2016 оны ургац хураалтын урьдчилсан дүнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Мэдээллээс үзвэл 475 мянган тонн үр тариа, үүнээс 460 мянган тонн буудай, 153 мянган тонн төмс, 93 мянган тонн хүнсний ногоо, 20 орчим мянган тонн тосны ургамал, 50 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Ингэснээр манай улс улаан буудай, төмсний хэрэглээг 100 …
Tag Archives: эдийн засаг
November, 2016
-
16 November
Албан тушаалтнууд гар утасны төлбөрөө өөрсдөө төлнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гар утасны хэрэглээний зардлаа төсвөөс төлүүлж байгаа 248 хүн цаашид өөрсдөө төлбөрөө төлж байх тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Ингэснээр энэ онд батлагдсан төсөв 90 сая төгрөгөөр, цаашид жил бүр 265 сая төгрөг хэмнэгдэх тооцоо гараад байна. Дээрх 248 хүний 107 нь УИХ болон түүний харьяа байгууллага, 52 нь Засгийн газар, түүний харьяа байгууллага, 89 нь орон …
-
16 November
Тэтгэвэр авагч банкаа сонгох эрхтэй боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тэтгэвэр авагч Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврээ авах банкаа өөрөө сонгох боломжтой болсон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Одоогийн байдлаар 370 орчим мянган иргэн арилжааны долоон банкаар дамжуулан тэтгэврээ авдаг. Судалгаанаас үзэхэд нийт тэтгэвэр авагчдын 48.5 хувь нь Хаан банк, 42.2 хувь нь Төрийн, 8.6 хувь нь Капитал, үлдсэн нь …
-
11 November
Ам.долларын ханш 220 төгрөгөөр огцом буурлаа
Монголбанк өчигдрөөс эхлэн бий болсон ханшийн огцом хөдөлгөөний эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахаа мэдэгдээд буй. Энэ хүрээнд өнөөдөр гадаад валютын ээлжит бус дуудлага худалдаа зохион байгуулж, валютын захад 72.4 сая ам.доллар, 73 сая юань тус тус нийлүүлээд байна. Тэгвэл дуудлага худалдаа зохион байгуулснаас хойш ам.долларын ханш огцом буурч эхэллээ. Тодруулбал, 14:30 цагийн үед “Найман шарга”-ын ченжүүд нэг ам.долларыг 2720 төгрөгөөр …
-
11 November
Ам.долларын ханш өдрийн дотор 100 гаруй төгрөгөөр нэмэгдсэн нь хэний “гавьяа” вэ?
Валют арилжааны Найман шарга, Ард зах дээр ам.долларын ханш огцом өсөөд байна. 2016 оны арваннэгдүгээр сарын 10-ны өглөө буюу өнөөдөр 11:00 цагийн байдлаар 2,476 төгрөг байсан валютын ханш 17:00 цагийн орчимд 2,590 төгрөгт хүрч даруй 114 төгрөгөөр өсжээ. Үүнээс болж томоохон арилжааны банкууд ам.доллар зарахаа түр зогсоогоод байна. Энэ хэний “гавъяа” вэ? Ам.долларын ханш өсөх шалтгаан нь эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт …
-
11 November
Монголбанк: Ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна
Монголбанкнаас дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ. Монголбанкны Олон нийтийн мэдээллийн төвийн захирал Б.Лхагважаргал: Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хоногуудад огцом сулраад байна. Үүнийг Монголбанк тэнцвэрт түвшинээсээ хэт хөөсөрсөн түр зуурын шинжтэй гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, ойрын хугацаанд санхүүжилтийн асуудал шийдэгдэхээр болсон байна. Монголбанкнаас ханшийн энэхүү …
-
11 November
Ноён долларыг “даллах” ийм боломж байна
Дотоодын зах зээл дээр ам.долларын эрэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд төгрөгийн ханш долларын эсрэг суларсаар байна. Мөн Монгол Улс ирэх онд төлөх ёстой их өрийн төлбөрүүд ханшийн хүлээлтэд сөргөөр нөлөөлж буй билээ. Гэхдээ өнөөгийн нөхцөлд төр засаг яаралтай алхам хийж чадвал долларын урсгалаа нэмэгдүүлж, ханшаа тогтворжуулах хэд хэдэн боломж харагдаж байна. Тухайлбал: – ОУВС, ДБ, АХБ-тай хамтрах – БНХАУ-аас …
