Монгол Улсын Хөгжлийн банк ТОП-100 ААН-ийн нэгээр зургаа дахь жилдээ шалгарлаа. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран “Монголын ТОП-100 ААН” шалгаруулах ажлыг 19 дэхь жилдээ өнөөдөр зохион байгууллаа. Шалгаруулалтыг борлуулалтын орлого, татварын орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээ гэсэн 5 үзүүлэлтээр хамтарсан ажлын хэсэг байгуулж албан ёсны мэдээ тайланд үндэслэн тодруулдаг. ТОП-100 ААН-ийн нэгээр шалгарсан Монгол Улсын Хөгжлийн банкны актив хөрөнгө 2019 оны жилийн эцсийн байдлаар өмнөх …
Tag Archives: эдийн засаг
May, 2020
-
20 May
Тавдугаар сарын хүүхдийн 100 мянган төгрөгийг олгож эхэллээ
Өнөөдөр 1,144,630 хүүхэд, багачуудад хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлж эхэллээ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Тэрбээр “Коронавирусний цар тахлын үед Засгийн газраас иргэдээ дэмжих багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн хоёр хоногт буюу энэ сарын 18, 19-нд нийгмийн халамж, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд олгодог хүнсний талоны мөнгөн дүнг хоёр дахин, халамжийн тэтгэврийг 100 …
-
20 May
Н.Цэрэнбат: Иргэн, ААН-үүдэд зориулсан ногоон зээлийн үйлчилгээг үргэлжлүүлнэ
БОАЖЯ-наас Монголын банкны холбоотой хамтран ногоон зээлийн үйлчилгээг нэвтрүүлж, дулаалга болон халаалтын асуудал, нүхэн жорлон, зуухаа шинэчлэх хүсэлтэй иргэдэд зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 9 хувийн хүүтэй олгож эхэлсэн. Мөн ариун цэврийн байгууламж болон дулааны асуудлаа ногоон технологи ашиглан шийдэх хүсэлтэй аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд ч жилд 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг 9 …
-
20 May
Монголбанкнаас зорилтод бүлэгт чиглэсэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр Монголбанк өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор, банкууд Монголбанкнаас олгосон санхүүжилтийн хэмжээнээс багагүй дүнгээр санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. Уг хөтөлбөрийг УИХ-аас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Монголбанк “Орон сууцны …
-
4 May
IV/30-ны байдлаар Монгол банк 6.7 тонн алт худалдаж авсан нь өмнөх оноос 3 дахин өслөө
Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монголбанк 6.7 тонн үнэт металл худалдаж авсан нь өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн үзүүлэлт гэдгийг Төв банкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар мэдээллээ. “COVID-19”-ийн нөлөөтэй хямралын энэ үед гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд УИХ, Монголбанкнаас алтны салбарт гол найдлага тавьж байна. Тухайлбал: УИХ-аар баталсан “COVID-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг …
-
4 May
АНУ 8.3 тэрбум төгрөгийн төслийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ
Монгол Улсын Сангийн яам, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (ОУХА) хооронд байгуулсан хоёр талт тусламжийн хэлэлцээрийн хүрээнд 8.3 тэрбум төгрөг (гурван сая ам.доллар)-ийн нэмэлт тусламжийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээ АНУ-ын Засгийн газар мэдэгдэв. Уг тусламж нь сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн энэ чиглэлээр шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэх аж. ОУХА-аас …
April, 2020
-
30 April
“Саарал жагсаалт”-аас гарах үйл ажиллагаа ахицтай байгааг сайшаалаа
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр (2020.04.29) АНУ-ын Элчин сайд Майкл С. Клеческийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Дэлхий даяар тархсан шинэ коронавирусийн үеийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, энэ үед Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар танилцууллаа. Мөн үеэр Монгол Улс Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага(ФАТФ)-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах зөвлөмжүүдийг хэрхэн хэрэгжүүлж буй арга хэмжээний …
-
20 April
М.Амарбаяр:“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2020.04.20/ ээлжит хэвлэлийн хурлаа хийж, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө. Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс-Тавантолгой” ХК 47.6 мянган тонн нүүрс олборлож, 309 тэвшээр 23.7 мянган тонн нүүрс ачиж, 302 тэвшээр 39.2 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. 2020 онд нийт 2.3 сая тонн нүүрс олборлож, 2.1 сая тонны нүүрс уурхайгаас ачиж, 853.4 мянган тонн …
-
16 April
Н.Ургамалсувд: “КОВИД-19”-ийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт хамгийн багадаа НЭГ нэгж хувиар саарна
Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай ярилцлаа. Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 9 хувь болголоо. Хэдийгээр энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд байгаагүй бага түвшин болж байгаа ч яг өнөөгийн нөхцөлд бий болоод буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хангалттай дэмжлэг болж өгч чадах уу? – Бүхий л Төв банкнууд бодлогын хүүг бууруулах замаар шоконд …
-
15 April
Санхүүчийн замнал
Хүн, байгууллага, улс орон гээд ямар ч субъектын хувьд амжилтанд хүрэх нэгэн үндсэн нөхцөл бол сахилга бат. Бизнест сахилга бат санхүүгийн цэгцтэй байдлаар илэрдэг. Гэвч бизнесийн эзэн болгон энэ сахилга батыг мөрдөх мэдлэг, ур чадвартай байх боломжгүй. Энэ орон зайд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, мөнгө хэмээх бизнесийн цусан хангамжийг удирдах ухааныг зааж яваа хүмүүсийн нэг бол Sanhuuch.mn зөвлөх компани, Todsystems санхүүгийн …
-
13 April
НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 19-нд явагдана
НӨАТ-ын урамшууллын 2020 оны гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг дөрөвдүгээр сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны 3 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох …
-
11 April
Цар тахлын улмаас нэг тэрбум гаруй хүн ажилгүй болж магадгүй гэв
Шинэ коронавирусний цар тахлын улмаас дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн ажилгүй болж магадгүй. Энэ тооцооллыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасныг “Блүүмберг” агентлаг дамжууллаа. “Цар тахлаас болж тэрбум гаруй хүн ажлаа алдахаас гадна цалин нь буурч болзошгүй. Ялангуяа зочид буудал, нийтийн хоол, төрөл бүрийн үйлдвэрлэл, жижиглэн худалдааны салбар өртөх эрсдэл өндөр байна. Эдгээр салбарын ажилтнуудын ажлын цаг багасахаас цалин буурах, …
-
11 April
Мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д хэрхэн экспортлох вэ?
Хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний худалдаа хийх үндсэн нөхцөл нь тухайн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, хорио цээрийн шаардлагыг хангах явдал юм. Тухайн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагын талаар худалдаа хийгч хоёр талын хооронд урьдчилан тохирсон хэлэлцээр, протоколыг байгуулдаг. Энэхүү баримт бичгийн үндэслэн, түүнд тусгагдсан нөхцөл шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүнийг нэгээс нөгөө рүү оруулах, дамжуулан өнгөрүүлэх зөвшөөрөл олгох байдлаархудалдаа хийдэг практикыг дэлхийн …
-
10 April
Дэлхийн банкны $26.9 саяар эмнэлгүүдийг 1,000 орчим нэр төрлийн 11,500 гаруй тоног төхөөрөмжөөр хангана
Монгол Улсад нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх Дэлхийн банкны 26.9 сая ам.долларын “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар Пүрэв гарагт гарын үсэг зурав. Төслийн хүрээнд Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, …
-
10 April
Төрийн банк зээлийн хүүгээ буурууллаа
Төрийн банкнаас Коронавирус (Ковид-19)-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгаатай холбогдуулан харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, Монгол Улсын Засгийн Газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээнүүд авч ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд ажлын байрыг хадгалах, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг …