Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатартай гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ярилцлаа. -Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэдэн байршилд гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байна вэ. Үүнээс хамгийн том талбарыг онцолбол хаана вэ? -Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 43 байршил эзэнтэй болчихсон, ямар нэгэн байдлаар ажил нь эхлээд байна. Хамгийн сүүлд шалгарсан байгууллагууд иргэдтэйгээ …
Tag Archives: өглөөний зочин
May, 2022
-
9 May
Нарны замд хучилт хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана
“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу хучилтыг тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүлэх юм. Нарны замын шинэчлэлийн талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандахаас тодрууллаа. -Нарны замыг анх 2003 онд ашиглалтад оруулсан. Түүнээс хойш энэ зам дагуу барилгажилт нэмэгдэж, автомашины хөдөлгөөн …
-
3 May
Э.Батхүү: Цахим сэтгүүл зүй цахим орчинд хэрэглэгчдээ хамгаалах цаг болсон
Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд цахим сэтгүүл зүйн чуулганыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил цахим сэтгүүл зүйн IV чуулганыг “Цахим бүслэлт- Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүүтэй ярилцлаа. -Монголын сайтын холбоо саяхан шинэ удирдлагуудаа сонгосон. Энэ талаарх мэдээллээр ярилцлагаа эхлэх үү? -Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө төрх нэмж, өөрчлөлтүүдийг …
April, 2022
-
29 April
Б.Бямбадорж: Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг нэг жил үргэлжилнэ
Тавдугаар сарын 1-нээс орон даяар бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлнэ. Тус эрт илрүүлэг үзлэг, бүтэн жилийн турш зохион байгуулах юм. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Г.Бямбадоржтой ярилцлаа. -Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог орон даяар зохион байгуулна. НЭМГ ямар үүрэг, оролцоотой ажиллаж байна вэ? -Эрт илрүүлгийн үзлэг олон талын ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газраас …
-
26 April
Б.Даваасүрэн: LRT бол түгжрэл бууруулах гол шийдэл
“Нийслэл Улаанбаатар хотод жил тутамд 70-80 мянгаар өсөн нэмэгдэж буй автомашинтай уралдаж зам тавин түгжрэлийг бууруулах боломж үнэндээ байхгүй. Автобус, троллейбусыг хэдэн арваар нь худалдан аваад ч иргэдийг машинаас татгалзуулж чадахгүй. Тиймээс л масс транзит тээвэр буюу хөнгөн галт тэрэг LRT нь түгжрэл бууруулах гол шийдэл болж байгаа. Улаанбаатар хотын тухайд энэхүү хөнгөн галт тэргийг гүүрэн тулгууртай байх нь илүү …
-
21 April
Э.Баярбаясгалан: Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх шинэ аргачлал нэвтрүүлж байна
Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар та бүхэнд хүргэж байна. Энэ удаад хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар та бүхэнд мэдээлэл өгөхөөр Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцлаа. -Сайн …
-
15 April
Б.Мягмаррагчаа: Малаа хариулгатай байлгаж, эзэнгүй алдуул мал олдвол цагдаагийн байгууллага, “малчин лавлах-109” дугаарын утсанд бүртгүүлэх хэрэгтэй
Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мягмаррагчаатай Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй онцлог ажил, арга хэмжээний талаар товч ярилцлаа. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шинээр бий болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тасгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “2021-2024 оны үйл …
-
14 April
А.Энхжин: Гадаад валютын орох урсгал ойрын хугацаанд нэмэгдэх боломжтой байна
Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн “Монголын Эдийн засгийн чуулган 2022” арга хэмжээний үеэр хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. – Валютын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Төгрөгийн ханш сүүлийн үед суларч буй шалтгаан нь юу вэ. Цаашдын төлөв болон авах арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү? Он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.8% …
