Tag Archives: эдийн засаг

August, 2016

  • 19 August

    Монголбанк бодлогын хүүг нэмснээр АН-аас ард түмэнд үүрүүлсэн ачааг өөртөө авлаа

    Мөнгөний бодлогын хүү ганцхан өдөрт огцом 4.5 хувиар нэмэгдлээ. Мэдээж сайн мэдээ биш. Гэхдээ бүр яахаа алдсан муу мэдээ бас биш. АН төсөвт ямар алдагдал үлдээв. Монголбанкинд хэр хэмжээний гадаад валютын нөөц үлдээв. Зөвхөн  “хасах”  тэмдэг л харагдана. Ч.Сайханбилэгийн хэлсэн “эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” маань “төсөв хасах, нөөц хасах, хөрөнгө оруулалт хасах” дээрээ явна. Гэхдээ энэ бол зөвхөн …

  • 18 August

    Э.Батшугар Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллана

    Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурал өнөөдөр болж бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж 15 хувьд хүргэсэн. Мөн зарим захирлыг шинээр томилоод байна. Ингээд шинэ захирлуудын нэрсийг танилцуулж байна. -Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч – О.Эрдэмбилэг -Монголбанкны Дэд Ерөнхийлөгч – Э.Батшугар -Тамгын газрын захирал – … -Дотоод Хяналт,  Үйл ажиллагааны эрсдэлийн газрын захирал – … -Мөнгөний бодлогын газрын захирал – Б.Баярдаваа -Зах зээлийн …

  • 18 August

    Д.Цогтбаатар: 30 сая төгрөгөөс дээш цалинтай удирдлагуудтай улсын үйлдвэрийн газрууд байгаа биз

    Засгийн газар, Сангийн яамны зүгээс Төрийн өндөр албан тушаалтнууд болон Төрийн захиргааны удирдах ажилтнууд, Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг бууруулж төсөвт хэмнэлт хийхээр болсон тухайгаа мэдэгдсэн. Улмаар өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь  5-10 сая төгрөг бол …

  • 18 August

    Монгол Улс инновацийн индексээр 55 дугаар байрт жагсчээ

    Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн инновацийн индекс”-ийн энэ жилийн тайланд Швейцарь Улс дахин нэгдүгээр байранд оржээ. Тус байгууллага патентуудын тоо болон бусад шалгуур үзүүлэлтүүдэд тулгуурлан жил бүр улс орнуудыг инновацийн үйл ажиллагаагаар нь жагсаадаг. Тэгвэл Монгол Улсын хувьд өнгөрсөн онд инновацийн индексээр 66 дугаарт бичигдэж байсан бол энэ жил 55 дугаарт байрт жагссан байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас …

  • 18 August

    Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулав

    Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Шалгалтын дүн болон цаашид авах арга хэмжээний талаарх саналаа 2016 оны 9 дүгээр сарын 10-ны дотор Засгийн газарт танилцуулахыг ажлын хэсэгт даалгалаа.

  • 17 August

    Монгол төгрөг дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валютаар шалгарлаа

    Наймдугаар сарын үзүүлэлтээр Монгол төгрөг дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валютаар шалгарлаа. Монгол төгрөгийн ам.доллартой харьцах ханш Улаанбаатар хотын цагаар 5:05 цагийн байдлаар 2243.50 төгрөгтэй тэнцэж байна. Түүнчлэн ам.долларын ханш сүүлийн 22 өдрийн турш унаж байгаа юм. Зөвхөн энэ сард гэхэд 7.8 хувиар унасан нь 1993 оноос хойшхи хамгийн доод түвшиндээ хүрсэн үзүүлэлт юм. Bloomberg-ийн шинжээчид дэлхийн 154 валютын дунд судалгаа явуулахад …

  • 17 August

    Цалингаа тануулсан “дарга нар” авлига авах уу

    Улс орны эдийн засаг хүндхэн байгаатай холбогдуулан засаг төрөөс “бүсээ чангалсан” шийдвэрүүдийг удаа дараа гаргах бололтой. Юуны өмнө Ерөнхий  сайд, Сангийн сайд нар зэрэгцэж суугаад төр засгийн зүгээс “тэвчиж болох зардлыг бууруулна, төрийн албан хаагчдын цалинд бууралт хийгдэнэ” гэсэн. Үүний дараагаар Сангийн Яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат Сангийн сайдын хэлсэн дээрх үгийг тайлбарлахдаа:  “Агентлагийн дарга болон түүнээс дээш Ерөнхий …

  • 16 August

    “Эдийн засаг” хэмээн гурвантаа чанга дуугаар хэлээгүй ч энэ засгийн онилох бай нь хямрал ажээ

