Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал Берт Хофманыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж, манай улсын эдийн засгийн өсөлтийг хангах томоохон төсөл, хөтөлбөрүүдийн техник, эдийн засгийн судалгааг хийхэд хамтран ажиллах боломжийн талаар талууд санал солилцов. Ерөнхий сайд засгийн эрхийг авах үед эдийн засгийн …
Tag Archives: эдийн засаг
September, 2016
-
22 September
“Улаанбаатар хотын банк” ХХК-д даатгалын зуучлал эрхлэх зөвшөөрөл олголоо
“Улаанбаатар хотын банк” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Нийт 40.0 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй тус банк даатгалын зуучлагчийн үйл ажиллагаагаа 50.0 сая төгрөгийн дүрмийн сантайгаар эхлүүлэхээр баримт бичгээ бүрдүүлсэн байна. Түүнчлэн өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа хариуцлагын даатгалд 100.0 сая төгрөгөөр даатгуулжээ. Даатгалын зуучлалын үйл ажиллагаагаа Улаанбаатар хотын банк тусгай нэгжээр явуулах бөгөөд ажилтнуудаа Санхүүгийн …
-
22 September
“Багануур” ХК, “Ай түүлс” ХК-уудын үнэт цаасыг бүртгэлээс хаслаа
СЗХ-ны энэ оны зургадугаар сарын 15-ны өдрийн 233 дугаар тогтоолоор нэмж бүртгэсэн “Багануур” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 9,870,287 ширхэг энгийн хувьцаа болон нэгдүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолоор бүртгэсэн “Ай түүлс” ХХК-ийн нийтэд санал болгон анх удаа гаргасан нэг бүр нь 1,000.00 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4,324,263 ширхэг энгийн хувьцааг тус …
-
22 September
Албан журмын даатгагчдын холбооны УЗ-ийн бүрэлдэхүүнийг батлав
Албан журмын даатгагчдын холбооны Удирдах зөвлөлийн бүтцийг дарга, найман гишүүнтэй байхаар тогтоож, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Холбооны Удирдах зөвлөлийн даргаар эдийн засгийн онол, даатгалын салбарын судалгаа шинжилгээний олон жилийн туршлагатай судлаач, СЗХ-ны даргын орон тооны бус зөвлөх, доктор, профессор Б.Бат ажиллахаар боллоо. Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр албан журмын харилцаанд оролцдог төрийн байгууллагууд болон даатгалын үйл ажиллагаа эрхлэгч хувийн хэвшлийн төлөөлөл …
-
21 September
Банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн дэд сайд Булгантуяа нар банк санхүүгийн салбарын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газар УИХ-аар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлууллаа. Монголын эдийн засаг хүндэрсэн энэ үед салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлж байна” гэж онцоллоо. Тэрээр“Засгийн газар ипотекийн зээлийг …
-
13 September
Шударга байцгаая, эдийн засгийг хэн дампууруулсан бэ
Монгол Улсын эдийн засаг ингэж хямрахад Ц.Элбэгдорж ихээхэн хувь нэмэр оруулсныг гаднынхан дэлгэх болж. Санаж байгаа бол Монгол Улс гадаад бодлогоо эрс өөрчилж, байнга төвийг сахих бодлоготой орон болсон билээ. Тэгвэл дэлхийн шинжээчдийн хэлснээр, төвийг сахих бодлого нь өнөө үед ач холбогдол багатай, эдийн засгийн хувьд маш үр өгөөжгүй бодлого аж. Дэлхийн II дайны үеэс олон улсад төвийг сахих бодлого …
-
12 September
Чанаргүй зээлийн хэмжээ өсчээ
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр ээлжит мэдээлэлээ хийлээ. Энэ оны эхний найман сарын байдлаар улсын эдийн засаг болоод ажилгүй иргэдийн тоо, ажиллагсадын тоо болон чанаргүй зээлийн хувь хэмжээ хэр байгаа талаар тайлагналаа. Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны наймдугаар сард өмнөх оны эцсийнхээс 1.2 хувиар өсч, өмнөх сарынхаас 1.0 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний …
-
9 September
МАН Чингис бондоос 2.7 дахин их зээл аваад юу хийх вэ
УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд өөрийн фэйсбүүк хуудастаа “МАН сонгуульд ялж ЗГ-аа байгуулаад сүүлийн 2 сар улс орны өр зээлийн талаар зориудаар гуйвуулсан ойлголтыг системтэй өгөөд байгаа учраас доорхи тайлбарыг хийж байна. Эхний 2 зураг нь энэ оны эхний хагасын байдлаар манай улсын сүүлийн 26 жилд авсан гадаад дотоод зээл, түүний ДНБ-д эзлэх хувь юм. Дэлхийн бусад улсуудтай болон …
-
8 September
Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Төв банкны үйл ажиллагаатай танилцав
Монголбанкны урилгаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Төв банкны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр эдийн засгийн өнөөгийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, харилцан санал солилцов. УИХ-ын гишүүдэд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл Монголбанк дээр боловсруулж байгаатай холбогдуулан танилцуулга хийлээ. Зочид уулзалтын дараа Монголбанкны Эрдэнэсийн санг үзэж сонирхов. МОНГОЛБАНК
-
8 September
Алтны үнэ өсч аз шовойх уу?
Дэлхий нийтэд эдийн засгийн болон улс төрийн тогтворгүй байдал үргэлжилж байна. Тиймээс сүүлийн таван жилд дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ буурсан. Түүхий эдийн энэ уналт манай эдийн засгийг хямралд татан оруулсныг хүн бүр мэднэ. Зах зээлийн шинжээчид зэсийн үнэ 48, газрын тосных 67, мөнгөнийх 59 хувиар тус тус буурсан гэж мэдээлэв. Тэгвэл алтны үнэ 14 хувиар унажээ. Хямралын үед …
-
7 September
Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
-
7 September
Ж.Мөнхбат: Өнөөдөр Монголын төсвийн алдагдал дөрвөн их наяд буюу түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Энэ хүрээнд зарим төрлийн татвар нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн юм. УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаан болж, Төсвийн тодотголд багтсан татваруудын талаар байр сууриа нэгтгэж, буцаах улс төрийн шийдвэр гаргасан байна. Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Зарим төрлийн татвар нэмэгдүүлэхтэй холбоотой ташаа ойлголтууд …
-
6 September
ОУВС Монголд туслахад бэлэн байна
Олон улсын валютын сангийн /ОУВС/ хэвлэлийн төлөөлөгч Герри Райс пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газрыг өнгөрсөн наймдугаар сарын дундуур Улаанбаатар хотод байгуулсан. ОУВС Монголд тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “ОУВС-гийн ажилтнууд Монголын шинэ Засгийн газрын албаны хүмүүстэй уулзаж, өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцсэн. Бид тус улсын нөхцөл байдлыг нухацтай ажиглаж байна. Тулгарсан сорилтуудыг даван туулахаар ажиллаж байгаа …
-
6 September
“Мөнгө ургуулж” байж л эдийн засаг сэргэнэ
Мөнгөтэй айл өрх, төр засаг, иргэн хүн өөрийн бүхий л хэрэгцээгээ хангаж чаддаг. Мөнгөтэй айл өрх эрүүл хүнсээр элбэг хангалуун хооллож, тохитой дулаан байранд амьдарч, хүссэн хувцсаа өмсч чадна. Бас өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж, чанартай боловсрол эзэмшүүлж, сэтгэл хангалуун, өөдрөг амьдарч чадна. Мөнгөтэй төр засаг зээлээ төлөөд, цэцэрлэг сургууль эмнэлгээ бариад, цалин тэтгэврээ нэмж, ажлын байраа …
-
6 September
Мөнгөний бодлогын зөвлөл шинэчлэгдлээ
Мөнгөний бодлогын шинэчилсэн зөвлөлийн анхны хуралдаан өчигдөр боллоо. Тус хуралдаанаар Монголбанкны тухай хуулийн холбогдох зүйл заалтууд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 225 тоот тушаалыг үндэслэн шинээр байгуулсан Мөнгөний бодлогын зөвлөлийн бүтцийг танилцуулав. Мөнгөний бодлогын зөвлөл нь нийт арван дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд тус зөвлөлийн есөн гишүүнийг Монголбанкнаас томилсон бол дөрөв нь хараат бус хөндлөнгийн судлаач, эдийн засагч байх юм. Хурлаар бодлогын хүүг …