Эрхэм улсын их хурлын гишүүдээ! Улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ цаг үед энэхүү нөхцөл байдлаас гарахын тулд бүсээ чангалан, зардлуудаа танах, шаардлагатай бүхийл арга хэмжээг авах нь зүй ёсны хэрэг боловч зарим төрлийн татварыг нэмэх асуудал тухайлбал, алтны роялтийг нэмэх нь эдийн засагт хувь нэмэрээ өгөхөөс илүүтэй, байдлыг дордуулж, олж байгаагаа алдах нөхцөл байдал үүсэхийг Эрхэм гишүүд …
Tag Archives: эдийн засаг
September, 2016
-
3 September
Засгийн газрын Олон улсад арилжаалсан бондын үнэ өсч эхэллээ
ОУВС-гийн хэвлэлийн төлөөлөгч Вашингтон хотноо 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр “2016 оны 8 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Ажлын хэсэг тус улсад айлчилсны дараа ОУВС нь Монгол Улс болон Монгол Улсын Засгийн газрыг дэмжихэд бэлэн байгаа” гэсэн мэдэгдэл хийсэн байна. Үүнтэй холбогдуулаад Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд арилжаалсан бондуудын үнэ 2016 …
-
2 September
Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хасахгүй гэв
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж, зохих шийдэлд хүрчээ. Тодруулбал тус бүлгээс төрийн өндөр албан тушаалтан, төрийн захиргааны удирдах түвшний албан хаагчдын цалинг хасахгүй байхаар шийдвэрлэжээ. Уг ангилалд аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, яам, агентлагийн хэлтсийн даргаас дээш албан тушаалтан буюу ТЗ-8 ба түүнээс дээш, мөн АА-6 ба түүнээс дээш цалингийн шатлал, зэрэглэлээр цалинждаг албан тушаалтнууд хамрагдаж …
-
1 September
Нисэхийн айлуудыг Буянт-Ухаа 2-т оруулна
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр салбарынхантайгаа нээлттэй ярилцлаа. Тэрбээр “Туушин” зочид буудалд болсон барилгынхны нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон юм. Хэлэлцүүлэгт барилгын компаниуд болон энэ салбарт ажилладаг ТББ-уудын төлөөллөөс бүрдсэн 200 орчим хүн оролцсон юм. Хэлэлцүүлгийн нээн Г.Мөнхбаяр сайд товч илтгэл тавьж, цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцуулсан юм. Тэрбээр “Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг таван жилээр хэрэгжүүлэх нь буруу. Ийм бодлого хаана байдаг юм. …
August, 2016
-
31 August
Хүүхэд, залуусыг дэмжсэн бодлогоо үргэлжлүүлээд явах нь илүү оновчтой
УИХ-аар Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болдоос зарим зүйлийг асууж тодруулав. Төсөвт тодотгол хийх асуудлыг Ерөнхийлөгч хэрхэн үзэж байна вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч одоогоор уг хуулийн төсөлтэй танилцаж, судалж байна. Төсөлд тусгагдсан зарим заалтууд, ялангуяа нийгмийн хамгааллын шинжтэй төсөв, зардлыг хасаж танахыг Ерөнхийлөгч …
-
29 August
Талхаа таллаж, тосоо граммлаж байгаа иргэдээсээ татвар авах нь зөв үү
Ардчилсан намыг засаг барих дөрвөн жилд Монголчууд талхаа таллаж, тосоо граммлаж авдаг болсон. Энэ үзэгдэл өмнө нь гэр хороололд байсан. Одоо ч байгаа. Харин Монгол ардын намынхан Засаг баригчийг муухай харагдуулахын “талх талладаг, тос граммладаг” хэвшлээр сурталчилгаа хийж байв. Магадгүй үүнд л иргэд итгэж, одоо л иргэдийнхээ амьдралыг харж, биднийгээ бодох нь гэсэндээ өнгөрөгч сонгуулиар МАН-д үнэмлэхүй ялалтыг өгсөн биз. …
-
29 August
Би ямар хүнд Улсын баатар цол өгчих вөө гэж хоёр дахиа цовхчих уу
-Улсын баатар цол хэн нэгнийг хэргээс авардаг хамгаалалт уу- Дээр үед Их эзэн Чингис хаан есөн өрлөг жанжиндаа есөн алдааг нь авч хэлэлцэхгүй байх дархан эрх олгож байсан гэдэг. Ингэж Улсын баатар жанждыг хамгаалалтдаа авч, нэг ёсондоо дархалж байсан нь түүхийн хуудаснаа бичигдсэн байдаг. Тэгвэл өдгөө Улсын баатар хэмээх эрхэм хүндтэй, хосгүй ховор цолыг хэн нэгэнд хамгаалалт, дархлаа болгон олгодог …
-
26 August
Бондын эрэлд
Ирэх оны нэгдүгээр сард Монгол Улс “Чингис бонд”-ын мөнгийг эргэн төлж эхэлнэ. Олон улсын санхүүгийн зах зээлээс 2013 оны нэгдүгээр сард босгосон энэ мөнгөний хүүнд монголчууд өдөрт 274 сая төгрөг төлж ирсэн. Тиймдээ ч өнгөрсөн 3.5 жилийн турш олны анхааралд байсаар ирсэн бондын мөнгө ашгаа олох төслүүдэд зарцуулагдсан уу, эндээс мөнгө зээлсэн аж ахуйн нэгжүүдэд зээлээ эргэн төлөх санхүүгийн чадвар …
-
26 August
Б.Пүрэвдорж: Гурван сарын дараа доллар авах чадвартай хүн үлдэхгүй
УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы хуралдаанаар нийтдээ 23 асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн байр суурийг тодрууллаа. -Төсөвт дарам учруулсан 1.9 их наяд төгрөгийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас авч буй хэмнэлтийн бодлогыг та дэмжиж байна уу? –Засгийн газрын оруулж ирсэн мөрийн хөтөлбөр болоод төсвийн тодотголыг дэмжихгүй байна. Ээлжит бус чуулганд хэлэлцүүлэхээр оруулж ирсэн эдгээр …
-
26 August
Хувьцаагаа худалдсан иргэдийн үлдэгдэл төлбөрийг гүйцээн олгоно
Засгийн газар төсвийн тодотголоо УИХ-д өргөн бариад байна. Тус тодотголд саяхан Засгийн газарт “Таван толгой” компанийн 1072 ширхэг хувьцааныхаа тодорхой хувийг зарсан ч төлбөрөө гүйцэт аваагүй байгаа иргэдийн асуудал багтжээ. Тодруулбал, Засгийн газрын наймдугаар дугаарын сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасан. Засгийн газрын шийдвэр гаргахаас өмнө “Сайн” хувьцаа хөтөлбөрт хамрагдсан арилжааны банкнуудад хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан …
-
24 August
Эдийн засагчид STAND BY-ийг дэмжлээ
Монголын шилдэг эдийн засагчид өчигдөр цуглаж эдийн засгийн хүндрэл түүнээс гарах гарц, шийдлийн асуудлаар хэлэлцлээ. Уг хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн хүндрэлээс олон улсын байгууллагуудын тусламжтай гарч болох тухай доктор Ч. Хашчулуун илтгэл тавилаа. Тэрээр “Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд байгаа учраас ОУВС-гийн өгдөг зээлд хамрагдах нь эдийн засгийг сэргээх нэг арга гэж үзэж байна. ОУВС бүх дүрэм журмаа 2011 …
-
24 August
Монголбанк 26.5 сая ам.долларыг валютын захад нийлүүллээ
Монголбанк өчигдөр 337 төгрөгийн хаалтын ханштайгаар 5.8 сая юанийг нийлүүллээ. Мөн своп, форвард арилжаа хийгдлээ. Банкууд 26.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 8.4 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк төгрөгийн “своп” хэлцлээр 26.5 сая ам.долларыг валютын захад нийлүүлж, ам.долларын “своп” хэлцлээр 1.4 сая ам.долларыг худалдан авсан талаар Монголбанкны валют арилжааны албаас мэдээллээ.
-
24 August
Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож, Оюутны 70 мянгыг нийтээр нь зогсооно
Төсөв санхүү хүндрэлтэй байгаа учир 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болоод байгаа билээ. Уг хуулийг дагалдан Нийгмийн даатгалын сангийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуулиуд ч өөрчлөгдөх болоод байна. Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Монгол Улсын иргэн бүртэй холбоотой өөрчлөлтүүд орохоор болоод байна. Энэ оныг дуустал бүсээ чангалах болсон онцлох өөрчлөлтийг нэрлэж байна. 1. …
-
24 August
Авлигаас салгах шинэ хүчин
Ардчилсан оронд төр, засгийн эрх мэдлийг бүх нийтийн сонгуулиар зөвхөн улс төрийн нам нэртэй байгууллуудад, тодорхой хугацаагаар олгодог. Ардчилсан засаглал нь төгс сайн биш боловч, туршиж үзсэн бусад бүх хэлбэрээс хамгийн өгөөжтэй нь гэж ярьдаг. Ардчилсан орны эдийн засаг нь зах зээлийн харилцаанд суурилж байж л ард иргэд нь харьцангуй баян, хангалуун амьдардаг. Тийм ч учраас монголчууд 1990-ээд оноос ардчилал, …
-
23 August
АН-ын балгаар Монгол Улсыг Фижи Улс нүүр хийх газаргүй болголоо
Өнгөрсөн дөрвөн жил засаг барьж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн Ардчилсан намын “гавьяа”-гаар Монгол Улс Фижи мэтийн жижиг улсад доромжлуулж, дэлхий нийтийн өмнө нүүр хийх газаргүй боллоо. Сая хүрэхгүй хүн амтай, жижигхэн арлын энэ улсын гол хэвлэлд бичсэнээр “Монгол Улс олимпийн наадмын тамирчдаа шагнах мөнгөгүй” аж. Дөрвөн жилийн өмнө 17.3 хувь буюу дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай орон байсан …