Tag Archives: эдийн засаг

February, 2021

  • 17 February

    Ажлын байр, ХАА-г дэмжих санхүүжилтийг уул уурхайн орд газруудаас босгоно

    Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2021 оны 1 дүгээр улирлын ээлжит хурлыг 2 дугаар сарын 1-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа. Эхний өдрийн хурлаар Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр санаачилсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Монгол улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн саналыг боловсруулж, танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр …

December, 2020

  • 2 December

    Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хугацааг сунгахтай холбоотой түгээмэл асуулт, хариултууд

    Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийн хүрээнд бүх хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах боломжтой юу? Үгүй. Зөвхөн Ковид-19 цар тахлын улмаас эргэн төлөлтөд хүндрэл учирсан хэрэглээний зээлүүдийн хувьд үлдэгдэл хугацааг 12 сараар сунгах боломжтой.  Харин орлого буураагүй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжтой зээлдэгчдийн хувьд энэ хөнгөлөлт хамаарахгүй. Өмнө нь зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан зээлдэгчид …

  • 2 December

    А.Энхжин:Төгрөгийн ханш сулрах дарамт буурч байна

    Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй Монгол Улсын валютын зах зээлийн талаар ярилцлаа. Гадаад валютын ханш оны эхнээс хэрхэн өөрчлөгдсөн байгаа вэ? Энэ талаар мэдээлэл хуваалцана уу. Монголбанк Ковид-19 цар тахлын хүндрэлийн үед валютын зах дээр огцом савлагааг үүсгэхгүй байх арга хэмжээнүүдийг авч ажилласны үр дүнд төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 4.2%-иар сулраад байна. Оны эхний …

November, 2020

  • 16 November

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед банкны төлбөр тооцоотой холбоотой гарч буй түгээмэл асуулт, хариултууд

    1.Төлбөр тооцоо хэвийн тасалдахгүй хийгдэх үү? Монголбанк нь банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцоо буюу 3 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээг 24/7 буюу тасралтгүй үргэлжлэх зарчмаар, харин их дүнтэй төлбөр тооцоо буюу 3 саяаас дээш дүнтэй гүйлгээг ажлын өдрүүдэд 09:00-16:30 цагийн хооронд дамжуулдаг.  Иймд цар тахлын үед ч төлбөр тооцооны системүүд хэвийн горимоор ажиллах тул  бэлэн мөнгөөр дамжин халдварлах эрсдэлээс …

  • 12 November

    ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер саарал жагсаалтаас гарсанд баяр хүргэлээ

    Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн чуулга уулзалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэснийг ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер албан захидлаар мэдэгдэж, баяр хүргэлээ. Түүний захидалд: “Цар тахлын хүнд хэцүү цаг үед газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. …

  • 5 November

    2020 оны төсвийн орлого 19 хувиар тасарч, зарлага нь 18 хувиар өсчээ

    Коронавирустай холбоотойгоор Монгол Улс ДНБ-ийнхээ 9.9 хувьтай тэнцэхүйц хэмжээний зардал гаргасан. Үүнийг дэлхийн 179 оронтой харьцуулхад хамгийн их зардал гаргаснаар 41-д  жагсаж байна. Үүнд хүүхдийн мөнгө, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, Монголбанкны төсвийн шинжтэй үйл ажиллагаа илүү явуулсан нь өндөр зардал гаргасан  орон гэдгээр тодорхойлж байна. Эндээс дүгнэхэд манай улсад COVID  гараагүй хэрнээ яагаад ийм өндөр зардал гаргасан нь анхаарал татаж …

October, 2020

  • 28 October

    “Эрдэнэт үйлдвэр” эхний гурван улиралд 353 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2020.10.28/ боллоо. Хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоосон хугацаанд гарсан үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Онцгой дэглэм тогтоосон 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш өнөөг хүртэл үйлдвэрлэлийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулан, цэвэр ашиг, татвар, …

  • 27 October

    Н.Ургамалсувд:Ирэх онд уул уурхайн салбар огцом өссөнөөр эдийн засгийн өсөлтийг тэтгэхээр байна

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай ярилцлаа.  Есдүгээр сарын сүүлийн байдлаар инфляц 1.7 хувьтай байна. Монголбанкны зорилтот түвшин 8 хувь байгаа. Цар тахлаас хойш инфляц 2 хувийн орчимд л байна. Үүний голлох шалтгаан юу вэ?  Инфляц энэ онд тасралтгүй буурч байгаагийн гол шалтгаан нь дотоод эрэлт буурч байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, Ковид-19 цар тахалтай холбоотойгоор олон …

