөр буурчээ. Тухайлбал “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1994-1995 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1997-1998 төгрөгөөр зарж байна. Харин Монголбанкны хаалтын ханшаар доллар 1992 төгрөг 78 төгрөг байна. эх …
-
15 October
Эдийн засгийн ирээдүй “шинэ тэнцвэр”-ийг хангахаас шалтгаална
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатараас дараах тодруулгыг авлаа. Төрийн мөнгөний бодлогын хүрээнд макро эдийн засгийн шинэ тэнцвэр гэж яриад байна. Үүнийг юу гэж ойлгох вэ? Хамгийн эхлээд эдийн засгийн орчин эрс өөрчлөгдсөн байна гэдгээ ухамсарлах хэрэгтэй байна гэж ойлгоно. Манай эдийн засаг уул уурхайн …