Tag Archives: өглөөний зочин

September, 2022

  • 8 September

    О.Энхтуул: Опалын дүр надтай их төстэй санагдсан

    “Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр аравдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Жүжгийн гол дүрийг тайз, дэлгэцийн жүжигчин , Соёлын тэргүүний ажилтан О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж бүтээж буй гэдгээрээ онцлогтой. Ийнхүү тэрбээр 15 жилийн дараа театрын тайзнаа эргэн ирж байна. “Опал” жүжгийн гол дүр Опалын дүрийг бүтээж байгаа Соёлын …

  • 6 September

    Монгол Улсын Зэвсэгт хүчин дахин нэг рейнжертэй боллоо

    Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 6 дахь рейнжер төрлөө. Энэ оны наймдугаар сард Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын харьяа дугаар ангийн ахлах ахлагч Хүрэлбаатарын Эрдэнэдаваа Монгол Улсын 6 дахь рейнжер болж чадав. Түүнтэй АНУ-ын Рейнжерийн сургуулийн сорилтуудын тухай, хэрхэн давж гарсан тухай ярилцсанаа хүргэе. –АНУ-ын Рейнжерийн сургуулийг амжилтай төгссөнд тань баяр хүргэе. Сургуульд хамрагдахын тулд өөрийгөө өмнө нь бэлтгэж байв …

  • 1 September

    М.Мөнхжаргал: Ковид-19 халдварын дараах хүндрэлийг эмчлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилго тавина ажиллаж байна

    “Альфа Мед” эмнэлэгт Ковид-19 халдварын дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх эмчилгээний өдрийн амбулатори нээгдлээ. Сүүлийн үед короновирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн зарим хүнд цус өтгөрөх шинж тэмдэг илэрч байгаа яриа иргэдийн дунд бий болсон. Тиймээс цус өтгөрөлт болон ковид-19 халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар “Альфа Мед” эмнэлгийн Ерөнхий эмч М.Мөнхжаргалаас тодрууллаа. –Ковид-19 халдвараар өвдөөд эдгэрсэн зарим хүнд цус өтгөрөх …

August, 2022

  • 26 August

    Ч.Номин: Соёлын үйлчилгээний чанар хүртээмжтэй уялдан цалин, урамшуулал нэмэгдэх төсвийн шинэчлэл хийгдсэн

    Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны харьяа байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, салбарын төсвийн шинэчлэл, гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан санхүүжилт, цалин хангамж, урамшууллын шинэ систем хэрэгжих болсон талаар мэдээлэл өгөв. Энэ талаар Соёлын сайдаас тодрууллаа. -Соёлын салбарт гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан нэмэлт санхүүжилтийн тогтолцоо нэвтэрч байгаа гэж ойлголоо. Өнөөдрийн байдлаар ер нь энэ салбарт хэчнээн хүн ажиллаж, хэдий хэмжээний цалин, хангамж авч байгаа вэ?  -Монгол …

  • 22 August

    Б.Даваадалай: Эдийн засгийг богино хугацаанд тэлэхэд эмэгтэй ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх нь маш чухал

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний форум энэ сарын 29-нд Төрийн ордонд болох гэж байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайтай ярилцлаа.  -Эмэгтэй бизнес эрхлэгчийн форумыг хийх болсон анхны санаачилгын тухай яриагаа эхлүүлье. Яагаад зөвхөн эмэгтэйчүүдийг онцолж хийх болов?  -Төвлөрсөн төлөвлөгөөт зарчмаар хөгжиж ирсэн Монгол Улс 1990 оноос ардчилсан, …

  • 16 August

    Б.Батмөнх:Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй бол үйл ажиллагаа эрхлэх боломжгүй

    Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр энэ салбарт үйлчилгээ үзүүлэгчид өнгөрсөн зургаадугаар сарын 26-наас ирэх сарын 26-ны өдрийг дуустал гурван сарын хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэгтэй юм байна. Харин дээрх хугацаанд бүртгүүлээгүй бол үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болох аж. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтсийн хянан шалгагч Б.Батмөнхөөс тодрууллаа.   -Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай …

  • 15 August

    Г.Ганхүү:Үндэсний хэмжээний, туршлагатай компаниуд оролцсоноор гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эрчимжиж байна

    Өдгөө Улаанбаатар хотод 205 мянган өрх айл гэр хороололд амьдарч байна. Өнгөрсөн онд явуулсан түүвэр судалгаагаар гэр хороололд амьдарч буй иргэдийн 83 хувь нь газраа орон сууцаар солих хүсэлтээ илэрхийлжээ. Улаанбаатарт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажил ямар түвшинд хэрхэн өрнөж байгаа талаар Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүтэй ярилцлаа. -Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд энэ онд хийж …

