Монгол Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг нь жил бүр санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүд, аудиторууд, татварын улсын байцаагч нарт зориулж олон улсын татварын чиг хандлагыг таниулах зорилгоор сургалт явуулдаг билээ. Энэ жил Бүгд Найрамдах Индонез улсын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран “Үнэ шилжилт” сэдвээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгээр үнэ шилжилттэй холбоотой 2 хоёр орны хууль эрх …
Tag Archives: эдийн засаг
March, 2021
-
23 March
Мүүдис агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг “сөрөг” байснаас “тогтвортой” болгон сайжрууллаа
Мүүдис агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг” байснаас “Тогтвортой” болгож сайжруулснаа 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зарлалаа. Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Ковид-19 цар тахлын нөлөөгөөр буурч байсан ч дараах үндэслэлүүдээр тогтворжиж эхэлсэн гэдгийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ: Цар тахалтай тэмцэх зорилгоор Монгол Улсаас 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг улсын төсвөөс гадна …
-
23 March
Видео:Ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгогдож эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд тусгагдсан “АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ” олгогдож эхэллээ. Бизнес эрхлэгч иргэнд 50 сая хүртэл, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатайгаар олгож байна.
-
17 March
Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг “Тогтвортой” болгож ахиуллаа
Зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдиз агентлаг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр хадгалж, төлөвийг “тогтвортой” болгож ахиуллаа. КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөллөөр буураад байсан Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг дараах үндэслэлээр тогтворжиж эхэлсэн гэж Мүүдиз агентлагийн шинжээчид дүгнэсэн байна. Засгийн газраас 2020 онд авч хэрэгжүүлсэн цар тахлын эсрэг цогц арга хэмжээг хөнгөлөлттэй зээлийн …
-
11 March
“Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах аж ахуйн нэгжтэй холбоотой түгээмэл асуулт, хариулт
“Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах аж ахуйн нэгжтэй холбоотой түгээмэл асуулт, хариулт 1. Зээлийг хаанаас авч болох вэ? Та өөрийн харилцдаг аль ч арилжааны банканд хандаж зээл авах хүсэлтээ гаргах боломжтой. Одоогоор арилжааны банкууд хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай зээлийн материалыг бүрдүүлж, олголтыг хийж эхлээд байна. 2. Тус зээлийн нөхцөл нь …
-
11 March
Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд бүтцийн өөрчлөлт хийнэ
Засгийн газрын хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг хэлэлцэж үүрэг өгснийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг өмчийн болон эдийн засгийн хувьд ашигтай байлгах үүднээс бүтцийн өөрчлөлт хийхээр боллоо. 2019 оны эцсийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 339 компанийн нийт хөрөнгийн дүн 37 их наяд төгрөгт …
-
10 March
Ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад өөрчлөлт хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.03.10/ боллоо. Энэхүү хуралдаанаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн өмчлөлийн хэлбэр, чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг чиглэлээр хийж байгаа ажлын талаар сайд Б.Жавхлан танилцуулав. Засгийн газар олон жил ашиггүй, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй ажилласан төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлыг эхний 100 хоногтоо багтаан эцэслэхийг зорьж байна. 2019 оны байдлаар …
-
10 March
ЭТТ:Дотооддоо 2 их наяд төгрөгийн бонд гаргана
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр /2021.03.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж компанийг ойрын жилүүдэд хөгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг баталсан байна. Төлөвлөгөөнд туссанаар 2025 оныг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, усан хангамж зэрэг 20 том төсөл хэрэгжүүлснээр компани үсрэнгүй хөгжиж, жилд олборлох нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрч, борлуулалтын …
-
10 March
НОСК:Зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтэй төрийн албан хаагчид цахимаар хүсэлтээ ирүүлэх боломжтой
“КОВИД-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа 1000 гаруй төрийн болон үйлчилгээний алба хаагчдыг түрээслээд өмчлөх, орон сууцны хөтөлбөрт хамруулж байгаа бөгөөд хөтөлбөрт сонгогдож, эрх авсан алба хаагчидын зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт гаргасан. Уг шийдвэртэй холбогдуулан эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтэй төрийн …
-
9 March
Ажлын байрыг дэмжих хоёр их наядын төлөвлөгөөний дагуу маргаашнаас 3%-ийн хүүтэй зээлийг олгож эхэлнэ
Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг болон арилжааны банкуудын удирдлагууд хамтран “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих 2 их наядын төлөвлөгөө”, “Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын төлөвлөгөө”- ний талаар тус тус танилцуулга мэдээлэл өгөв. “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг маргааш/2021.03.10/-наас эхлэн …
-
4 March
Р. Мөнхтуяа:Зээлийн нөхцөлд заавал ХХК байна гэж зааж өгөхөөр хөдөө орон нутгийн бичил бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов. Уулзалт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд боллоо. Энэ үеэр ХААН …
-
3 March
Санхүүгийн луйвар буюу пирамид, понзи схем гэж юу вэ
Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлалгүйгээр санхүүгийн харилцаанд орсноос хохирогч болсон иргэд, аж ахуйн нэгжийн тоо сүүлийн үед эрс ихэссэн. Зөвхөн нэг тоо дурдахад, санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2016 онд 2 тэрбум орчим төгрөг байсан бол 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд …
-
3 March
Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын зээлийг арилжааны банкаар олгоно
Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгохоор болж, санхүүжилт шийдэгдэж байна. Тухайлбал, Хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг, Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг,Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох юм. …
-
3 March
Хүнсний импортын татварыг чөлөөлснөөр нийлүүлэлт нэмэгдэж байна
Ковид-19 халдварт цар тахлын нөхцөл байдлын улмаас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тосыг импортын барааны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас; Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулж, дотооддоо борлуулсан хүнсний будаа, ургамлын тосыг нэмэгдсэн өртгийн татвараас 2020 оны 12 дугаар сарын 04-нөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх …
-
2 March
Н.Ургамалсувд:Зээл тасалдах шалтгаан нь бодлогын хүүнээс бус зах зээлийн тодорхой бус эрсдэлээс болж байна
Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай цаг үеийн асуудлаар ярилцав. Төв банк бодлогын хүүгээ 3% болговол Монголбанкинд ТБҮЦ хэлбэрээр байршиж буй эх үүсвэр эдийн засаг руу гарч, эдийн засаг богино хугацаанд сэргэх боломжтой гэж зарим хүмүүс байр сууриа илэрхийлж байна. Үнэхээр тийм зүйл болох уу? Бодлогын хүү буурсан ч зах зээлийн тодорхой бус байдал, болгоомжлол арилахгүй бол Төв банкны …