Tag Archives: эдийн засаг

March, 2017

  • 15 March

    Ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлнэ

    Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны өдрийн А295 тоот тушаал “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ дагуу ипотекийн зээлийг ипотекийн зээлээр баталгаажсан бонд(ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж байна. Шинэ журам батлагдсанаас хойш 2017 оны хоёрдугаар сарын байдлаар Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтэд нийт 142.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 2042 иргэний ипотекийн 8 болон 5 хувийн …

  • 14 March

    Улаанбаатар хотын захирагч С.Батболд Татварын Ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Татварын Ерөнхий газрын дарга Л.Зориг нар 2017 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хотын дарга хэлэхдээ “Хүн ам болон бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжийн төвлөрөл ихтэй Улаанбаатар хотын хувьд татварын бааз суурийг өргөтгөх, татварын орлогоо нэмэгдүүлэх талаар хийх ажил их. Үүнээс гадна татвар төлөгчдөө дэмжих тал дээр Татварын Ерөнхий газар …

  • 13 March

    Санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлэв

    Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас 25621 зээлдэгчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар 2017 оны 2 дугаар сарын 10–ны өдөр зохицууллаа. Тус зохицуулалтад анх авсан зээлийн хугацаа нэг жилээс илүүгүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээ нь нэг жил хүртлэх хугацаагаар байгуулагдсан, мөн хугацаанд олгосон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй буюу 2.9 сая төгрөгөөс ихгүй, зээлдэгч нь зээлийн түүхэндээ зөвхөн нэг …

February, 2017

  • 23 February

    Өрийн драм

    Монгол улс өрөнд баригдаж дампуурах дөхөөд, төр нь гаднаас мөнгө олох эрэлд мордон хагас жил өнгөрөв. Эцэст нь Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдан, 440 сая доллар, түүнийг дагасан гурван тэрбум долларын Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Япон, Өмнөд Солонгосын зээл авах урьдчилсан тохиролцоонд хүрэв. Үүнээс гадна Хятад улс Төвбанкинд олгосон зээлийн (своп) хугацаагаа сунгахаа мэдэгдсэнээр Монгол …

  • 22 February

    Энэ онд манай улсад зохиогдох ОУ-ын спортын тэмцээн, наадамд улсын төсвөөс 806 сая төгрөг зарцуулна

      Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоолоо. 1.  “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд 2.  Хаврын бүсийн уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймагт 3.  …

  • 21 February

    Ууц 120000-280000 үнэтэй худалдаалагдаж байна

    Махны дундаж үнэ 2017 оны 2-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6070 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7550 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар буюу 80 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байв. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад …

  • 20 February

    ОУВС-гийн хамгийн хүнд нөхцөлтэй “Extended Fund Facility” хөтөлбөрт хамрагдахаар боллоо

    Монгол Улсын Сангийн яам, Монголбанк нь Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчидтэй хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрийг 2017 оны 2 дугаар сарын 1-нээс 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж ажиллав. Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч, төсөв, төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн бөгөөд ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд хийгдэхээр байна. Гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, …

  • 17 February

    Төгрөгийн албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой

    Төгрөгийн гадаад валюттай харьцах албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой боллоо.  Энэхүү  лавлагаа нь дэлхийн 36 улсын валютын төгрөгтэй харьцах тухайн өдрийн болон улирлын дундаж ханшаас гадна алт, мөнгө худалдан авах ханшийн мэдээллийг мөн багтаасан байна. Монголбанкинд иргэн, хуулийн этгээдээс төгрөгийн албан ханшийн лавлагаа авах хүсэлт жилд 1500 орчим удаа ирдэг бөгөөд Монголбанк албан бичгээр хариу хүргүүлдэг байв.  Харин …

  • 15 February

    Хүн амын амьжиргааны 2017 оны доод түвшинг тогтоов

    Үндэсний статистикийн хороо хүн амын амьжиргааны доод түвшний 2017 онд мөрдөх хэмжээг баталж 02 дугаар сарын 06-ны өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат энэ талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Энэ онд мөрдөх амьжиргааны доод түвшин баруун бүсэд 166 500, хангайн бүсэд 173 500, төвийн бүсэд 166 200, зүүн бүсэд 165 700, Улаанбаатар …

  • 15 February

    Өвөлжилт хүндэрсэн 137 суманд өвс, малын тэжээл хүргэнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн зарим аймагт 5000 тонн өвсийг үнэгүй, мөн 5218 тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор боллоо. Мөн отроор өвөлжиж байгаа малчдад дулаан хувцас, цахилгаан үүсгүүр зэрэг нэн шаардлагатай бараа, материалыг хүргэхээр болов. Эдгээр ажилд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрөв. Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 хувьд цасан …

  • 15 February

    ББСБ-ууд “нэг өдрийн зээл” нэрээр мөнгө хүүлэх эрхгүй

    “Нэг өдрийн” буюу “хоногийн” зээл гэх санхүүгийн харилцаанд ойрын жилүүдэд ард иргэд, тэр дундаа жижиглэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид олноороо холбогдож, багагүй хэмжээний хөрөнгө мөнгөөрөө хохирох, санхүүгийн болон сэтгэлзүйн дарамтанд өртөх явдал байсаар байгаагийн дээр энэ зүй бус үйл ажиллагаанд ББСБ-ууд оролцож байна гэсэн мэдээлэл сүүлийн үед зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч буй нь анхаарал татаж байна. Иргэний хуулийн 452 дугаар …

  • 14 February

    Жолооч та татвараа амралтын өдрөөр ч төлж болно

    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хурааж эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн сард байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн энэ жилийн албан татвар төлбөрийг хураах ажлын явцтай танилцав. “Нийслэлийн Засаг даргын болон дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу ажилаж байна. Дүүргийн хэмжээнд албан татвар, төлбөрийн ажил …

  • 10 February

    Ипотекийн санхүүжилтийн шинэ журмыг арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлэх гэрээ байгууллаа

      Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Ипотекийн орон сууцны санхүүжилтийн журмыг 2016 оны аравдугаар сарын 25-нд шинэчлэн баталсан. Шинэ журмын дагуу Монголбанк нь ипотекийн зээлийн санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөр сар бүр, урьдчилсан байдлаар олгож байна. Шинэчилсэн журмын хүрээнд Монголбанк, Засгийн газар, МИК болон арилжааны банкууд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр арилжааны банкууд гэрээнд гарын үсэг зурж, …

  • 8 February

    Шингэн сүүний импорт хийхгүй гэв

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл  2017 оны 2-р сарын 2-ны өдрийн хуралдаанаар 2017 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо,  хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгаж зөвлөмж гаргахаар болов. Энэ дагуу үхрийн мах 38 мянга тонн, адууны мах 20 мянган тонныг экспортлохоор, харин хонь, ямааны махны хэмжээнд хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн улаанбуудайн гурил 15 …

  • 8 February

    Н.Баяртсайхан: 2016 онд Монгол Улсын эдийн засагт нийтдээ 1.5 их наяд төгрөгийг нийлүүлсэн байна

    Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 2-р сарын 7-ны өдрийн  хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт, 2017 оны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийлээ  Тэрбээр мэдээлэлдээ 2016 онд Монгол Улсын эдийн засагт нийтдээ 1.5 их наяд төгрөгийг нийлүүлсэн байна. 2016 оны 1, 5 сард …