Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг сайд Н.Номтойбаярт даалгав. Хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох эрхтэй. Хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой. Хүүхдийн …
Tag Archives: эдийн засаг
January, 2017
-
18 January
Долларын ханш өсөлтийн буруутан Н.Золжаргал уу
Үүл гарч байж бороо ордог нь хорвоогийн жам. Энэ нь ямар нэг үйл явдлын үр дүн болж өөр үйл явдал өрнөдөг гэдгийн илэрхийлэл. Өдгөө Монгол улсын эдийн засаг хямарч, долларын ханшийн өсөлт урд хожид гарч байгаагүй өндөр хэмжээнд хүрээд байгаа. Мэдээжийн хэрэг үүнийг нэг талаас дэлхийн эдийн засгийн хямралтай холбож ойлгож болох ч нөгөө талаас эрх баригчдын эдийн засгийн буруу …
-
18 January
Тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгож буурууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр гурван асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны хуралдааны үеэр Ерөнхий сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өгсөн чиглэлийн дагуу тэтгэврийн богино хугацаат зээлийн хүүг бууруулах ажил хэрэгжиж эхэллээ. Өнөөдрийн байдлаар ХААН …
-
17 January
Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны ажилтай танилцлаа
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр /2017.01.17/ Санхүүгийн зохицуулах хорооны ажилтай танилцлаа. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, гишүүн Б.Жавхлан, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир, С.Чинзориг нарын гишүүд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зарим зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц байдалтай танилцахаар очсон юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва нээж үг хэлсэн. Тэрбээр “Та бүхний хийж буй ажлын …
-
17 January
Ж.Хичээнгүй: 972 айлын орон сууцыг энэ жилд ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэв
Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, тус байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан нар “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцтай танилцахаар өнөөдөр /2017.01.17/ “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллалаа. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрөөс иргэдийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн …
-
17 January
Хувь хүний орлогын албан татварын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг хүлээн авч эхэллээ
ХХОАТТХ-ийн дагуу орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, өөрийн амьдран суудаг харьяа татварын албанд 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ. ХХОАТ төлөгч нь хуулийн 16.1.12 дахь хэсэгт заасны дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга …
-
13 January
Ж.Эрдэнэбат: Засгийн газар хэн нэгний бизнесийг дэмжих зорилгоор утаатай тэмцэхгүй
Өнөөдөр Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 198 000 өрхийн 30 хувь нь амьдралын нөхцөл боломж муугаас хуучин дугуй, ашигласан тээврийн хэрэгслийн тосонд дүрсэн тоосго, хог хаягдал түлж байгаа судалгаа байдаг. Түүхий нүүрс худалдан авч чадахгүй байгаа айл өрхийг халамжийн бодлогоор, хяналттай, зөв механизмаар халаалтыг нь шийдэх ажлыг зохион байгуулах шаардлага тулгарсан. Засгийн газар ч энэ чиглэлээр шат дараатай ажил …
-
12 January
Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.01.12/ нэгдсэн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27.1 дэх заалтыг үндэслэн Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр томиллоо. Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургаалийн ахлах багш Д.Даваасамбуу, гишүүдэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Их Амар” группийн ерөнхийлөгч М.Энх-Амгалан, Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч Л.Ариунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хууль Б.Цэрэнбалтав, Монголын нягтлан бодох …
-
12 January
Малчдыг орлоготой, махны үнийг өсгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэв
Засгийн газрын ээлжит хуралдаанаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 15 аймгийн 64 суманд өвөлжилт хүндрээд байна. Цаашид цас нэмж орж, хүйтэрвэл нийт 17 аймгийн 127 суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа юм. Иймд малчдыг орлоготой байлгах, хот, суурин газруудад махны хомсдол үүсгэж улмаар үнийг нь нэмэгдүүлэхгүйн тулд мах бэлтгэлийг нэмэгдүүлэх ажлыг чиглэлээр шуурхай зохион байгуулахыг …
-
10 January
Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.10/ хуралдаан 09 цаг 56 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын нэр бүхий 16 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа Монгол Улсын Хөгжлийн банк …
-
10 January
Нийгмийн хариуцлагаа ухамсарласан Е МART-ийн хамт олонд талархал дэвшүүлье
Өнгөрөгч 2016 онд эдийн засгийн хямралын жил байлаа. Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд компаниуд дор бүрнээ өөрсдөө хичээн ажилласан. Хямралын үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийгэм, олон нийт рүү чиглэсэн цөөнгүй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн компаниудын нэг Скай Хайпермаркет ХХК байлаа. Тус компанийн хамт олон үйл ажиллагаа явуулдаг Е mart дэлгүүрээрээ дамжуулан 2016 онд нийгмийн хариуцлагын хүрээнд дараах ажлуудыг амжилттай …
-
10 January
Банкуудын хүү буух янзгүй байна
Монголбанкны зүгээс оны өмнөхөн бодлогын хүүгээ нэг хувиар буулгасан билээ. Гэвч түмэн олон Шинэ жилийн баярт гол анхаарлаа хандуулаад энэхүү мэдээлэлд ердөө ч ач холбогдол өгсөнгүй. Учир мэдэх нэгний яриагаар бол бодлогын хүү багасч буй тохиолдолд арилжааны банкуудын хүү буух боломж нээгдэж байгаа аж. Хэрэвзээ банкуудын өндөр хүү бага ч атугай буувал өрөнд баригдсан олон мянган харилцагчдын магнай тэнийх нь …
-
6 January
Ж.Эрдэнэбат:Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ, 580 сая долларын өрийг хугацаанд нь төлнө
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох, Засгийн газрын гишүүд-сайд нартай хамтран ажиллах гэрээ байгуулах зорилго бүхий энэ семинарт Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат өнөөдөр оролцлоо. …
-
6 January
Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг энэ сарын 9-нөөс хурааж эхэлнэ
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр, авто зам ашигласны төлбөр хурааж эхэлсэнтэй холбогдуулан тус ажлыг зохион байгуулах үүрэг бүхий комисс өнөөдөр хуралдлаа. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан уг комисст Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвийн удирдлага мөн нийслэл, дүүргүүдийн татварын газрын дарга нар …
-
4 January
Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.04/ хуралдаан 09 цаг 47 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар эмнэлгийн чөлөөтэй учир УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдааныг даргалсан юм. Тэрбээр хуралдааны төлөвлөгөөнд тусгагдсан “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хойшлуулах санал гаргасныг гишүүдийн олонхи нь дэмжив. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын найман гишүүн 2016 оны …