Tag Archives: эдийн засаг

September, 2015

  • 7 September

    Эдийн засгийн хүндрэлийн шалтгаан төсвийн алдагдал

    Эдийн засгийн хүндрэлийг иргэд аяганы хийц, халаасан дахь мөнгөөрөө мэдэрч ёстой л урд хойд хормойгоо хэсэгчлэн нөхөж цойлдож суугаа. Гэтэл өнөөдөр Сангийн яам, БОАЖНХЯ зэрэг зургаан яам  толгойлох сайдгүй, Засгийн газар бүрдээгүй байна. Ийнхүү төр засаг бүрэн эмхрээгүй тул уг хүндрэлийг даван туулах хууль, бодлого хэрэгжихгүй байгаа. Өөрөөр хэлбэл, шаварт суусан машин шиг хий эргэж буй юм. Тэгвэл манай улсын …

  • 7 September

    Ерөнхийлөгчийн Шилэн дансны хууль амь тавьжээ

    Ерөнхийлөгчийн Шилэн дансны тухай хууль гэж аймаар сүртэй эхлэж байсан хууль ердөө л 9 сарын настай эд байсан ажээ. Гараанаас гарахдээ улаан хивс, ёслолын буудлага, бүрээ бөмбөр нижигнүүлэн сүр бараатай гарсан бөгөөд Ерөнхийлөгч маань эгээтэй л тууз хайчлаагүй ч эх орон даяар асар сүртэй эхлэж байсан билээ. Гэтэл өнөөдөр 15 яамны ердөө 3 нь, 28 агентлагийн ердөө 4 нь, ТӨҮГ …

  • 4 September

    Иргэдээ ялгаварлаж итгэл рүү нь ус цацсан ХААН банк

    Монгол улс даяар хамгийн өргөн сүлжээтэй, хамгийн их  мөнгөн хөрөнгө хуримтлуулсан, хэрэглэгчээ ХААН-д өргөмжилсөн гэж  өөрсдийгөө дөвийлгөдөг ХААН банкныханы гууль цухуйж эхлэв бололтой. Тэд иргэдийг бэл бэнчингээр нь ялгаж,  оюутан залууст үйлчлэхгүй гэх  улайм цаймдаа гарсан шийдвэр гаргажээ. Угтаа бол Монгол улсын иргэн бүр аливаа үйлчилгээний газар адил тэгш эрх эдлэх ёстой. Гэтэл ХААН банкны хувьд VIP зэрэглэлийн үйлчлүүлэгчид нь …

August, 2015

  • 27 August

    “Монгол газар” Арбитрын шүүхээр ялалт байгуулжээ

    Нэгэн цагт Монгол Улсын топ ААН-үүдийг тэргүүлж, “алтны магнат” хэмээн нэрлэгдэж, уулын баяжуулалтыг анх удаа улсдаа хийж явсан “Монгол газар” компани дампуурлаа гэхэд олон хүн гайхаж байв. Энэ шуугиан нь “Монгол газар”-ын захирал Ц.Мянганбаярыг ч тойроогүй бөгөөд их бага хэмжээний олон өрийг түүнд ямар нэг баримтгүйгээр нааж байсан. Энэ бүх худал үнэн мэдээллийн эцэст ард олон Ц.Мянганбаяр захиралтай “Монгол газар” …

  • 27 August

    Ц.Мянганбаярын ахин сэргэн мандалт

    “Алтны магнат”-аас эхлээд олон зүйлийн нэр зүүсгэл зүүж бизнесийн салбарт хүчтэй явсан Ц.Мянганбаяр дампуурлаа. Дампуурахдаа гадны компанид ихээхэн өртэй, Арбитрын шүүхээр хэлцэгдээд ялагдал хүлээлээ хэмээн нэг хэсэг шуугиан дэгдээсэн. Гэтэл Ц.Мянганбаяр Арбитрын шүүхэд ялалт байгуулж, “Монгол газар” компани дампуурах нь бүү хэл үйл ажиллагаагаа сэргээн, үндэсний хэмжээний томоохон ажлыг эхлүүлсэн гэх эх сурвалжийн мэдээллийн мөрөөр орлоо. Орохын учир нь Японы …

  • 24 August

    Долларын ханш буурч, “мах, ногооны үнэ өсөв”

    Өнөөдрийн байдлаар Монголбанкны нэг ам.долларын зарласан ханш 1992 төгрөгтэй тэнцэв. Харин арилжааны банкууд 1983-1989 төгрөгийн хооронд авч, 1995-1999 төгрөгөөр зарж байна. Өнгөрөгч долоо хоногт 2000-т хүрсэн ч ийнхүү найман төгрөгөөр буурсан авшуутай. Гэвч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсчээ. Тодруулбал, “Хүчит шонхор” захад хонины махны бөөний үнэ 4100-5200, жижиглэнгийн үнэ 4500-5700 төгрөг байгаа бол үхрийн мах 4500-6000, адууны мах 3000-5300 төгрөгийн ханштай …

