БЭЭЖИН. /GlobalTimes/. Монгол Улс энэ сард эдийн засгийн асуудлуудыг онцолж байна. Тус улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн мягмар гарагт телевизээр мэдэгдэл хийхдээ “бид цалин тэтгэвэр тавих болон засгийн газрын харьяа байгууллагуудын урсгал зардлыг санхүүжүүлэх мөнгөгүй болж болзошгүй нөхцөл байдалтай тулгарч байна” гэсэн юм. Үнэндээ бол, Монголд эдийн засгийн хямрал нүүрлэсээр ирсэн. Нүүрс болон бусад ашигт малтмалын экспортоос хараат Төв Азийн бусад улсын эдийн …
Tag Archives: эдийн засаг
August, 2016
-
23 August
Эх оронч банкны системээ устгая
500 төгрөгний гүйлгээ хийхэд шимтгэл нь 2000 төгрөг. Тиймээ та зөв уншсан, сонссон. Бид ийм л арилжааны банкны супер системд амьдарч байна. Анх “bank of china” орж ирнэ гэхэд Монголчууд бид айж байлаа. Эх оронч сэтгэхүй үгүйсгэж байлаа. Одоо бол гадаадын банк хурдан орж ирээсэй хятад, орос, солонгос, япон нь хамаа алга. Манай арилжааны банкууд МАН, АН-ын гишүүнчлэлтэй гар хөл, …
-
23 August
2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.08.23/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүллээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2015 оны 05 дугаар …
-
23 August
Эдийн засгийн хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлын талаар эдийн засагчид хэлэлцүүлэг хийж эхэллээ
Өнөөдөр эдийн засагчид болон эдийн засгийн ухаанаар дагнасан эрдэмтэд Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэл, гарц шийдэл сэдэвт хэлэлцүүлэгийг хийхээр болжээ. Хэлэлцүүлэг “Туушин” зочид буудалд 09.30 минутаас эхэлсэн байгаа аж. Эдийн засаг элгээрээ хэвтэж, ямар ч сэхэл авахгүй хэмжээнд хүрсэн, мөн төсвийн алдагдал 2,1 их наядад хүрсэн энэ цаг үед ямар арга хэмжээ авах, төсвийн хүндрэлээс цаашид яаж гарах уу, …
-
23 August
Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B-” болгож буурууллаа
Эдийн засгийн сорилтыг давж дунд хугацаанд тогтворжуулах хэд, хэдэн шийдвэрийн дараа олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл “B” байсныг “B-” болгож буурууллаа. Өнгөрсөн долоо хоногт Монголын арилжааны банкуудын эрсдэлийн түвшинг өсгөөд байсан тус байгууллага урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулсан үндэслэлээ “Төсвийн зарцуулалт танагдсан, гадаадын хөрөнгө оруулалт дорвитой сэргэж чадахгүй байгаагаас гадна экспортоос олох орлого буурч” байгаатай холбон …
-
23 August
Монголын эдийн засгийн хүндрэл, даван туулах гарц…
Эдийн засаг хүндрэлтэй байгаа талаар Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар дараалан мэдээлэл хийсэн. Тодруулбал, Монгол Улс ирэх сард төрийн албан хаагчдын цалинг тавихад маш хүнд байна, “Сайн хөтөлбөр”-үүдийг бүгдийг нь зогсооно, валютын нөөц дууссан, Төрийн албан хаагчдын цалинг бууруулна гэдгийг олон нийтэд зарласан. Эдгээр мэдэгдлүүдтэй зэрэгцээд Монголбанк бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргаад …
-
23 August
Манай улс эдийн засгийн хүндрэлээ даван туулахад дэлхийн банк хамтран ажиллана гэв
Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ долоо хоногт Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Жэймс Андерсон “Тогтвортой, хүртээмжит өсөлтийн төлөөх эдийн засгийн болон нийгмийн тэргүүлэх арга хэмжээнүүд” зөвлөмжийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ хэлсэн байна. Түүнчлэн, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж …
-
23 August
Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэж сэргээхэд анхаарахыг зөвлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацын суурин төлөөлөгч Туен Нгеуен тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Ойн хүрээнд ажлаа дүгнэж, ирэх 25 жилийн хамтын ажиллагааны стратегийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын саналыг сонсч тусгахаа …
-
22 August
ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Дэлхийн банк, ОУСК-ийн суурин төлөөлөгчидтэй уулзав
Монгол Улсын Гадаад харицааны сайд Ц.Мөнх-Оргил Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон, тус банкны гишүүн байгууллага Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Нгуен, төслийн удирдагч Д.Жигжидмаа болон үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир нарыг хүлээн авч уулзав. Сайд Ц. Мөнх-Оргил шинэ Засгийн газрын бүтэц, чиг үүрэг болон макро эдийн засгийн байдлыг тогтворжуулах, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Засгийн …
-
22 August
Экс эрх баригчдын эмзэг сэдэв
Эдийн засаг бодож байснаас ч дор орж, валютын нөөц шавхагдсан гэсэн шинэ эрх баригчдын мэдэгдэл экс эрх баригчдыг дор бүрнээ ямар нэгэн тайлбар хийхэд хүргээд байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн “тансаглал” нь улс орны эдийн засагт ямар гээчийн булуу хурааж буйг эдийн засагчид цаг тухайд нь сануулж байв. Гэвч экс эрх баригчид нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж явсны гор өнөөдөр …
-
22 August
Дэлхийн хамгийн ихээр үнэгүйдэж буй мөнгөн тэмдэгтээр Монголын төгрөг тодров
Монголын өнөөгийн байдлын тухай Английн “Би-Би-Си” телевизийн сурвалжлагч Лейша Чи ийн бичжээ. ЧИНГИС ХААН БАЙСАН Ч ИЙМ ТУЛААНД ЯЛАХ ХЭЦҮҮ Монголын Засгийн газар эдийн засгийн хямралтай тэмцэхийг оролдож буй энэ үед тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт урьд өмнө үзэгдээгүй удаан хугацаанд тасралтгүй үнэгүйдэж байна. Гэтэл уул уурхайн салбарынхаа тэсрэлтийн ачаар 2011 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн даруй 17.5 хувиар …
-
22 August
Ч.Эрдэнэдалай: Тансаг хэрэглээгээ тана, илүү зардлаа хумь
Сүүлийн хоёр сарын дотор ам.долларын зарласан ханш 197.45 төгрөгөөр, арилжааны банкны авах болон зарах ханш 197.95-292 төгрөгөөр өсчээ. Ханшийн өсөлт оны төгсгөлд 2400-д хүрэх төлөв байгааг шинжээч Ч.Эрдэнэдалай хэлж байна. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард манай сонинд өгсөн ярилцлагадаа “Өрөө төл, валют ол, хадгаламж үүсгэ” хэмээн зөвлөж байсан юм. Түүний хийсэн судалгааны талаар ярилцлаа. -Өнгөрсөн хоёр сарын хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах …
-
19 August
С.Даваасүрэн : Хуульд нийцүүлсэн бүтцийн өөрчлөлт хийсэн
Санхүүгийн зохицуулах хороо ажлын албаныхаа бүтэц, зохион байгуулалтыг шинэчилж, цөөн газар, удирдлагатайгаар ажиллах болсон. Бүтцийн нэгж болон албан тушаалтнуудынхаа тоог гурав дахин цөөлсөн тухай мэдээлэл халаа сэлгээ, цомхотгол хийх нь гэсэн хардлага дагуулж буй. Энэ талаар тус хорооны дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа. –Хорооны ажлын албанд бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байсан уу? -Санхүүгийн зохицуулах хороо бол үнэт цаасны, даатгалын, банк …
-
19 August
“Эрдэнэс Монгол”-ыг дэлхийд гаргах стратегийн шинэчлэл эхэлжээ
-“Эрдэнэс Монгол”-ыг удирдаж буй мэргэжлийн баг компаниа 10 тэрбум долларын хөрөнгөтэй болгох зорилт тавьсан байна- Стратегийн томоохон ордуудад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудын толгой компани болох “Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл өчигдөр ээлжит хуралдаанаа хийжээ. Уг хуралдаанаар 2015 оны санхүүгийн аудитын тайлан, 2015-2017 онд хэрэгжүүлэхээр баталсан Стратегийн шинэчлэлийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хэлэлцсэн байна. “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал …
-
19 August
Хөгжлийн банкны удирдлагуудыг солилоо
Засгийн газрын өнгөрөгч лхагва гаригийн шийдвэрээр Хөгжлийн банкны удирдлагуудыг солилоо. Тухайлбал, тус банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарыг ажлаас нь чөлөөлж, түүний ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Даажамбыг томилсон байна. Мөн тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг чөлөөлж, оронд нь Б.Батбаярыг томилжээ. Үүнээс гадна Засгийн газар өнгөрөгч лхагва гаригийн хуралдаанаараа Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойшхи үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, …