Өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонсч холбогдох сайд нарт үүрэг өглөө. Тухайлбал, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудит хийх, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Мөн төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд тавих …
Tag Archives: эдийн засаг
October, 2016
-
26 October
Ж.Эрдэнэбат: Хөрөнгийн зах зээлийг урьд урьдаас илүү хөгжүүлэх шаардлага тулгарч байна
Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Японы олон улсын хөгжлийн агентлаг хамтран “Нэг зорилго-Нэгдсэн шийдэл” хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Асуудлыг хамтран хэлэлцэн, ур ухаанаа уралдуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой, шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэгжих боломжтой арга замыг сонгон авах нь эдийн …
-
25 October
Иргэдээс урьдчилгаа 30 хувийг хаанаас олсон бэ гэж асуух шаардлагагүй боллоо
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзлаа. Ажил хэргийн энэхүү уулзалтаар ипотекийн зээлийг 8 хувийн хүүтэйгээр үргэлжлүүлэх эрмэлзэл, эдийн засаг, нийгэмд хэр ач холбогдолтой байх талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Дээрх хоёр субъектын хувьд хариуцсан ажил үүргийн тухайд зорьсон зорилго нэг ч хүрэх арга зам, өмнөө тавих тэргүүн асуудал нь өөр өөр …
-
25 October
Даварсан ХААН банкинд “даруулга” хэрэгтэй
Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаага явуулж байгаа байгууллага бүр хууль дүрмийг сахин ажиллах үүрэгтэй. Хууль дүрмээр бол аливаа үйлчилгээ иргэдийг хохирооход чиглэх ёсгүй. Гэтэл энэ дүрэм журам ХААН банкинд огтоос хамаагүй бололтой. Улс орон даяар банкны сүлжээгээ бий болгосон гэж рекламдах дуртай ХААН банкны үйлчилгээ үнэндээ шалдаа буусан гэхэд хилсдэхээргүй болжээ. Салбар бүр дээр нь оочер дугаар ихтэй, үйлчилгээ нь …
-
22 October
Төрийн албан тушаалтнуудын ХОМ-ийг ил болголоо
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт заасны дагуу Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргах төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтийг мэдээллээр хангах нөхцөлийг бүрдүүлдэг. Дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан үндэслэлийн дагуу 243 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын олон нийтийн цахим мэдээллийн …
-
21 October
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны төсвийн төсөлд санал хүргүүлэв
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэн батлахтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч илгээсэн саналдаа “УИХ-аар 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан дараах саналыг УИХ-д хэлэлцэн шийдвэрлүүлэхээр хүргүүлж байна” гээд, үүнд: Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтийг ирэх оноос эхлүүлэх, үүнтэй холбогдуулан эхний ээлжид 5 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны …
-
20 October
Хүүхдийн 20 мянган төгрөг одоо авах эсэхээ онлайнаар шалгаарай
УИХ есдүгээр сарын 7-ны өдрийн 38 дугаар тогтоолоороо санхүүгийн хүндрэлтэй байгаа одоогийн нөхцөл байдалд нийцүүлэн хүүхдийн мөнгөний олголтыг амьжиргааны түвшнээс шалтгаалан хоёр өөр цаг хугацаанд олгохоор болсон. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж байгаа амьжиргааны түвшний 502.567 гэсэн босго онооноос доогуур багтаж байгаа 660 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг хуучин жишгээр бэлнээр олгох бол хариин үлдсэн 400 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгийг …
-
19 October
“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломж бүрдлээ
Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгав. Төслийн үзэл баримтлалд тусгаснаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн 3 ба түүнээс олон хүүхэдтэй …
-
18 October
Ц.Баярсайхан:Шилэн дансны хуулийн хэрэгжилтдээ анхааръя
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр Шилэн дансны хөтлөлтийн талаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж ярилцав. Уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, Улсын Ерөнхий аудитор А.Зангад, Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтэн Батзориг, Сангийн яамны Төрийн сангийн газрын ахлах мэргэжилтэн Наранчимэг нар оролцлоо. УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Засгийн газар шинээр бүрдэж, төрийн болон төсвийн санхүүжилт …
-
17 October
Хөгжлийн банкны завхрал Монгол банкинд ч байжээ / VIDEO /
Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар 1,4 их наядын төгрөгийн завхрал илрээд байгаа дуулиан дуусаагүй байтал Монгол банкны буруу бодлогоос үүдэж Монгол улс бараг 1 их наядын алдагдал хүлээсэн тухай баримт дэлгэгдээд байна. Та бүхэн доорх бичлэгнээс энэ тухай үзээрэй.
-
17 October
Хүн амын сан 15 сая ам.долларын төслүүд хэрэгжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хүн амын сан /НҮБХАС/-гийн суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахаратайг хүлээн авч уулзлаа. НҮБХАС нь Монгол Улсад олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байгаад Шадар сайд талархаж байгаагаа илэрхийлэв. Нью-Йорк хотноо 2016 оны есдүгээр сард болсон НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар манай улсад 2017-2021 онд хэрэгжүүлэх шинэ хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд бэлгийн ба …
-
14 October
“Эрдэнэт”-ийн 49 хувийг авах гол хорыг Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал найруулсан уу
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр “Монгол зэс” компани Худалдаа хөгжлийн банкнаас зээл босгох замаар худалдан авсан. Сонгуулийн өмнөхөн болсон энэ үйл явцыг хуулийн дагуу явагдсан эсэх асуудалд өдгөө Засгийн газраас хяналт тавьж, шалгахаар болоод буй. Тэгвэл энэхүү худалдан авах ажиллагаа ямар замаар явагдсан талаар олон баримт, мэдээллүүд хөвөрч байна. Үйл явц нь …
-
12 October
20 сая ам.долларын санхүүжилттэй хамтарсан төсөл хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2016.10.11-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Бодлогын 104 арга хэмжээг хэрэгжүүлнэ “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн барихаар болов. Төсөлд 104 арга хэмжээний хүрээнд нийт 5.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд улсын төсвөөс 352.2 тэрбум, гадаад эх үүсвэрээс 933.6 тэрбум, төр, …
-
7 October
Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсгүүд байгууллаа
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.07/ хуралдаанаар хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий гурван ажлын хэсгийг байгууллаа. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлангаар ахлуулан байгууллаа. Мөн Монгол …
-
7 October
Азийн хөгжлийн банк 150 сая ам.долларын дэмжлэг үзүүлжээ
Шадар сайд У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл дэх Японыг хариуцсан Гүйцэтгэх захирал ноён Коичи Хасэгаватайг хүлээн авч уулзлаа. Талууд Монгол, Япон Улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг хэлэлцэж, энэ хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа хэрхэн эрчимжүүлэх талаар санал солилцов. Энэ жил Монгол Улс, Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хамтын ажиллагаа хөгжсөний 25 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банк …