  • 16 October

    Н.Батжин: Хуримтлуулах хялбархан, гол нь их дүнгээс бус багаас эхэл

    Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Ахлах эдийн засагч Н.Батжинтай ярилцлаа. –Дэлхийн хуримтлалын өдрийг хэдний өдөр тэмдэглэдэг вэ? Энэ жилийн онцлог юу вэ? -Дэлхийн хуримтлалын өдрийг анх 1924 оны 10-р сарын 31-ний өдөр тэмдэглэж байсан. Өмнө нь энэ өдрийг манай банкууд харилцагчдынхаа хүрээнд л тэмдэглэдэг байсныг 2017 оноос Монгол Улс даяар тэмдэглэдэг болсон. Энэ онд Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Хадгаламжийн …

  • 7 October

    Д.Ганбаатар: Самар түүж зардаг, вагоноор гэр хийж ганзагын наймаа хийж байсан үе саяхан юм шиг санагдаж байна

    Хөдөлмөрийн баатар Д.Ганбаатартай цөөн хором ярилцлаа. Юуны өмнө “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнуулсанд тань баяр хүргэе! – Монголын төр, Төрийн тэргүүн баялаг бүтээгчиддээ урам хайрлаж, үнэллээ. Баялаг бүтээгчдийг мөн улам урагшлаарай хэмээн ташуурдаж байна гэж ойлгож байна. “Макс” групп 28 жилийн турш баялаг бүтээсээр ирлээ. 600 орчим км зам барьж, олон мянган малчдаас сүүг нь худалдан авч, гадаадад үйлдвэрлэсэн сүүг зах …

September, 2020

  • 15 September

    СOVID-19 цар тахалтай тэмцэхэд зориулсан болон хүртээмжтэй боловсролыг дэмжих төслийн буцалтгүй тусламжийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа

    Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжих 3.5 сая ам.долларын санхүүжилт бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших, тэгш хүртээмжийг сайжруулах болон цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой төслүүдийн буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ийг төлөөлж Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран нар өнөөдөр гарын зурлаа. Монгол Улсын цар тахлын эсрэг авч буй …

  • 14 September

    Б.Банзрагч:НӨАТ-ын буцаан олголт, хүүхдийн мөнгө зэрэг их хэмжээний гүйлгээнүүдийг багцалж 5-10 минутад илгээдэг болсон

    Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн захирал Б.Банзрагчтай ярилцлаа.  “Е Mongolia”-хөтөлбөртэй холбоотойгоор төрийн үйлчилгээг цахимжуулах ажлууд хийгдэж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимаар хийх талаар Монголбанк ажиллаж байгаа. Тэгэхээр хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудалд хэрхэн анхаарах вэ? – Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажил 2016 оноос хойш Монголбанканд хийгдэж байна. Энэ явцад төрийн үйлчилгээг цахимжуулах нь төлбөрийн карт дээр үндэслэвэл …

  • 10 September

    Нүүрсний экспорт VIII сард 4 сая тоннд хүрлээ

    Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний найман сарын дүнгээр 15.2 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39%-иар буурсан байна. Гэхдээ сарын дүнгээр, наймдугаар сард 3.97 сая тоннд хүрч өнгөрсөн долдугаар сарынхаас даруй 55%-иар нэмэгдэв. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.66%-иар бага дүн юм. Ийнхүү нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн нь наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Ногоон гарц” түр журамтай холбоотой. Нүүрсний экспортын …

  • 9 September

    Э.Анар:E-Mongolia цахим порталаар төрийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхэд Засгийн газар, Монголбанк хамтарна

    Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд Монголбанк болон ХХМТГ хамран ажиллах талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай  ярилцлаа. Төлбөрийн системийг хөгжүүлэх талаар Монголбанкнаас хэрэгжүүлж буй ажлын талаар товч танилцуулна уу. Монголбанкны үндсэн үйл ажиллагааны нэг чухал хэсэг бол үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүрэг юм. Тиймээс шинэ тутамд хөгжиж …

  • 3 September

    Монголбанк, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран ажиллана

    Төрийн үйлчилгээ, тэр дундаа төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжиж байна. Саяхныг хүртэл иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, тэр дундаа лавлагаа, тодорхойлолт, хүсэлт, өргөдөл зэрэг бүхий л бичиг баримтын бүрдүүлэлтийн явц олон дамжлага дамжиж, тэдгээр үйлчилгээний төлбөр тооцоог хийхэд банканд давхар дугаарлах, мөн өндөр шимтгэл төлөх дарамт байсаар ирсэн. Энэ нь цаг хугацаа алдах, үргүй зардал …