Tag Archives: эдийн засаг

October, 2016

  • 6 October

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.10.06/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм. Тэрбээр, “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлд орсон нэг шалтгаан нь сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн төсвийн хэт тэлсэн бодлого, төсвийн сахилга, хариуцлагагүй …

  • 6 October

    “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлнэ

    Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий  ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Дүгнэлтийг хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргав. 1.  Хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна. Иймд “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт …

  • 6 October

    Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг буурууллаа

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга, Эрээнцаваар оруулж ирэх автобензинд тонн тутамд 130 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 150 мянган төгрөг байхаар тогтоолоо. Дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч, хяналт тавьж …

  • 5 October

    Ж.Оджаргал: Монгол Улс дотооддоо бодлогоороо хамтарч чадаагүй нөхцөлд нүүрсний экспортоос ашиг олж чадахгүй

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Улаанбаатарын худалдааны танхимын болон бизнес эрхлэгчдийн CEO клубын төлөөлөл, бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа. -Төр ганцаараа зүтгээд улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргаж чадахгүй, ард түмнээ түшиж, хувийн хэвшлээ дэмжих замаар хамтарч ажиллах хэрэгтэй. Үүний тулд Улаанбаатарын худалдааны танхим болон CEO клубын зүгээс тодорхой асуудлаар  Ерөнхий сайдад танилцуулга хийж, гарц шийдэл ярихаар уулзалтад ирснээ  “Петровис” компанийн …

  • 5 October

    Б.Чойжилсүрэн: Санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд маш их зүйл хийх хэрэгтэй

    Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн АНУ-ын Вашингтон хотноо хамт ажиллаж байгаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын хамт Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Дэд Ерөнхийлөгч, хатагтай Викториа Кваква, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон тэргүүтэй Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагуудтай уулзлаа. УулзалтаарМонголын төлөөлөгчид улс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлыг танилцуулж, санхүүгийн хүндрэл бэрхшээлийг …

  • 5 October

    М.Энхболд: “Насны хишиг”, 36 сарын тэтгэмж ирэх оны нэгдүгээр сараас олгогдож эхэлнэ

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын орон нутгийн томилолт  /2016.10.04/ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үргэлжилж байна. Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Занданшатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн болон албаны бусад хүмүүс дагалдан …

  • 4 October

    Төсвийн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2016.10.04/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав. Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. …

September, 2016

  • 30 September

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.30/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Д.Чойжилсүрэн өргөн мэдүүллээ. Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. Энэ нөхцөл байдалд бизнесийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах …

  • 29 September

    Валютын ханшийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлэв

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.29/ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр валютын ханшийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ. Мэдээллийн эхэнд тэрбээр Монголбанкийг валютын ханшийн өөрчлөлтөд ямар нэгэн оролцоогүй байгаа мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр ташаа мэдээлэл цацагдаж байгаад тайлбар …

  • 29 September

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.29/ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний  бодлогын талаар 2017 баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийгөргөн мэдүүллээ. Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, банкны системийн хэмжээнд эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Төрөөс мөнгөний …

  • 29 September

    Оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулахыг хориглохтой холбоотой төслийг УИХ-д өргөн барина

    Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа эзэмшсэн, банкны данс нээсэн тохиолдолд тэднийг авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, энэ хэрээр төрд итгэх иргэдийн итгэл буурч байна. Иймээс Засгийн газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд …

  • 29 September

    2017 онд шинэ төрлийн татвар бий болгохгүй, татвар нэмэхгүй

    Засгийн газрын өчигдөрийн  хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай  хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. 2017 онд шинэ төрлийн татвар  бий болгохгүй, татварын хувь хэмжээг  нэмэхгүй …

  • 28 September

    Туз нь бүрэн эрхгүй болсон 52 компанийн арилжааг зогсоох шаардлагатай

    Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа КТХ-д заасан хугацаанд хийгээгүй нэр бүхий 52 компанийн ТУЗ-ийн бүрэн эрхийг хүчингүй болгосныг өнгөрөгч 6-р сарын 23-нд зарласан билээ. Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа КТХ-д заасан хугацаанд хийгээгүй нэр бүхий 52 компанийн ТУЗ-ийн бүрэн эрхийг хүчингүй болгосныг өнгөрөгч 6-р сарын 23-нд зарласан билээ. Өөрөөр хэлбэл, Хувьцаа эзэмшигчдийн …

  • 27 September

    Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ЕСБХБ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 9-р сарын 26 буюу өчигдөр  Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Филлип Д.Беннет, дэд захирал А.Өлзийтогтох, ЕСБХБ-ны Турк, Төв Азийн бүсийг хариуцсан захирал Наталиа Канжекова болон бусад албаныхан байлцав. Уулзалтаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас  жил бүр  олгодог  …

  • 27 September

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) дэд ерөнхийлөгч Филип Беннетыг хүлээн авч уулзлаа. ЕСБХБ манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 10 жилийн ой энэ онд тохиож байна. Тус банк нь Монгол Улсын хувийн хэвшлийн олон салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж 1,4 тэрбум гаруй ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт хийсэнд Ерөнхий сайд талархаж, цаашид хамтын ажиллагаагаа дараагийн шатанд …