Tag Archives: эдийн засаг

March, 2016

  • 4 March

    Хөрөнгийн тэнцэл 414,3 сая ам.долларын ашигтай гарсан байна

    Монголбанкны албан ёсны сайтад тавьсан мэдээллээр урсгал тэнцэл 567.1 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 60%-иар буюу 837.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 24%-иар буюу 238.0 сая ам.доллараар өсч, үйлчилгээний худалдааны алдагдал 42%-иар буюу 658.9 сая ам.доллараар буурсан нь голлох нөлөөг үзүүлсэн байна. Орлогын дансны хувьд алдагдал нь өнгөрсөн оны мөн …

  • 3 March

    “Оюутны зээл” олгодог болно гэв үү

    УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд ажиллах үеэрээ иргэдэд оюутны зээл олгох боломжийн талаар дуулгасан. Учир нь тэтгэврийн зээл авч буй иргэдийн олонх нь намар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд зориулж зээл авдаг аж. Тиймээс оюутны сургалтын төлбөр төлөхөд зориулсан “Оюутны зээл”-ийг бий болгохоор болжээ. Энэ талаар Монголбанкнаас хэрэв Засгийн газар зөвшөөрвөл ийм …

  • 2 March

    Монголбанк 8.25 сая ам.доллар худалджээ

    Өнөөдрийн байдлаар гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2030-2038 төгрөгийн ханшаар 31.55 сая ам.доллар худалдан авах, 310.00-310.85 төгрөгийн ханшаар 38.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2035.00 төгрөгийн ханшаар 8.25 сая ам.доллар, 310.59 төгрөгийн хаалтын ханштайгаар 17.5 сая юанийг тус тус нийлүүллээ хэмээн Монголбанк мэдээллээ. Мөн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20.0 сая …

  • 1 March

    “Сайн явж байгаа хүн” гэдэг нь өртэй эсэхээрээ хэмжигддэг болжээ

    Монголын нийгэм өрөндөө баригдаж дуусах нь. Эх орон хэдэн саяын өртэй байхад би ч аргагүй гэх иргэдийн хэнэггүй байдал газар авсаар. “Залуу хүний чимэг өр шир” гэдэг. Тиймээс “өргүй хүн тэнэг” гэгдэх яриа гарч байсаар байна. Тэрний хүүхэд нь  сайн яваа байр савтай болсон гэхчлэн яриа газар авсаар. Үнэндээ бол 15-20 жилийн өрөнд орон “өвдөх, үхэх” эрхгүйгээр ажлын “мал” болон …

  • 1 March

    Худалдаа хөгжлийн банкаар сонин юу байна? /видео/

    Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон Худалдаа хөгжлийн банкаар сонин юу байна?

February, 2016

  • 29 February

    Манай улс их өрийн үлдэгдэл болох 3.8 сая ам.долларыг ОХУ-д бүрэн төллөө

    Өнгөрөгч нэгдүгээр сард ОХУ-ын Төрийн дум “Орос, Монголын Засгийн газар хоорондын санхүүгийн харилцааг зохицуулах тухай хуулийн төсөл”-ийг дэмжиж баталснаар манай улсаас  ОХУ-д төлөх ёстой нийт өрийн 97 хувь буюу 174.2 сая ам.долларыг тэглэхээр болж байгаа талаар бид мэдээлсэн. Ингэснээр манай улс ОХУ-д төлөх ёстой 3.8 сая ам.доллар буюу нийт өрийн гурван хувийг энэ сард багтааж төлөх болзол хүлээсэн. Харин манай …

  • 29 February

    Татварын буцаан олголтыг өгөх захирамж гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга “Татварын буцаан олголтын тухай” А/155 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар хуулийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг хүлээн авч, бичиг баримтын бүрдлийг шалган, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг баталгаажуулан ирүүлэхийг нийслэлийн Татварын газарт даалгасан байна. Түүнчлэн нийслэлийн 2016 оны төсөвт тусгагдсан, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод олгохоор батлагдсан 26.500.000.000 …

  • 26 February

    Үнийн зөрүүтэй баримт илгээвэл 20 хувиар торгоно

    Эдийн засгийн ил тод байдлы дэмжих тухай хууль хэрэгжээд дууслаа.  Хууль хэрэгжих жил гаруйн хугацаанд нийт 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болжээ. Тиймээс  8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас  тус тус чөлөөлсөн байна. Өмнө нь 2007 онд энэ хуулийг хэрэгжүүлэхэд 4.5 их наяд төгрөгийн орлого ил болж байжээ. 10 орчим жилийнхтэй харьцуулахад …

  • 25 February

    Онлайн‬ луйврын гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна

    Дэлхий дахинд ‪онлайн‬ луйврын гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд хамгийн ихээр нэмэгдэж байна. Манай улсын ‪томоохон‬ худалдааны компаниуд энэ төрлийн гэмт хэрэгт өртөж их хэмжээний мөнгийг гэмт этгээдүүдийн хуурамч дансанд шилжүүлэх байдлаар залилуулж байгааг анхаарч өөрсдийн захидал харилцааны аюулгүй байдлыг хангах, ‪төлбөр‬ шилжүүлэх дансны мэдээллийг зайлшгүй ‪утсаар‬ тодруулах зэрэг хамгаалалтын арга хэмжээ авч ажиллахыг зөвлөж байна.  ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ …

  • 24 February

    Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох боломжгүй

              Ипотекийн зээл олголт хэвийн үргэлжилэх болсон ч иргэдийн дунд олон асуулт эргэлзээтэй үлдсэн билээ. Тухайлбал зээлийн хүүг бууруулж таван хувь болгох боломжтой гэх яриа ямар ч тооцоо үндэслэлгүй бололтой. Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Хэвлэлийн төлөөлөгч Г.Баярмаа хэлэхдээ Монголбанк хэрэглээ, импортыг өдөөдөг зээлийн хүү буурахыг дэмждэггүй. Харин дотоодын үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлсэн, хуримтлалыг өсгөсөн, экспортыг дэмжсэн …

  • 23 February

    Монголын Банкны холбоо мэдээлж байна /зах зээлийн мэдээ/

    ЗАХ ЗЭЭЛИЙН ТОВЧ МЭДЭЭ: -Өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ-ын боловсруулсан металлын импорт хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарлаа. Ялангуяа цайрын импорт 2.5 дахин нэмэгдэж, 59.2 мянган тоннд хүрсэн байна. БНХАУ-ын хайлуулах үйлдвэрүүд энэ онд гарцаа хагас сая тонноор танах амлалт өгсөн төдийгүй алдагдалтай ажиллаж байгаа уурхайнууд үүдээ барина гэх хүлээлт импорт нь өсөхөд нөлөөлсөн байна. -Монгол Улсын анхны 100 хувь даатгагдсан “Эрчим …

  • 23 February

    Архангай аймагт 70 тэрбум төслийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ

    Монгол Улсын Хөгжлийн банкнаас Архангай аймагт санхүүжүүлж буй төсөл хөтөлбөрийн хураангуй танилцуулгыг хүргэж байна. 1.Авто зам, дэд бүтэц- /104 км зам, 45.5 тэрбум төгрөг/ 2. “Гудамж” төсөл- /5 төсөл 16.5 тэрбум төгрөг/ Улсын томоохон төслүүд: 1.Аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр -6.2 тэрбум төгрөг 2.Хувийн хэвшлийн үйлдвэрүүд -29 төсөл 1.5 тэрбум төгрөг гэх мэтээр нийт 70 тэрбум төгрөгийг Монгол …

  • 22 February

    Монголын банкны холбоо мэдээлж байна/ зах зээлийн тойм/

    ЗАХ ЗЭЭЛИЙН ТОВЧ МЭДЭЭ: -Монгол Улс 2016 он гарснаас хойш хоёрдугаар сарын 18-ны байдлаар 37 мянган тонн улаанбуудай, 6400 тонн улаанбуудайн гурил импортолсон талаар Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамнаас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлт болж байна. Засгийн газар хэлэлцэж, импортын гурилын хэмжээг энэ онд 40 мянга 300 тонн байхаар тогтоосноос 15.8 хувийг нь ийнхүү эхний 2 …

  • 22 February

    Ноён доллар 2033 хүрлээ

    Ам.долларын ханшийн өсөлт энэ хавар үргэлжлэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар валют арилжааны төвүүдэд нэг ам.долларыг 2032 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкуудад 2033 төгрөгөөр худалдаж байна. Эдийн засагчдын үзэж буйгаар Монгол улсад орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа тул ам.долларын ханш ийнхүү өсч байна.

  • 19 February

    Европын банкны ерөнхийлөгчтэй уулзав

    Турк улсын Истанбул хотод Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцож буй “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өчигдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Сума Чакрабартитай уулзан, Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, хөгжлийн талаар мэдээлж, цаашид тус банктай хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцав. Ноён Сума Чакрабарти Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдсэн нь Монгол Улсын эдийн засгийн …