ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралтай ярилцлаа. -Онцгой байдлын салбарыг удирдаад та хоёр дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд салбартаа ямар өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийж амжуулав? -Онцгой байдлын албыг олон улсын жишигт хүргэнэ гэсэн зорилго бидэнд байдаг. Энэ бол манай хамт олны бүгдийнх нь зорилго тэмүүлэл. Өнгөрсөн хоёр жил шахам хугацаанд манай салбарт маш олон өөрчлөлтүүд хийгджээ. Хөрөнгө оруулалтууд татлаа, тоног төхөөрөмжүүдээ …
Tag Archives: ярилцлага
October, 2016
September, 2016
-
27 September
Н.Тэгшбаяр: З.Энхболд баруун гараараа суудлаа өгнө гэчихээд зүүнээрээ тамгаа тас атгачихаад сууж байна
Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа АН-ын ҮЗХ-ны гишүүн асан Н.Тэгшбаярыг урьж ярилцлаа. Манай дарга нарын чих нь бөглөрөөд, мэлмий нь хаагдчихсан юм -2016 оны УИХ-ын сонгуульд АН цэвэр ялагдсан. Сонгуулийн дүн гарахтай зэрэгцэн танай намын удирдлагууд ялагдлаа хүлээн зөвшөөрч “Бид хариуцлага хүлээнэ. Даргын суудлаа өгнө” гэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл лсэн амандаа хүрэхгүй, тэр ч бүү хэл, ҮЗХ-ны хурлаа хуралдуулж чадахгүй байна. …
-
12 September
Ш.Отгон-Өлзий: Монголын брэндүүдийг БНХАУ-ын зах зээлд нэг цонхны бодлогоор гаргана
Нийгэмд шинийг санаачилж, түүнийгээ ажил хэрэг болгон түүчээлж яваа залуусын нэгэн төлөөлөл болох Ш.Отгон-Өлзийтэй ярилцлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны ажилтнаар ажиллахын зэрэгцээ “Монгол брэнд” төслийг санаачлаад өдгөө амжилттай хэрэгжүүлж байгаа юм. -Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу? -Би МУИС-ийг 2004 онд программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. 2013 онд АНУ-ын American Council сургуулийг Хэвлэл мэдээлэл ба …
-
5 September
Н.Тэгшбаяр: Зээл ав, өр тавь, халамжаа хавтгайруул, татвараа багасга
Геологийн төв лабораторийн захирал Н.Тэгшбаяртай эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа –Та АН-ын гишүүн. Өнөөдөр улс орны эдийн засаг сүйрэх хэмжээнд хүрсэн үү. Эрх баригчид ингэж байна? -Аль ч улс төрийн хүчин засгийн эрхэнд гараад өмнөхөө магтаж байгаагүй. Данс нь улайсан Засгийн газар хүлээж авсан гэж МАН-ынхан ч, манайхан ч хэлдэг. Түүнээс биш тийм ашигтай, аятайхан ажил хийсэн улс орон авлаа …
-
1 September
Л.Мөнхбаясгалан: Брэндийн нүүр царай болно гэж зүүдэлж ч байгаагүй
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн автор, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг бид тайрмал үс, будаггүй мэт даруухан төрхөөр нь андахгүй. Харин энэ даруу төрхний цаана өөрийн гэсэн гоо үзэсгэлэн нуугдаж байж. Саяхан тэрбээр дүр төрхөндөө томоохон тэсрэлт хийж, Дани улсын гоёл чимэглэлийн DYRBERG/KERN брэндийн Монголд дахь салбарын “Northern Light” нэртэй 2016 оны намар, өвлийн коллекцийн рекламны зураг авалтад орсон нь яг одоо цахим ертөнцөд шуугиан …
August, 2016
-
26 August
С.Буяндэлгэр: Улс төрийн намын хараат байх зүйл нь зөвхөн үзэл баримтлал
“Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч С.Буяндэлгэртэй ярилцлаа. -Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс өнөөдөр болох Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг нээлттэй хийхийг уриалж, шаардаж байна. Энэ удаагийн хуралдааныг олон нийтэд нээлттэй хийх нэг хэрэг. Ер нь АН-ыг ямар тохиолдолд нээлттэй болсон гэж ойлгох юм бэ? -Улс төрийн аливаа нам нээлттэй байна гэдэг нь тухайн иргэн сонгосон намынхаа үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч, дүрмийг …
-
25 August
Г.Уянга: Улс төрийн хямралаас гарахгүйгээр эдийн засгаа зөв удирдаж чадахгүй
УИХ-ын гишүүн асан, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын дарга Г.Уянгын шинэ ярилцлагыг хүргэж байна. Үүгээр улс төрийн шинэ тоглолт эхэлж байна гэж дүгнэж болно. Г.Уянгатай ил байлдах тэнэг зоригтой улс төрч болон нам Монголд байдаггүй гэдгийг онцлон сануулж байна. Энэ удаад далдуур хорлодог новшнуудтай хүнд хэцүү боловч хайр найргүй тулалдаан болох нь эргэлзээгүй… – Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд парламентдаа хамгийн …
-
18 August
Ц.Шинэбаяр: Энэ төрд шинэ сайхан юм байхгүй
Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяртай ярилцлаа. -Парламентад суудалгүй намууд 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиас хойш чимээгүй байлаа. Сонгуулийн үр дүнгийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ? -2016 оны сонгууль 2012 оныхтой адил хар машины луйвар болсон. 2012 оны сонгуулиар АН, МАН хоёр хамтарч луйвардсан. Энэ удаа аль аль нь тохиролцсон. Гэхдээ МАН-ыг ялуулах талд луйвар …
-
16 August
А.Бакей: АН-ыг шинэчлэх лидер хэрэгтэй, бодсон хүн бий
УИХ-ын гишүүн асан А.Бакейг “Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор урилаа. -Таны хувьд 2016 оны сонгуулиас хойш хэвлэлд ам нээгээгүй санагдана. Сонгуулийн үр дүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ гэдгээс яриагаа эхэлбэл ямар вэ? -Сонгуулийн дараа анх удаа танай сонинд ярилцлага өгч байна. Энэ хугацаанд сонгуулийн үр дүнд өөрийн хэмжээнд дүн шинжилгээ хийсэн. Яагаад санаанд оромгүй үр дүн гарав гэдгийг …
-
15 August
О.Баасанхүү: Монголын улс төрд хоёр дахь, цаашлаад нэг дэх хүчин болох алтан боломж МАХН-д бий
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. -Улсын төсөв, эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор МАН, АН ын хооронд хууль зөрчсөн, зөрчөөгүй гэх маргаан өрнөж байна. Дунд нь суугаад харж байгаа МАХН-ын цорын ганц төлөөлөл, дээр нь хуульч гишүүний хувьд таны байр суурийг сонирхоё? -Сүүлийн 25 жил төсөв баталж ирсэн арга барилаа бид зайлшгүй өөрчлөх ёстой. Төсвийг оруулж ирдэг процессыг харвал өмнө хийсэн ажлуудын гүйцэтгэл …
-
10 August
Эрээнд осолдсон автобусны зорчигчид 160 саяыг нэхэмжиллээ
Бээжин-Эрээн чиглэлд зорчигч тээвэрлэж явсан автобус энэ сарын 4-ний 22.00 цагийн орчим шатсан. Тухайн автобусанд 37 хүн зорчиж байсан бөгөөд одоогоор тэдний хохирлыг барагдуулах тал дээр хэрхэн ажиллаж байгаа болон нөхцөл байдал ямар байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигээс тодруулав. Түүнчлэн Эрээн хотод байрлаж буй нэгэн хохирогчтой холбогдож зарим зүйлийг тодруулсан юм. Харин тэд зөрүүтэй мэдээллийг …
-
9 August
Т.Дамдинсүрэн: Хэрэгтнийг өөрийгөө удирдах чадвартай байсан гэсэн
Баянгол дүүрэгт 19 настай залууг 26 удаа хутгалж амийг нь хөнөөсөнхэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээрсард гарчээ. Шүүх хурал өнгөрсөнсард болж хэргийг үйлдсэн Б-гаргагүй хамгаалалт хийсэн хэмээнүзэж хэрэгсэхгүй болгожээ. Хэргийнмөрдөн байцаалт, шүүх ажиллагаагшударга бус болсон хэмээнталийгаачийн ээж Т.Дамдинсүрэнярьж байна. Түүнээс зарим зүйлийгтодрууллаа. –Хүү тань амиа алдсан хэргийгшүүхээс аргагүй хамгаалалт гэжүзжээ. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ? -Хэрэгтэн н.Буяннэмэх өнгөрсөн арваннэгдүгээр …
-
1 August
Н.Энхтүвшин: “Петромарт” дэлгүүр маань байнгын үйлчлүүлэгчтэй дэлгүүр болж чадсан
Шатахуун түгээх станцын нэмэлт үйлчилгээ болох “Петромарт” сүлжээ дэлгүүрийн талаар тус дэлгүүрийн анхны менежер Н.Энхтүвшинтэй ярилцаж танилцлаа. Дэлгүүрүүд нь “Петровис” ХХК-ийн Улаанбаатар хот дахь шатахуун түгээх станцын дэргэд 24 цагаар ажилладаг билээ. “Петромарт” дэлгүүрийг хэрхэн байгуулж байсан талаар яриагаа эхлэе? Дэлгүүрийг байгуулахаас өмнө шатахуун түгээх станцад тос, тосолгооны материал зардаг байлаа. Ингээд энэ суурин дээр анх 2003 онд олон улсын …
July, 2016
-
29 July
Ц.Оюунбаатар: Монгол Улс улстөрийн хоригдолтой, хэлмэгдүүлэлттэй байгаад харамсч байна
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -2016 оны ээлжит сонгууль болж өнгөрлөө. Сонгуулиас хойш та юу хийж байна вэ? -Монгол Улсын Шадар сайдын албыг өнгөрөгч долоо хоногт өглөө. Миний мэргэжил хуульч, багш, судлаач. Энэ утгаараа төрийн албанаас тодорхой хугацаанд хөндийрч судалгааны ажил руу орж байна. Миний судалгаа Монгол Улс дахь авлигын, тэр дундаа сонгуулийн авлигын асуудлыг хөндөж байгаагаараа …
June, 2016
-
24 June
Д.Мөнхтөр: Байгууллагыг торгож шийтгэхээс илүүтэй өрсөлдөөний орчинг бүрдүүлж, хуулийг сурталчилж ажиллах нь чухал
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөртэй ярилцлаа. – Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар байгуулагдаад арав гаруй жилийн хугацаа өнгөрсөн байна. Ер нь танай байгууллагын одоогийн чиг үүрэг юу вэ. Энэ асуудлаар яриагаа эхлүүлье? – Манай байгууллага нь Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатарын харьяа Засгийн газрын тохируулагч агентлаг. Анх 2004 онд Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэй байгуулагдаж байсан. …