  • 20 August

    Эдийн засгийн өршөөлд хамрагдах хуудуутай компаниуд №1

    “Шинэ төмөр зам”-ын далангийн ажлыг гүйцэтгэх “Самсунг” корпораци 270 тэрбумыг  “шамшигдуулсан” ч  өршөөгдөнө -Тэдэнд ийм боломжийг Зам тээврийн сайд асан А.ГАНСҮХ, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ким Жанг Жин, “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ нар олгожээ- УИХ энэ зун ээлжит бусаар хуралдаж хоёр ч Өршөөлийн хууль баталсан нь араасаа маш их шүүмжлэлийг дагуулж байгаа. Энэнь …

  • 20 August

    Өршөөлийн хуулийн сүүдэрт нуугдсан 960 тэрбум

    Монголын улстөр дэх бүх харц нэг зүгт чиглэжээ, бүр тодруулбал бүх пиарыг нэгэн хүн рүү чиглүүлжээ. Өршөөлийн хуульд тавьсан төрийн тэргүүний хоригийг УИХ хүлээж авахгүй бол экс Ерөнхийлөгчийг эргээд улстөрд “хаан”-аар зална гэсэн айдсаар ард түмнийг хүлэхээр чармайж байна.Өршөөлийн хуульд яагаад хавтгайруулан хамруулж болохгүй вэ гэдгийг тайлбарлахдаа ингэж экс Ерөнхийлөгчийг “мангаа” болгон дүрслэх болжээ. Харин ганцхан хүн рүү чиглэсэн энэхүү …

  • 20 August

    Хямралаас гарах гурван боломж

    Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2006 оныг эс тооцвол байнгын алдагдалтай явсаар 2014 онд анх удаа ашигтай гарсан байдаг.  Энэ оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 604 сая ам.долларын ашигтай гарчээ. Тодруулбал,  монголчууд бидний гаднаас авдаг импортын бараа, гадагшаа гаргадаг экспортын барааны цэвэр зөрүү нь сүүлийн 10 сар дараалан тасралтгүй эерэг үзүүлэлттэй гарсан гэсэн үг юм. Монгол улсын …

  • 18 August

    Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулна

    Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 оны 10 дугаар сард болсон АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах, Монгол, Пакистан, Шри Ланка зэрэг Азийн бүс нутгийн орнуудыг тус банкны үүсгэн байгуулагч гишүүн орноор элсэн орох …

  • 12 August

    “Усан хөшиг” гэгч цоргын 70 сая төгрөгөөр бүтсэн зардлын задаргаа ба гэрээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор Арсалантай гүүрэнд 70 саяар усан хөшиг гэгчийг байрлуулсан. Харамсалтай нь долоо хоногийн нүүр үзэлгүй  ажиллахаа больсон. Үүнийгээ засаж байж магад хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл уг  усан хөшиг гэгч цорго нь  өнөөдөр ч гэсэн алдаг оног ажиллаж байгаа.  Засвар хийж байгаа ч юм шиг,  эвдэрсэн ч юм шиг ойлгомжгүй байгааусан хөшиг нь …

July, 2015

  • 9 July

    Р.Амаржаргал: Мөнгөний урсгалын хяналтын тогтолцоонд оруулж өгч байгаа нь ач холбогдолтой

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.07.09/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн,  хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Р.Амаржаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр, эдийн засгийг зохицуулдаг гол хуулиудын нэг нь татварын багц хууль байдаг. 2014 оны 5 дугаар сард энэхүү …

  • 8 July

    Орон сууцны үнийн дүнгийн 20 хувьд баталгаа гаргана

    Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журмыг баталлаа. Журамд урьдчилгаа төлбөрийн баталгааны нөхцөлийг инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууцны үнийн дүнгийн  10 хувийг бэлнээр харилцах дансанд байршуулан төлж, ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртлэх хувьд Хөгжлийн банкнаас баталгаа гаргуулахаар тусгажээ. Хөгжлийн банк нь  ипотекийн зээлийн баталгаа …

  • 6 July

    Х.Эрдэнэчулуун: Цахилгаан, дулааны үнэнд нүүрс олборлохоос эхлээд бүхий л зардал багтаж байдаг

    Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Хорлийгийн Эрдэнэчулуунтай эрчим хүчний салбарын талаар ярилцлаа. -Долдугаар сарын 1-нээс эхлэн эрчим хүчний  үнэ тариф чөлөөлнө гэсэн мэдээлэл иргэдийн дунд байгаа. Өнөөдөр Монгол улс эрчим хүчнийхээ үнийг чөлөөлөх боломжтой юу гэдгээс ярилцлагаа эхлэе? – Эрчим хүчний салбар улс орны аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй нягт хамааралтай, стратегийн чухал салбар. Тиймээс энэ салбарт  …

  • 3 July

    Мөнгөний бодлогын хүүг хэвээр үлдээлээ

    Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2015 оны 6 дугаар сарын 9, 30 болон 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд тус тус хуралдаж, мөнгөний бодлогын хүүг өөрчлөхгүй хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Мөнгөний бодлогын зөвлөлийн мэдэгдэлд “Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015 оны 5 дугаар сарын эцэст 8.0 хувь, Улаанбаатар хотод 7.5 хувь болж бууран, суурь инфляци алгуур буурсаар 10.2 хувьд хүрээд байна. …