Tag Archives: эдийн засаг

October, 2015

  • 14 October

    ТӨХ “Голомт” банк руу шилжсэн 11сая ам.долларыг Төрийн банк руу буцаан татах чиглэл өгөв

    ТӨХ-ны дарга өчигдрөөс эхлэн Төрийн банкийг чадавхжуулах талаар идэвхтэй ажиллаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор, өчигдөр  “МИАТ” ТӨХК, өнөөдөр ИНЕГ-ын дарга нарыг санхүү эрхэлсэн дарга нартай нь дуудаж, Төрийн банк, ТӨХ, МИАТ болон ИНЕГ гэхчлэн тус бүр гурвалсан уулзалтуудыг зохион байгуулсан байна. Уулзалтын үеэр Төрийн банкийг хувьчлах болсонтой холбогдуулан оны эцэст тус банкийг ашигтай ажиллуулсан, актив нь өндөр үзүүлэлттэй байх ёстой учраас …

  • 14 October

    Төсвийн тодотгол, ирэх оны төсвийн хуулийг дагалдсан хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2015 оны Төсөвт тодотгол хийхтэй холбогдуулан дагалдан гарах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал мөн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн …

  • 9 October

    Монгол Улс өрсөлдөх чадвараараа зургаан байр ухарчээ

    Дэлхийн эдийн засгийн 2015-2016 оны форумын тайланд дурдсанаар Монгол Улс дэлхийн 140 орноос 104 дүгээр байрт орсон нь өмнөх жилийнхээс зургаан байраар ухарчээ. Монголын өрсөлдөх чадвар ингэж суларсан нь улс төрийн тогтворгүй байдал, төрийн хүнд суртал, санхүүгийн гачигдал, инфляци, мэргэжилтэй ажиллах хүчний дутагдал, авлига, дэд бүтцийн хомсдол, татварын бодлогын алдаа зэрэгтэй холбоотой гэж тайланд дурдсан байна. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр бол Монголын …

  • 8 October

    “Эрдэнэт үйлдвэр” 100 гаруй сая ам.долларын өрөнд оржээ

    Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлтэд УИХ-ын тухай хуулийн 7.1.12 Үндсэн хууль зөрчиж байгаа бөгөөд УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдыг огцруулах асуудлыг хөндөх нь хууль зөрчиж байгаа үйлдэл гэж үзсэн юм. Тэгвэл Цэцийн гаргасан 11 дүгээр дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм. Харин Цэцийн асуудлыг тойрсон олон маргаантай асуудалд …

  • 8 October

    Б.Болор: Татвар, гааль хоёрыг нэгтгэнэ

    “Сайдын цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор оролцож, 2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр “Ирэх оны төсвийг боловсруулахдаа аль болох зардлыг хэмнэсэн. Төсөв олон жил данхайсан бүтэцтэйгээр явж ирсэн. Үүнийг нэг их наядаар багасгасан. Мөн зарим агентлагийг нэгтгэж байрыг нь хувьчлахаар болсон. Тухайлбал, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар хоёрыг, Улсын бүртгэлийн ерөнхий …

  • 6 October

    17 дэд сайдын орон тоог цомхотговол 672 сая төгрөг хэмнэнэ гэв

    Бие даагчдын зөвлөлийг төлөөлж УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн орон нутагт томилолттой яваа бол УИХ-ын Х.Болорчулуун өвчтэй байгаа аж. С.Ганбаатар гишүүн ярихдаа “Ирэх долоо хоногуудад төсвийн төсөл, төсөөллийг хэлэлцэнэ. Төсвийн  төсөлд цалин нэмэхгүй байх асуудлыг ярьж байна. Энэ талаар ямар нэг тооцоо судалгаа, хэлэлцээрт орохгүйгээр цалин нэмэхгүй гэдэг асуудлыг гурван тал шийдэж байгаа нь буруу. Энэ …

  • 1 October

    Цалингийн нэмэгдлээс татгалзахыг уриалав

    Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого буурч, төсвийн алдагдлаа зогсоож чадахгүй байгаа нь эдийн засгийг улам бүр сульдааж байна. Оны эцэст гэхэд л төсөв нэг их наяд төгрөгөөр тасрах тооцоо гарсан бол ирэх сарын дунд хүртэл Сангийн яам дансаа хааж, зөвхөн цалин тэтгэврийн гүйлгээ хийж байгаа юм байна. Гэвч иргэдийн хувьд эдийн засаг хүндэрч, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учраас …

  • 1 October

    Хивэгний экспортыг өнөөдрөөс хязгаарлалаа

    Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгч, фермерүүдийг төлөөлөн “Сүү” хувьцаат компаниас хивэгний гадаад экспортод хяналт тавих санаачлагыг гаргасан. Учир нь хивэгний экспорт жилээс жилд үнэ өсөх гол хүчин зүйл болдог байна. Тиймээс энэхүү асуудалд анхаарал хандуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад уламжилсан юм. Тус хүсэлтийн дагуу ХХААЯ-аас хивэгний экспортыг энэ сарын 1-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын …

September, 2015

  • 30 September

    Инфляцийг 7 хувьтай байхаар тусгажээ

    Төв банкнаас 2016 оны Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байна. Ирэх оны мөнгөний бодлогод инфляцийг  долоон хувьд барихаар Монголбанк тусгажээ.  Энэ жилийн хувьд инфляци 6.6 хувьтай байгаа юм. Инфляцийн төвшин буурсан хэдий бодлогын хүү өндөр байна. Гэвч, улсын төсвийн алдагдалд 679 тэрбумд хүрч, долларын урсгал царцсан тул бодлогын хүүг бууруулах боломжгүй байгааг  төв банкныхан хэлж …

  • 24 September

    Ч.Сайханбилэг: Өнөөгийн эдийн засгийн байдал бидэнд бүсээ чангалахыг шаардаж байна

    2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Оны эцэст 900-гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргажээ. Үүнтэй холбоотойгоор 2015 оны төсвийн тодотголыг 2016 оны төсөв батлахаас өмнө зайлшгүй хийх шаардлагатай. УИХ-ын намрын чуулган эхлэхэд хамгийн түрүүнд хэлэлцүүлэх чиглэлийг Сангийн яам барьж ажиллаж байна гэсэн мэдээллийг Ерөнхий сайдын өрөөнд лхагва …

  • 24 September

    Р.Бурмаад шаардлага хүргүүллээ

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон тус бүлгийн гишүүн Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ нар махны экспортыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр бодитой ямар ажил хийж хэрэгжүүлж байгаагаа олон нийтэд мэдээлэхийг хүссэн таван зүйл бүхий асуулгыг Хүнс, хөдөө, аж ахуйн сайд Р.Бурмаад тавилаа. Махны экспорт 2014 онд 1.8 мянган тонн болж буурсан нь 2010 оны экспортын хэмжээнээс 13.2 дахин бага үзүүлэлт юм. …

  • 24 September

    О.Тэнүүн: Бид хөрөнгө оруулагчдыг аз жаргалтай байлгаж байж Монгол Улс хөгжинө

    “Оюуны ундраа пропертис” компанийн гүйцэтгэх захирал О.Тэнүүнтэй уулзаж, гадаадын хөрөнгө оруулалтын талаар үзэл бодлоо хуваалцлаа. Саяхан болж өнгөрсөн “Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын “Үл хөдлөх хөрөнгийн хөгжил” хэлэлцүүлгийн үеэр тэрбээр хүншүүлсэн дүрс ашиглан хөрөнгө оруулалтын орчны талаарх бодол санаагаа илэрхийлсэн нь анхаарал татсан юм. Түүний ашигласан дүрс нь yahoo messenger-ийн “шар өнхрүүш” байв. Бид messenger-ээр харилцахдаа бодол санаагаа “шар …

  • 19 September

    Зэсийн экспорт нэмэгдэж, нүүрснийх буурчээ

    Он гарснаас хойш Монголбанкнаас гаргасан статистик судалгаагаар энэ оны эхний найман сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 5,7 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оноос 1,3 сая ам.доллараар буурсан байна. Гадаад худалдааны эргэлт 19.2 хувиар буурахад экспорт 324 сая ам.доллараар, импорт 1.2 сая ам.доллараар буурахад нөлөөлжээ. Монгол Улсын экспорт импортын жилийн өсөлтийн тухайд 2014 оны эхнээс экспортын өсөлт нэмэгдэж, импортын өсөлт буурсан тул …

  • 18 September

    Аз жаргалтай хөрөнгө оруулагч

    “Аз жаргалтай хөрөнгө оруулагч” хөдөлгөөн өрнүүлж, хөрөнгө оруулалтын орчныг энгийн жижиг зүйлээсээ эхлэн засах бодолтой байгааг ярьсан юм. “Оюуны ундраа пропертис” компанийн гүйцэтгэх захирал О.Тэнүүнтэй уулзаж, гадаадын хөрөнгө оруулалтын талаар үзэл бодлоо хуваалцлаа. Саяхан болж өнгөрсөн “Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын “Үл хөдлөх хөрөнгийн хөгжил” хэлэлцүүлгийн үеэр тэрбээр хүншүүлсэн дүрс ашиглан хөрөнгө оруулалтын орчны талаарх бодол санаагаа илэрхийлсэн нь …

  • 8 September

    Төсвөө алдагдалгүй болгож, өрөө хүндрэлгүй төлөх боломж бидэнд бий юу

    Эдийн засаг энэ онд таван хувийн өсөлттэй гарах төсөөлөл хийж байв. Гэвч оны эхний хагас жилээр гурван хувийн өсөлттэй гарсан. Ийнхүү доогуур гарсанд томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажил удааширсан нь нөлөөлжээ. Тухайлбал, оны эхний долоон сарын байдлаар төсвийн зарлага, санхүүжилт төлөвлөсөн хэмжээнээс 1.2 их наяд төгрөгөөр дутуу хийгдсэн байна. Энэ нь төсвийн орлого бүрдэхгүй байгаатай холбоотой.  Засгийн газар улсын төсвийн төлөвлөсөн …