Tag Archives: эдийн засаг

April, 2020

  • 10 April

    Эрүүл ахуйн шаардлага хангаагүй 16 ААН, иргэнд 8 сая орчим төгрөгийн шийтгэл ногдуулжээ

    Өнөөдөр НМХГ-аас “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах чиглэлээр хийж буй хяналт шалгалтын явц байдлын талаар мэдээлэл хийлээ 1.Худалдааны төв, үйлчилгээний 3076 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 306025 м.кв талбай бүхий ажлын байранд халдваргүйжүүлэлт хийлгэж, үйлчлүүлэгч болон ажилчдын биеийн халууныг хэмжиж үйлчлэх ажлыг дадал болголоо. 2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийн мөрдөлт болон үйл ажиллагаа зогсоосон …

  • 10 April

    “Foxconn” АНУ дахь салбартаа амьсгалын аппарат үйлдвэрлэнэ

    “Apple”-ийн гол нийлүүлэгч “Foxconn” компани АНУ дахь үйлдвэртээ амьсгалын аппарат үйлдвэрлэж эхлэхээр болсон байна. Үйлдвэрлэл нь ойрын хугацаанд эхлэх ажээ. Хэдий тийм боловч аль үйлдвэртээ, хэр их хэмжээгээр үйлдвэрлэх нь тодорхойгүй байна. “COVID-19”-ийн эмчилгээнд амьсгалын аппаратын хомсдол үүсээд байгаа юм. Түүнчлэн “Foxconn” компани шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тархалтыг зогсоох үйлсэд хувь нэмрээ оруулж, хоёрдугаар сараас хойш БНХАУ-д амны хаалт үйлдвэрлэж …

  • 10 April

    ЖДҮ-гээ ярьсан бол жинхэнэ “Бүрэн зураглал” болох байв

    Монголын телевизүүдийн толгой контентуудын нэг нь яахын аргагүй “Ийгл”-ийн “Бүрэн зураглал” байдаг юм. “Мандухай цэцэн хатан” киногоор хийсэн “Бүрэн зураглал” одоо ч үзэгчдийн дунд яригддаг. Мэргэжлийнхэн үнэлсэн, үзэгчид таашаасан, судлаачид үгээ хэлсэн. Бараг л судалгааны хэрэглэгдэхүүн, түүхийн баримтат товчоон гэдэг. “Бүрэн зураглал” гурван жилийн өмнө улс төр рүү хазайж тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан М.Энхболдыг оролцуулж байв. Гэхдээ …

  • 9 April

    Орлого нь 50% буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн ажилтнуудад 200,000 төгрөг олгоно

    УИХ-ын өнөөдрийн чуулганаар Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас санаачилсан долоон хөтөлбөрийн нэг нь 200,000 төгрөгийн урамшууллын асуудал байсан ч ямар хүмүүс авах нь тодорхойгүй байсан. Тэгвэл өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сарын борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сарынхтай харьцуулахад 50% буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүд энэ нэмэгдэлд хамаарахаар …

  • 8 April

    Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгоно. Үндэсний инновацийн шагнал нь “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрөлтэй байна. Шилдэг инновацийн бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг …

March, 2020

  • 25 March

    ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг шинэчлэв

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох , сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих” журмыг шинэчлэн батлав. Журамд шинээр батлагдсан Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд зохицуулсан зохицуулалтыг тусган 2019 онд батлагдсан журмын ерөнхий бүтэц агуулгыг алдагдуулахгүйгээр дараах гол зохицуулалтуудыг нэмж …

  • 25 March

    Өнгөрсөн оны мөн үеэс 153.1 сая ам.доллароор бага импорт хийжээ

    Монгол Улс энэ оны гуравдугаар сарын 23-ны байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 12.4% буюу 153.1  сая ам.доллароор бага импорт хийжээ. Энэ дунд хамгийн их хэмжээгээр буурсан нь автомашины импорт байна. Тодруулбал, 2020 он гарснаас гуравдугаар сарын 23-н хүртэлх хугацаанд нийт 13,110 ширхэг суудлын автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5,201 ширхэг буюу 28 хувиар буурсан дүн юм. Үүнийг дагаад …

January, 2020

December, 2019

  • 26 December

    Г.Пүрэвсүрэн: Бид хөдөө аж ахуйн 1000 орчим тоног төхөөрөмжийг лизингээр олгож, энэ салбарт томоохон шинэчлэл хийлээ

    “Ди Би Эм лизинг” компанийн захирал Г.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тус компани нь Монгол Улсын Хөгжлийн банкны 100 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг юм.Төрийн өмчит энэ компанийг Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд машин, механизм, техник, тоног …

  • 26 December

    АХБ-ны 158 сая ам.долларын зээлээр эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулна

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилготой Азийн хөгжлийн банкны зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах шийдвэр гаргав. Монгол Улсын Засгийн газр, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн I үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олголоо. Төсөл гурван хэсэгтэй …

  • 21 December

    ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх 13 сая еврогийн хэлэлцээрийг баталлаа

    Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын хооронд байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрыг төлөөлж Хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн дэд дарга Иван Анатольевич Вареница нар гарын үсэг зурлаа. Онцгой байдлын ерөнхий …

  • 3 December

    Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

    Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг бүрдүүлэх, оновчтой удирдах, эрсдэлээс хамгаалах үүргийг хуулиараа Төв банк хариуцан ажилладаг. Энэ ч утгаараа манай улсаас 2020 онд их хэмжээний гадаад төлбөр тооцоо хийхтэй холбогдуулан Монголбанкнаас ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ сэдэвт хэлэлцүүлгийг холбогдох байгууллагууд, судлаачдыг оролцуулан зохион байгууллаа. Гадаад валютын албан нөөцийн хүрэлцээ болон эдийн засгийн гадаад эрсдэл, Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж, тулгарч буй саад бэрхшээл гэсэн үндсэн хоёр …

November, 2019

  • 29 November

    Хөгжлийн банкны охин компани дүрмийн сангаа нэмэгдүүлэв

    Монгол улсын хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК нь 2019 оны 09 дүгээр сард Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцүүлсэн юм. Улмаар 11 дүгээр сард Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу тус компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ 100.0 тэрбум төгрөг болж нэмэгдэв. Санхүүгийн зах зээлийн зохистой тогтолцоог хөгжүүлэх, гадаадын банк, санхүүгийн болон ижил …

  • 29 November

    Хятадын хөгжлийн банктай хамтын ажиллагааг эхлүүлэв

    Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК нь бодлогын хөрөнгө оруулалтыг хийх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үр ашиг бүхий санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдад оновчтой хөрөнгийн удирдлагыг санал болгох замаар Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өндөр өгөөж бүхий бизнесийн төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор БНХАУ-ын Хөгжлийн банк, Экспорт ба зээлийн даатгалын корпорацтай төсөл хөтөлбөр …

  • 28 November

    Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банктай санамж бичиг байгуулав

    Экспортлогчдыг олон улсын банк, санхүүгийн болон хандивлагч байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулах арга хэмжээ авч, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг багасгах чиглэлээр олон улсын болон бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах, зуучлах стратеги зорилтын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны охин  компани болох “Ди Би Эм лизинг” ХХК Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын …