Tag Archives: эдийн засаг

August, 2016

  • 12 August

    1ам.доллар = 2200 төгрөг

    Ам долларын ханш огцом өссөөр байна. “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2200 төгрөгтэй тэнцэж байна. Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа долларын ханш огцом хөөрсөн. Хэрэв Засгийн газар, төв банк яаралтай арга хэмжээ авахгүй бол ханшаа ч алдаж мэдэхээр байгаа юм. Хэрэв ханшаа алдвал эдийн засагт аюул нүүрлэнэ. Тиймээс ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар доллар олох ажилдаа орохыг эдийн засагчид …

  • 12 August

    Санхүүгийн зохицуулах хороо оновчтой бүтэц, цомхон удирдлагатай ажиллана

    Санхүүгийн зохицуулах хороо өчигдрийн хуралдаанаараатус хорооны ажлын албаны бүтцийг 7 газар, 4 хэлтэс, 2 алба, нийт 13 нэгж, 14 удирдлагатай байхаар баталлаа.Өмнө нь угажлын алба дарга, орлогч дарга гэсэн давхар удирдлага бүхий 7 газар, тус тусын удирдлагатай 17 хэлтэс, 5 алба, нийт 29 нэгж, 36 удирдах албан тушаалтантайгаар ажиллаж байсан юм. Шинэ бүтэц батлагдсанаар хорооны удирдах албан тушаалтнууд буюу дарга …

  • 12 August

    АН-ын үед алдагдсан мөнгөний араас мөшгиж эхэллээ

    МАН-ын тэргүүлсэн “Мэргэжлийн” Засгийн газраас АН-ын үед хэрэгжүүлж байсан “Сайн” гэх тодотголтой бүхий л төсөл, хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасан. Мөн Засгийн газрын зүгээс АН-ын үед зарцуулалтын тайлан нь гаргаагүй, хаашаа оруулсан нь тодорхойгүйгээр төсвөөс алга болсон мөнгөний “эрэл”-д гарч хариуцлага тооцохоор болоод байгаа аж. Үүний хүрээнд хамгийн эхэнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хууль бус үйлдлүүдийг нь хангалттай ярьсан Хөгжлийн банкинд …

  • 12 August

    Баабарын амьдралд ойрхон дүгнэлт АН-ын үнэнийг батлав

    Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засаг хямарч, улсын мөнгө санхүү шавхагдсан тухай үнэнийг ард иргэдэд дэлгэсэн. “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй” гэгчээр Сангийн сайдын дээрх мэдэгдлийг Ардчилсан намынхан ихэд буруушааж, эхнээсээ мэдэгдэл хийгээд эхэллээ. Мэдээж өнгөрсөн дөрвөн жилд явуулсан Ардчилсан намынхны алдаатай бодлогын улмаас л өдгөө ийм байдалд хүрчихээд буй нь маргашгүй үнэн. Нөгөө талаас улсын хөрөнгө, бондын …

  • 12 August

    НӨАТ-ын сугалаа “хошгируулалт” байсан уу

    400 саяын “азтан”-аа шүүх, цагдаагаар айлгаж тохирлыг нь будлиантуулсан гэгдэж явсан НӨАТ-ын сугалааныхан одоог хүртэл супер азтанаа тодруулаагүйн дээр 7 хоног бүр явдаг байсан тохирлоо сардаа ганцхан удаа болгож цөөлөөд байгаа юм. АНУ-аас оруулж ирсэн иргэдийн худалдан авалтыг хянах зорилготой энэхүү “урамшууллын” гэх бизнесийн ашиг олох ажлаас болоод өдгөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчихөөд байгаа. Манайд ч яахав том …

  • 11 August

    Ардчилсан намынхан “арьс”-аа хамгаалж эхэллээ

    Судалгаагаа тойроод хэрэлдсээр байх уу Төрийн эрх мэдлийг авсан улс төрийн нам төсөв, мөнгөний авдрыг судалж үзээд таагүй үзүүлэлтүүдийг ил болгон иргэдийг цочирдууллаа. Бодлогоо хэрэгжүүлж, улсаа удирдах гэж байгаа тэд юун түрүүнд өөрсдөө цочирдсон нь тэр биз ээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдэгдэл: Мөнгөний нийлүүлэлт 2015 оноос эхлэн буурч, энэ оны нэгдүгээр сард 9,85 их наяд төгрөг болж буурчээ. Өөрөөр хэлбэл, …

  • 11 August

    З.Энхболд: Эдийн засгийн хямрал АН-тай ямар ч хамааралгүй

    АН-ын дарга З.Энхболд, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэрийг МАН-ын Засгийн газар гаргасныг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм. АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ, “Сонгуулийн дараа АН-ын барьж байсан Засгийн газар одоогийн гүйцэтгэх засаглалд валютын 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй дансыг хүлээлгэж өгсөн. Мөн өсөлттэй эдийн засаг, нэг оронтой инфляци, 1900 …

  • 11 August

    Хувьцаагаа худалдаад мөнгөө аваагүй хүмүүс нь яах, эрх баригчид аа

    Ардчилсан намынхан сонгуулийн өмнө санал авах зорилгоор иргэдийн “Эрдэнэс Таван Толгой”-н 1072 ширхэг хувьцаанаас 30 хувийг нь худалдаж авсан ч бай Засгийн газар нэгэнт ард иргэдээс хувьцааг нь худалдаад авчихсан тохиолдолд түүнийх нь төлбөрийг гүйцэт өгөх нь зүй ёсны хэрэг билээ. МАН-ын Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа Ардчилсан намынхны эхлүүлсэн “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хууль зөрчсөн, эдийн засаг хүндэрсэн энэ үед үргэлжлүүлэх …