-
11 November
Татвараа төлөөгүй жолоочдыг энэ сарын 20-ны дотор төлбөрөө төлөхийг санууллаа
Нийслэлийн татварын газраас авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг Замын цагдаагийн албатай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 07-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Албан татвар, төлбөрөө тогтоосон хугацаанд хууль, журмын дагуу төлөөгүй, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татварт хамруулах зорилготой юм. Тиймээс албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд 2016 оны …
-
10 November
Валютын ханшийн өсөлтийг зогсоохыг сангийн сайдад үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар валютын ханшийн өсөлтийг барих талаар холбогдох байгууллагуудтай зөвшилцөн судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулахыг Сангийн сайдад үүрэг болголоо. Тухайлбал: -Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын Элчин сайдын яамдыг визийн хураамжаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болох, -Арилжааны банкуудыг Монголбанкны зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах, …
-
9 November
Б.Баярдаваа: Инфляцийг 6 хувиар тогтоовол бодлогын хүүг өсгөнө
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны эхэнд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “2017-2019 онд инфляцийг 8 хувьд барих” зорилтыг 6 болгож бууруулах санал гаргасан. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. …
-
9 November
Хятадын зээл долларын ханшийн өсөлтийг шийднэ
Долларын ханш өдрөөс өдөрт чангарч буй энэ үед манай эдийн засагт юу ус агаар шиг хэрэгтэй байна вэ гэвэл гадаад валют. Эрх баригчид ОУВС, Хятад, Япон гээд валют орж ирэх бүх сувгуудыг судалж байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллээр явсан мэдэгдлүүдээс харахад БНХАУ-аас их хэмжээний валют орох боломжтой байна. Хятадын 4.2 тэрбум ам. долларын зээл:УИХ-ын дарга М.Энхболд aйлчлалынхаа хүрээнд …
-
4 November
Банкны зээлтэй иргэдэд төрийн ХАЙР хэрэгтэй байна
Банканд зээлтэй түүний төр засгийн нөлөөлөөс үүдэн төлж чадахгүйд хүрсэн иргэдэд төр эдийн засаг сэргэж эх орон хөл дээрээ бостол нь хугацаа олгох “зангарагатай” байх хэрэгтэй байна. Зээлийн дарамтаас үүдэлтэй стресстэх, улмаар ходоод гэдэсний шархлаа үүсэх, цаашлаад элдэв хавдар тусах нь энүүхэнд болж. Улс төрийн нам, сонгууль, үзэл бодлын зөрчилдөөнөөс үүдэн иргэд нийгмийн золиос болох ёсгүй юм. Элгээр нь хэвтсэн …
-
4 November
Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтэд 5,8 тэрбум төгрөгийг нэмэв
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Хүрэлбаатар, УИХ-дахь МАН бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулав. Санал, дүгнэлттэй холбогдуулж үг хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байгаагүй учир …
-
3 November
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл хэвийн үргэлжилнэ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон билээ. Уг хуулийн хүрээнд 2016 онд 243 иргэн аж ахуй нэгжээс 51.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн бөгөөд одоогоор 102 төсөлд 39.2 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Экспортын болон импортыг орлох үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг урьдын адил хэвийн олгож байх нь эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд эерэг бөгөөд нийгмийн ач холбогдолтой …
October, 2016
-
28 October
ЭЗ-ийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна. Хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд …