Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутам 0.0537 хувь байхаар тогтоож, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтлоо. Алдангийн хэмжээг тогтоохдоо арилжааны банкуудаас олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүнд үндэслэсэн бөгөөд 2015 оны эхний 11 сарын байдлаар арилжааны банкнаас олгосон төгрөгийн …
Tag Archives: эдийн засаг
January, 2016
-
8 January
Түрээслэгчид нь гараад явчихвал төрийн үйлчилгээг хаанаас авах вэ
“Дүнжингарав” худалдааны төвийн эзэд түрээсийнхээ үнийг Монгол Улсын түүхэнд байгаагүйгээр буюу 12-оос 16 дахин нэмж 150 мянгын түрээсийг 1 сая 800 мянга болж, 75 мянгын түрээсийг 1 сая 200 мянга болгов. Хөхөө өвлийн хүйтнээр, сар шинэ ойртсон үед түрээслэгчдээ хаачих вэ дээ гэж томорсон “Дүнжингарав”-ын боссуудын ингэж аяглах болсон гол нууц нь ердөө л “Төрийн үйлчилгээний супермаркет” юм байна. Тодруулбал, …
-
8 January
Т.Лхагвасүмбэрэл агсны хэрэгт дарагдаж буй төмөр замын хэрэг
Ажаад байхад сүүлийн үед манай төрийн томчууд олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулахдаа нэлээд мэргэшиж байна. Баяр болж ард түмний анхаарал сулрангуут өөрсдийн эрх ашгийг хамгаалсан өгөр хуулиудаа бөөндөн баталдаг зан нь улстөрчдийг ийм болгосон бололтой. Нийгэмд хүчээ аваад буй хэргүүдээс нэгийг нь сенсаацалж нөгөөг нь мартагнуулж олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулдаг аргын дагуу Ирвэс хамгаалах сангийн ажилтан залуугийн …
-
7 January
Зээлийн гэрээ байгуулахад дараах зүйлсийг анхаараарай
Нийгэмд түгээмэл байгуулагддаг гэрээний нэг нь зээлийн гэрээ юм. Иймээс энэ удаа шүүхийн практикт зээлийн гэрээнээс үүсч буй хэргүүдээс дүгнэлт хийж, зээлийн гэрээ байгуулахад анхаарвал зохих зөвлөмжийг та бүхэд хүргэж байна. Зээлийн гэрээг зөвхөн бичгээр байгуулснаар гэрээ байгуулсанд тооцогддоггүй. Харин зээлэх зүйлээ хүлээлгэн өгөх буюу шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдлаа гэж үздэг. Жишээ нь: мөнгө зээлэх гэж байгаа бол мөнгийг хүлээлгэн өгсөнөөр, эд хөрөнгө …
-
6 January
“Дүнжингарав”-ын босс түрээсээ нэмж алдагдлаа нөхөхөөр зүтгэв бололтой
Бизнес эрхлэгчид дотроо нэлээдгүй зальжин нөхөр гэгддэг “Мон-Уран”-ы хэмээх тодотголтой, өдгөө “Дүнжингарав”-ын болсон Б.Наранхүүгийн баяжсан түүх тун энгийн. МАН-ын дарга М.Энхболдыг хотын дарга байхад Улаанбаатар хотын аль өнгөтэй өөдтэй газрыг худалдан авч цааш нь дамлаж хөлжсөн. Мэдээж энэ бизнес хэн хэнд нь ашигтай байсан төдийгүй төдөлгүй маргалдсан уу, улстөрд орохдоо ах хүүгийн нам бус АН-д орсон. Ингэж эрх баригч намд …
-
6 January
НӨАТ-ын урамшууллаар 100 сая төгрөгийн эзэн болохын тулд та ямар алхам хийх хэрэгтэй вэ?
Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хуулиар, иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн татварын 20 хувийг буцаан олгох мөн сар тутамд сугалаанд оролцож, азтан болох боломжтой болж байгаа билээ. Түүнчлэн урамшууллын анхны сугалааг энэ сарын 17-нд шалгаруулж 100 сая төгрөгийн эднийг тодруулах юм. Тиймээс иргэн танд урамшууллын сугалаанд оролцон 100 сая төгрөгийн эзэн болохын тулд таны зүгээс юунд анхаарах хэрэгтэй, ямар алхмуудыг хийх …
-
6 January
Үйлчлүүлэгчдээ баримт хэвлэж өгөөгүй байгууллагад торгууль ногдуулна
Шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ ын тухай хууль энэ сарын 1нээс хэрэгжиж эхэллээ. Энэхүү хуулиар иргэн төлсөн НӨАТ ынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сугалаанд оролцох боломж бүрдсэн юм. Энэ нь манай улсын татварын системийн томоохон өөрчлөлтүүдийн нэг болоод байна. Өөрөөр хэлбэл, иргэд үйлчлүүлж буй худалдааны төв, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавьснаар …
December, 2015
-
26 December
Монгол Улс Иранаас газрын тос худалдаж авахыг хүсэв
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Лалын Бүгд Найрамдах Ираны Улсын Гадаад хэргийн сайд М.Ж.Зарифын урилгаар өнгөрөгч 23, 24-ний өдрүүдэд тус улсад айлчлаад ирсэн билээ. Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Ираны хэд, хэдэн сайд, томоохон албан тушаалтантай уулзсаны дотор Ираны Газрын тосны сайд Бижан Зангонетай уулзсан явдал ихээхэн анхаарал татаж байна. Учир нь энэ уулзалтын үеэр Орос, Хятадын хооронд хавчуулагдсан Монгол Улс …
-
24 December
Найман хувийн зээл шийдэгдтэл 10 хувийн урьдчилгаатай зээл олгохгүй
Даваа гаригт Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Голомт” банкны төлөөлөлтэй орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Гэтэл өчигдөр Эдийн засгийн байнгын хороон дээр гишүүдийн зүгээс “Үнэхээр Голомт банк ганцаараа зээл өгөх боломжтой гэдгээ зарлаж байгаа юм уу” гэсэн бол Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Эрсдэлээ тооцож судалгаа хийсэн юм уу. Энэ талаар …
-
24 December
Эдийн засаг ирэх онд ямар байх вэ
Дотоодын эдийн засгийн талаар сайн гэхээсээ илүү саар мэдээлэл давамгайлсан“хатуу” жилийг үдэж байна. Төсвийн орлого их наядаар тасарч, гадаад өрийн хэмжээ21 тэрбум ам.доллар давж, нэгийн тоотой ногоон мөнгөний эсрэг 2000 төгрөг “нийлж” тэмцээд хүч нь үл хүрэлцэхийн зэрэгцээ цалин, тэтгэвэр нэмэгдсэнгүй. Тэгвэл ирэх жил үндэсний эдийн засаг хэрхэх талаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо. Б.БАТМӨНХ: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ТАВАН ХУВЬД …
-
17 December
О.Чулуунбат: Сая доллар гэдэг цүнхлээд гардаг мөнгө биш шүү дээ
“Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг өөрийг нь шоронгоос гаргана хэмээн Хонконгийн компаниас нэг сая доллар авсан хэмээн ярьсан. Энэ мэдээллийг О.Чулуунбат үгүйсгэсэн байна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нэр хаяггүй, эзэнгүй, баримтгүйгээр хүнийг тэгж гүтгэж болдог юм байна л даа. Хэрэв тэр хүнд үнэхээр баримт байсан бол хэзээ, ямар компаниас тэр их …
-
14 December
Банкууд цалингийн зээлээс бусад зээлээ зогсоожээ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд харшилж байна гэж дүгнэснээр дээрх хуулийн заалтууд хүчингүй болсон. Цэцийн шийдвэрийн дараа “Банкуудын холбоо”-ноос найман хувийн зээлийг олгох эрхзүйн орчингүй болсон тул зээлээ зогсоож байгаагаа мэдэгдсэн билээ. Одоогийн байдлаар арилжааны банкууд цалин, …
-
11 December
Ипотекийн зээлийн асуудлаар мэдэгдэл гаргажээ
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Үндсэн хуулинд тунхагласан иргэн өмчтэй байх, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зарчмыг ардчиллын үнэт зүйл хэмээн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд бид үзэж байна. Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг Улсын Их …
-
10 December
Ипотекийн 8 хувийн зээл зогсохоор болчихлоо
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар өчигдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн асуудлыг хэлэлцлээ. Ингээд Цэц тус хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзэж, дахин баталгаажууллаа. Үндсэн хуулийн Цэц өмнө нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт иргэний өмчлөх эрхтэй байх Үндсэн хуулийн зүйл заалттай зөрчилдөж байна гэж үзээд байсан. Уг шийдвэрийг УИХ хүлээж …