  • 11 August

    Эдийн засгийг сүйрүүлж хаяснаа АН-ын удирдлагууд хүлээн зөвшөөрсөнгүй

    2012 онд 17.3 хувийн өсөлттэй эдийн засагтай улс хүлээж авсан Ардчилсан намынхан 1.3 хувийн өсөлттэй эдийн засагтай улс хүлээлгэж өгсөн билээ. Уул уурхай уналтад орж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, 1200-тай байсан ам.долларын ханш 2100 төгрөгт хүрч, ихээхэн хэмжээний өр зээлтэй үлдээсэн Ардчилсан намынхан сонгуулийн өмнөхөн санал худалдан авах зорилгоор “сайн хашаа”, “сайн оюутан”, “сайн малчин”, “сайн хувьцаа” зэрэг …

  • 10 August

    Төсвийн алдагдал түгшүүрийн харанга дэлдсэн ч эрх баригчдад итгэсэн хандивлагчид санал тавьсаар байна

    Төсвийн алдагдлын тоо зөрүүтэйн дээр, аль ч утгаараа түгшүүрийн харанга дэлдэж эхлээд байна. Тухайлбал  оныэхний 7 сарын байдлаар нэгдсэн төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрээд байна. Тиймээс нэн даруй төсвийн тодотгол хийж, төсвийн зарлагыг бууруулахгүй бол төсвийн зарлага оны эцэст 10,3 их наяд төгрөгт хүрч, алдагдал нь 5,1 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 21,1 хувийг …

  • 10 August

    Монгол Улсын эдийн засаг ойрын хэдэн жил хүнд нөхцөлд орж байгаагүйгээрээ хүндэрчээ

    Эдийн засгийн хямралтай энэ цаг үед төсвийн алдагдал 1,2 их наядад хүрсэн талаар албаныхан мэдээлсэн байгаа. Тэгвэл эдийн засгийн хямрал, төсвийн алдагдлаа нөхөх, төрийн албан хаагчдын цалинг тавихын тулд төсвийн тодотгол хийх шаардлагатай болчихоод байгаа юм. Тиймээс УИХ-ын анхдугаар хуралдаан өндөрлөх үед УИХ-ын дарга М.Энхболд “Намрын чуулганаас өмнө ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотгол хийх шаардлагатай” гэж ярьсан байгаа. Харин …

  • 10 August

    Д.Болдбаатар: Мөнгөний бодлого аажуу сангийн бодлого түргэн нөлөөлөх чадвартай

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Д.Болдбаатартай ярилцлаа. –Инфляцын төлөв байдлын тайланд дурдсанаар энэ оны төгсгөл хүртэл инфляцын төвшин тогтвортой байж ирэх оноос өснө гэсэн дүгнэлтийг хийсэн. Гол шалтгааныг хэрхэн тайлбарлах вэ? -Бодит эдийн засаг энэ оны сүүлийн хагасаас сэргэх тооцоо байгаа. Оюу толгойн уурхайн ажил эрчимжиж, манай гол экспортын үнэ цааш унах нь зогсох төсөөлөл ийм дүгнэлтэд хүрэхэд нөлөөлсөн. Манай …

  • 10 August

    Золжаргал ажил хийсэн үү, зочид буудлаар зугаалсан уу

    4, 5-хан жилийн өмнө 1250-тай байсан ам.долларын ханш яагаад ингэж чангарав. Тухайн үеийн мэдээ материалуудыг сөхөхөд ам.доллар 1267 төгрөгтэй тэнцэхэд иргэд олон нийт ихэд сандралдаж байж. Харин одоо ам.доллар он тоололтой уралдаж улмаар давчихаад байна. Өнөөдөр нэгхэн ам.доллар 2132 Монгол төгрөгтэй тэнцэж байна. Үүний буруутан нь хэн бэ. Нөгөө л Н.Золжаргал буй заа. Монгол банкийг самарсан Н.Золжаргал буюу Х.Баттулга, А.Гансүхийн …

  • 9 August

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Оюутолгой”-н удирдлагуудтай уулзлаа

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Оюу толгой” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Оюутолгойн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын тухай танилцуулсан уулзалтад “Оюу толгой” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх, Гүйцэтгэх захирал асан Эндрью Вүдлэй, “Рио Тинто”-гийн Монгол Улсыг хариуцсан захирал С.Мөнхсүх тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Тэд осол аюулгүй бөгөөд тогтвортой ажиллах дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлж, дэмжихэд чиглэсэн …

  • 9 August

    Олон улсын шилдэг цаасан мөнгөөр 20,000 ТӨГРӨГ нэрлэгджээ

    Их Британийн “Олон улсын мөнгөний судалгааны институт”-ээс зохион байгуулсан цаасан мөнгөний загвар хийц, нууцлалын зэргээр олон улсын “Шилдэг цаасан мөнгө”-нүүдийг шалгаруулжээ. Энэхүү тэмцээнд манай улсын 2013 онд хэвлэгдсэн 20 мянган төгрөгийн цаасан дэвсгэрт загвар хийц, нууцлалаараа бусад орны цаасан мөнгөнөөс шалгарч хүрэл медалийн гэрчилгээ анх удаа хүртсэн байна. Энэхүү тэмцээнд: Сири Улсын 1000 раунд – Алтан медалийн гэрчилгээ Иран Улсын …