  • 11 August

    Б.Лхагвасүрэн: Монгол улс одоогоор Дефолтод орох эрсдэлээс хол байгаа

    Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй инфляц, төлбөрийн тэнцэл, дефолт зарлах эрсдэлийн талаар ярилцлаа. – Инфляц 6 сарын сүүлээр 16 хувьд хүрлээ. Өнөөгийн өндөр инфляцад чухам юу нөлөөлж байна вэ? Өнөөдөр инфляц дэлхий нийтийн асуудал, төв банкуудын хувьд сорилт болоод байгаа. Америк, Европын орнуудад инфляц 9 орчим хувьд хүрч сүүлийн 40 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрлээ. Удахгүй 2 оронтой тоогоор илэрхийлэгдэх төсөөлөл, тооцоолол …

  • 8 August

    Б.Мэндсайхан: Ашиглагдахгүй байгаа дэд бүтцийг өргөжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал

    Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхантай ярилцлаа. – Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 360 дугаар тогтоолоор Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрыг байгуулсан. Энэ хүрээнд та бүхнийг нийслэл орчимд дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах, бүсчлэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэж ойлгож байгаа. Ажлаа эхэлсэн үү? …

  • 2 August

    Б.Бямбадорж: Хүүхдүүдэд аав ээж, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр вакцин тарина

    Нийслэлд Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох байгууллагаас анхааруулж байгаа. Сүүлийн үед дэлгэрээд буй “Омикрон ВА.4, ВА.5” хувилбарын хувьд халдварлах нууц хугацаа богино /2.5 хоног/, халдвар тараах чадвар өндөртэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн ч эрсдэлт бүлгийн хүн ам олноороо зэрэг өвдөх эрсдэлтэй байгаа аж. Коронавируст халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээ болоод эрүүл мэндийн байгууллагуудын зохион байгуулалтын …

  • 1 August

    Н.Орчлон:Олон улсын шүүхийн мэргэжлийн шүүгч, хуульч нартай хамтран ажиллаж, дадлага туршлага хуримтлуулах боломжтой

    Дэлхийн хамгийн том хоёр шүүх байгууллагын нэг Голландын Гааг хотын Олон Улсын Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонг урьж, олон улсад хүний эрхийг хэрхэн хамгаалж ажилладаг талаар ярилцлаа. Тэрээр Монгол Улсад хууль зүйн боловсрол эзэмшин, мөрдөн байцаагч, өмгөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өдгөө Дэлхийн хэмжээний хүнд ноцтой гэмт хэргүүдийг шийддэг Олон Улсын Эрүүгийн шүүхэд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг …

July, 2022

  • 25 July

    Монгол Улсын харцага Г.Бадрах:Хавирах мэх маань намайг харцага болгосон

    Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 1024 бөх зодоглож, түрүү бөхөө тодруулсан. Тус наадамд зургаа давж шөвгөрсөн Хэнтийн аймгийн Батширээт сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын үндэсний бөхийн тамирчин, Монгол Улсын харцага, ахлах ахлагч Г.Бадрахтай ярилцлаа. – Наадамд зургаа давж, улсын цолтны эгнээнд багтсанд тань монголынхоо нийт хилчдийн өмнөөс халуун баяр …

  • 22 July

    Б.Наранзун:Нүдээ нээсэн цагаасаа би урлагаар хүмүүжсэн

    Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзунтай ярилцлаа. -Юуны өмнө урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсонд тань баяр хүргэе. Энэхүү шагналыг хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцаач? -Нүдээ нээсэн цагаасаа л би урлагаар хүмүүжсэн хүн. Өнөөдрийг хүртэл урлаг гэдэг хүн төрөлхтний баяр жаргал, зовлон гуниг, сэтгэл хөдлөл бүхний илэрхийлэл болсоор ирсэн. Соёлын өвийг тээгч энэхүү гайхалтай …

  • 20 July

    Д. Түвшинсайхан: Үндэсний хэв шинжит урлагтаа өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээж л явна

    Улсын филармонийн “Морин хуур” чуулгын удирдаач, морин хуурч Дэлгэрсайханы Түвшинсайхантай ярилцлаа. -Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Тухайн мөчийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Баярлалаа. Би ер нь их хөөрч догдлоогүй. Энэ шагнал, урамшуулал олгох талаар багш минь 2009 оноос ярьж, хөөцөлдөж эхэлсэн байдаг. Би багшаа яах гэсэн юм бэ гэхэд, “Миний шавь битгий ингэ ээ, би хүүгээ …

  • 20 July

    Ж.Мөнхжаргал: Манай улсад сонгуулийн холимог систем илүү тохиромжтой

    Улс төр судлаач Жавзмаагийн Мөнхжаргалтай үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, улс төр судлалын сэдвүүдээр товч ярилцлаа. -2019 онд үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийсэн ч дахин нэмэлт өөрчлөлт хийх тухай УИХ-ын гишүүд, улс төрийн намын төлөөлөл яриад эхэллээ. Энэ талаар таны байр суурийг сонирхож болох уу? -Үндсэн хуулийг өөрчлөх үү, хэвээр үлдээх үү, тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй байна гэдэг асуудал өнгөрсөн хавраас улстөрчид …