    Мэдээллийг үнэн бодитой хүргэнэ гэдэг цаашдын ажлаа төлөвлөхөд тустай байдаг. Статистикаа буруу тодорхойлбол цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд муугаар нөлөөлдөг хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хамтаар өчигдөр мэдээлэл хийхдээ тэрбээр үүнийг онцолсон юм. 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг өдгөө 1.3 хувь руу уруудаж, Монгол Улсын гадаад өр 23.5 тэрбум доллар болж өссөн гэж Сангийн сайдыг мэдээлэл хийсний …

  • 16 August

    Ж.Ганбат: Зөвхөн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулахаар төсөлд тусгасан

    Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат өнөөдөр тайлбар хийлээ. Тэрээр: -2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд, улс төрийн болон төрийн зөвхөн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувь, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хүртэл хувь бууруулах санал тусгасан байгаа. Аймагт Засаг дарга, ИТХ-ын дарга, харин агентлагийн дарга болон түүнээс дээш  тушаалтнууд энэ хэмнэлтэд хамрагдана гэсэн үг. …

  • 16 August

    АН их мөнгөн дээр туйлж туйлж, тооцоогоо МАН-д үлдээсэн үү

    Өчигдөр буюу энэ сарын 15-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар Монгол улсын эдийн засгийг хэрхэн АВРАХ талаараа хэвлэлийн бага хурал хийв. Ерөнхий сайдын ярьж буйгаар улсын эдийн засаг ийм хүнд байгаа үед төрийн албан хаагчдын цалинг тодорхой түвшинд, шат дараатай буулгах нь хамгийн зөв шийдэл гэнэ. Ингэснээр 12-18 сарын дотор улсын эдийн засаг тогтворжих аж. Хэд хоногийн өмнөх …

  • 16 August

    Ж.Эрдэнэбат: Хэмнэж, тэвчиж болох бүх зардлыг хасч бууруулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар Засгийн газрын үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөний талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт ойрын үед хамрагдах уу?  -“Олон улсын валютын сан” /ОУВС/ жил бүр улс орнуудын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөхөөр ирдэг. Энэ ажлын хэсэг маргааш Монголд ирнэ. Тэд манай улсын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөх байх. Мөн Азийн …

  • 15 August

    Өрхийн сарын дундаж орлого 874.4 төгрөг болж буурлаа

    Улсын Бүртгэл Статистикийн Ерөнхий Газраас​ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний долоон сарын байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийгмийн үзүүлэлт БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭН Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны 7 дугаар сарын эцэст 41.8 мянга болсны 22.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 30.5 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.5 мян.хүн …

  • 15 August

    Хөгжлийн банкийг шалгах цаг нь одоо л ирж байна

    -Хөгжлийн банкинд хийсэн гүйцэтгэлийн аудитаар тус банкны үйл ажиллагаанд мөрдөх шаардлагатай дүрэм журам батлагдаагүйг дүгнэж байжээ- Өнгөрсөн лхагва гарагт Засгийн газраас АН-ын үед хэрэгжүүлж байсан “Сайн хөтөлбөр”-үүдийг зогсоох шийдвэр гаргасан. Эдгээр хөтөлбөрүүдийг зогсоох болсон шалтгаан нь Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухайн хэд хэдэн хуулийг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, “Сайн хөтөлбөр”-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж хэрэгжүүлсэн бөгөөд санхүүжилтийн …

  • 15 August

    МАН муу нуулгүй, сайн илчиллээ

    Монголбанкны ерөнхийлөгч болон  Сангийн сайдын ар араасаа хийсэн мэдэгдлүүд өнгөрөгч өдрүүдэд ихээхэн шуугиан дэгдлээ.   Өөрөөр хэлбэл өнгөрсөн дөрвөн жил АН хэрхэн ажиллав, улс орны маань эдийн засаг ямар өнгө төрхтэй байна вэ гэдэг  бүрэн зураглал тус мэдэгдлээс харагдав. Хэдий нийгэм эдийн засаг дорой буурай байгаа энэ үед эдийн засгийн тоо баримтыг ил гаргах нь зохимжгүй ч гэлээ “муу нуухаар сайн илчил” …

  • 15 August

    Монгол Улс дампуурч буйгаа дэлхий даяар “ТУНХАГЛАВ”

      “Монгол Улс эдийн засгийн гүн хямралд орсныг Сангийн сайд нь мэдэгдлээ”, “Монголын Сангийн сайд тус улсад өр төлөлтийн дефолт нүүрлэснийг хүлээн зөвшөөрөв”, “Б.Чойжилсүрэн Монголын Засгийн газрын өр таван тэрбум долларт хүрснийг дэлгэжээ”, “Монголбанкны мэдэгдэл тус улсаас гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж эхлэв”, “Монголын өрийн бичиг найдваргүй зээлийн зэрэглэлд шилжиж болзошгүй”, “Б.Чойжилсүрэн Монгол Улс эрүүл мэнд, батлан хамгаалах салбараа санхүүжүүлж чадахгүйд …