-
5 April
Д.Есөн-Эрдэнэ: Хаврын тариалалтыг технологийн хугацаанд эхлүүлэх бүх бэлтгэл ажлыг хангаж байна
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын талаар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа. –Улсын хэмжээнд хаврын тариалалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ? -Энэ жилийн хувьд 386.1 мянган га-д үр тариа, үүнээс 362.7 мянган га-д улаан буудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, 7.6 …
-
1 April
Г.Нэргүй:Улаанбаатар хот орчимд хуурайшилтын зэрэг өндөр байна
Нийслэлийн ногоон бүс орчимд хуурайшилт ямар түвшинд байгаа болоод ой, хээрийн түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж буй талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүйгээс тодрууллаа. -Энэ жилийн тухайд нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй, хуурайшилтын зэрэг өндөр түвшинд байна. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага 609 удаа, …
March, 2022
-
31 March
Б.Билэгдэмбэрэл: Иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хангах мэдлэгтэй байх шаардлагатай
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэлтэй ярилцлаа. – Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлын асуудал эмзэг сэдэв байдаг. Тэгвэл өнгөрсөн намрын чуулганаар сүүлийн 10 гаруй жил баталж чадахгүй байсан Кибер аюулгүй байдлын анхны хууль батлагдлаа. Энэ хуулийн онцлох заалтын талаар дэлгэрэнгүй мэдээллээр ярилцлага эхэлье.– Мэдээллийн аюулгүй байдлын хуулийн гол онцлог нь онц чухал дэд …
-
30 March
Л.Зэндмаа: Амбулаторийн үзлэгийн 13.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний халдвар буурахгүй байгаа. Иймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаатай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон зарим зүйлийн талаар ярилцлаа. -Нийслэлд томуу, томуу төст өвчний халдварын нөхцөл байдал ямар байна вэ. Хоногт хэчнээн хүүхэд эмнэлэгт хандаж, тусламж, үйлчилгээ авч байна вэ? -Томуугийн мэдээллийг эмнэлгийн орны хэвтэлт, амбулаторийн үзлэг гэсэн хоёр төрлөөр гаргадаг. Орны …
-
28 March
Т.Мөнхсайхан: Архидалт өнөөдөр манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулганы үеэр “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, нийгмээрээ архидалттай тэмцэхийг уриалсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан Монгол телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцож, энэхүү санаачилгыг гаргах болсон шалтгаан, үндэслэл, зорилго, түүнд хүрэх арга зам, бодлогын шинэчлэл болон бусад сэдвээр ярилцлага өгснийг бүрэн эхээр нь …
-
27 March
Т.Ангар:Жижигхэн ТББ-аас багахан сайн үйлсийн аяныг хэрэгжүүлэхийг зорьж байхад хүмүүс түүнийг яагаад улстөржүүлж, буруутгаж хардаг юм бол гэж бодсон
Өнөөдөр Дэнжийн мянгад үнэгүй комиссын хувцас тараах болсон тухай мэдээлэл гарсантай холбогдуулан маш олон хүмүүс нэг дор цуглаж, орчмын авто замд түгжрэл үүссэн тухай мэдээлэл сошиал орчинд тарсан. Тэгвэл бид тус арга хэмжээг зохион байгуулагчдын нэг болох “Монголын бөө мөргөл” гэр музейг үүсгэн байгуулагч, дархад зайран Т.Ангартай уулзан, тодруулга авч уншигчиддаа хүргэж байна. –Юуны өмнө та байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч? – Бидний хэсэг нөхөд хэдэн жилийн өмнөөс “Монголын …
-
21 March
М.Дондогдорж: Ноос, ноолуур, арьс шир бэлтгэлийн зээлийн шаардлагыг арилжааны банкнаас тавина
ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдоржоос ноолуурын бэлтгэл хангамж, хөнгөлөлттэй зээлийн асуудлаар тодрууллаа. –Малчид ямаагаа самнаад, ноолуураа борлуулаад эхэлжээ. Ноолуурын зах зээл дээр хоёр төрлийн эрх ашиг “зөрчилддөг”. Нэг талаас үйлдвэрлэгч түүхий эдээ хямд авахыг боддог бол нөгөө талд нь малчид үнэтэй борлуулахыг боддог. Энэ хоёр эрх ашгийг хангахаар ХХААХҮЯ-наас ямар бодлого барьж байна вэ? -Өнөөдрийн тухайд …