Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноосшатахууны үнэ нэмэгдсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас Онцгой албан татварын хөнгөлөлтөөр дамжуулан шатахууны үнийг зохистой түвшинд байлгах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа. Гэвч нэр бүхий зарим компаниуд шатахууны үнийг 50-100 төгрөг /өнгөрсөн Баасан гаригаас эхлэн/-өөр нэмэгдүүлээд байна. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнэ тариф өсөхөд шатахууны үнэ онцгой нөлөөлдөг учир ийнхүү дураараа …
Tag Archives: эдийн засаг
February, 2017
-
7 February
Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах төслийг дэмжив
Tөсвийн байнгын хороо Засгийн газраас 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Хэлэлцээрийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм. Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар Монгол Улсын хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсролын шинэчлэл, байгаль орчныг хамгаалах …
-
6 February
Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах талаар ЭЗ-ийн байнгын хороо хэлэлцэв
Энэ сарын 3-ны өдөр Эдийн засгийн байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар …
-
4 February
Сангийн яамнаас хандивын данс нээлээ
Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргаравын санаачилсан “Эх орны төлөө” хандивын аяныг иргэд дэмжин оролцож байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хандив өгөх боломжоор хангах үүднээс Сангийн яамнаас хандивын орлогыг төвлөрүүлэх төгрөгийн болон валютын дансуудыг Төрийн сан, Төрийн банк болон Монгол банкинд нээснийг мэдээлж байна. Хандивын дансууд: Банкны нэр: Төрийн сан, Дансны дугаар: 100900080800, Дансны нэр: Хандив Мөнгөний нэгж: …
-
3 February
НӨАТ-н буцаан олголтын төлбөр тооцоог амжилттай гүйцэтгэв
Татварын Ерөнхий газраас 483 мянган харилцагчийн 34.5 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтын мэдээлэл ирүүлснээс Монголбанк 462 мянган харилцагчид 32.9 тэрбум төгрөгийн гүйлгээг амжилттай гүйцэтгэв. Харилцагчийн нэр данс зөрүүтэй, дансны мэдээллээ буруу оруулсан зэрэг асуудлаас шалтгаалан 21 мянган татвар төлөгчийн гүйлгээ буцаагдсан байна. Монголбанк уг гүйлгээг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 08.50 цагт дуусгав. Эх сурвалж:Монголбанк
-
3 February
НӨАТ-ийн бүртгэлийн мэдээлэл алдаатай хүмүүсийн анхааралд
Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх заалтын дагуу цахим төлбөрийн баримтын нэгдсэн систем (www.ebarimt.mn)-д 620,409 албан татварч бүртгүүлснээс, хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан 482600 татвар төлөгч иргэний 2016 онд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн 34.5 тэр бум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байна. 2017 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар нэгдсэн системд хэрэглэгчийн …
-
1 February
“Насны хишиг” авах ахмадуудыг бүртгэж эхэллээ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж өнгөрсөн 7 хоногт УИХ-аар батлуулж, холбогдох журмыг нь Засгийн газраар батлуулсан юм. ХУУЛЬ БАТЛАГДСАНААР: 65-69 настанд 50,000 70-79 настанд 80,000 80-89 настанд 150,000 …
-
1 February
Ж.Эрдэнэбат: Б.Осоргарав таны эх оронч сэтгэл, эв нэгдэлд дуудсан санаачилгаар бахархаж байна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачлагч, гавьяат эдийн засагч Б.Осоргаравыг хүлээн авч уулзлаа. Улсдаа 50 гаруй жил хөдөлмөрлөсөн Б.Осоргарав дээрх уриалгыг санаачлаад зогсохгүй, хандивын аяныг өөрөө эхлүүлж, ээжийнхээ ачийг бодож 10 сая төгрөг, аавынхаа сургаалийг эрхэмлэж 10 адуу, эх орныхоо эрдэнэс баялгийн дээжийг бэлгэдэж алтан бөгжөө хандивласан юм. Тэрээр “Эзэн Чингис хааны бахархалт өдөр …
January, 2017
-
31 January
1, 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар өнөөдөр амжиж татвараа төлнө үү
“Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу 1 дүгээр сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч нар татвараа төлж байгаа билээ. Хуулийн …
-
30 January
Татварын буцаан олголтын материалыг ирэх сарын 15 хүртэл авна
Хувь хүний орлогын албан татварын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг ирэх сарын 15 хүртэл хүлээн авна. ХХОАТ төлөгч нь хуулийн 16.1.12 дахь хэсэгт заасны дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос …
-
26 January
Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг буурууллаа
Газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг буурууллаа. Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160,000 төгрөгөөс 50,000 төгрөг болгож,/ 90-ээс дээш октантайг 160,000 төгрөгөөс 30,000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180,000 төгрөг байсныг 70,000 …
-
26 January
Ахмад настанд олгох “Насны хишиг”-ийг ирэх сард олгоно
Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар ахмад настанд Насны хишиг олгох тухай журмыг хэлэлцэн баталлаа. Энэ оны хоёрдугаар сараас хишиг олгох ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгав. Ахмадуудад Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгохоор Ахмад настны нийгмийн …
-
25 January
Манай Улс авлигын индексээр 87 дугаар байранд орлоо
“Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагаас “Авлигын төсөөллийн индекс”-ийг өнөөдөр зарлалаа. Монгол Улс 2012 онд 36 оноогоор 94-р байр, 2013 онд 38 оноогоор ,2014 онд 39 оноогоор 80 байр, 2015 онд 165 орноос 39 оноогоор 72-р байрт орж байсан бол харин энэ удаад 176 орноос 87 дугаарт 38 оноогоор орж 15 байраар ухарсан үзүүлэлтэй гарчээ. Харин манай хойд хөрш болох ОХУ 131 дугаар байранд …
-
20 January
Цанхийн баруун уурхайн нэг тонн нүүрсийг 71.5 ам.доллараар борлуулж эхэллээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Цанхийн баруун уурхайн ажлыг өнгөрсөн жил дахин эхлүүлж, анхны борлуулалтаа хийсэн тухай компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд Ерөнхий сайдад танилцууллаа. Нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд Цанхийн баруун уурхайгаас …
-
19 January
Манай улс дэлхийд ажлын байран дахь сургалт, дадлага хамгийн муу гэсэн үнэлгээ авчээ
Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас жил бүрийн нэгдүгээр сард дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг гаргадаг. Тус танилцуулгаас харахад манай улс 2016 оны байдлаар дэлхийн 138 орноос 102 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна. Харин 2015 онд Өмнөх жилийн хувьд 140 улс орноос 104 дүгээрт жагсаж байсан нь энэ жилийнхтэй харьцуулашгүй адилхан үзүүлэлт юм. Шалгаруулалтыг долоон үзүүлэлтээр гаргасан бөгөөд үзүүлэлт тус бүрээр Монгол …