Tag Archives: өглөөний зочин

January, 2023

  • 16 January

    Ё.Жаргалсайхан: Тээврийн үнэ буурах төлөвтэй байна

    Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханаас авто замын боомтууд, ачаа тээврийн цаг үеийн асуудлаар тодрууллаа. -Өнөөдрийн  байдлаар манай улсын хэдэн боомт хэвийн үйл ажиллагаатай байна вэ? -БНХАУ-тай хиллэдэг авто замын Баянхошуу, Бичигт, Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган найман боомтоор тээвэрлэлт хийгдэж байгаа. Хавирга, Сүмбэр, Даян боомтууд одоогоор нээгдээгүй байна. ОХУ-тай хиллэдэг хилийн боомтууд хоёр талын …

  • 11 January

    Б.Одонтунгалаг: Бичил, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дэмжих сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна

    Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцлаа. Монголбанк “Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ямар чиглэлийн ажлууд хийж байгаа вэ? Хүртээмжийг нь нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ? Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бид хүүхэд, залуус, орон нутгийн иргэдэд зориулан тусгайлсан хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, аль болох тэдний насны онцлог, амьдралын хэв маягт нь …

  • 6 January

    А.Энхжин:Зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломж бүрдэнэ

    Иргэд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлээ төлж эхлэхтэй холбогдуулан Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А. Энхжинтэй ярилцлаа. –Өнгөрсөн хугацаанд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг нийт таван удаа хойшлуулсан. Тэгвэл энэ оны эхнээс иргэд зээлээ төлж эхэлнэ. Зээлийн эргэн төлөлт хийгдэж эхэлснээр сардаа хэд орчим төгрөгийн эх үүсвэр хуримтлагдах вэ. Нийт хэчнээн иргэн …

December, 2022

  • 23 December

    Э.Уянга:Сүрьеэ байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй

    Сүрьеэгийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэлтийн талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны Тархвар судлаач Э.Уянгаас тодрууллаа. -Монгол Улсад өнөөдрийн байдлаар сүрьеэ өвчний нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?  Монгол Улсын хувьд сүрьеэгийн тархалтаар дэлхийд өндөр орны тоонд ордог. 2022 оны тоон мэдээллээр дарамт өндөртэй 30 орны нэг болон зарлагдсан. Монгол Улсад сүрьеэгийн тархалт дэлхий дахин болон Номхон далайн баруун бүсийн орнуудтай харьцуулахад 3-4 дахин …

  • 22 December

    Б.Баярдаваа: Төсвийн зардлын өсөлт нь мөнгөний бодлогын нөлөөг сулруулах эрсдэлтэй

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа. –Өнгөрсөн сард УИХ 2023 оны төсвийг хэлэлцэж баталлаа. Гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж эдийн засаг амаргүй байх хандлагатай байгаа ирэх оны хувьд төсвийн бодлого нь Монголбанкнаас боловсруулсан мөнгөний бодлоготой хэр уялдаатай батлагдаж чадсан гэж үзэж байна вэ. Тодруулбал, эдийн засгийг тогтворжуулахад төсвийн бодлого чухал үүрэг гүйцэтгэнгээ мөнгөний бодлогод дэмжлэг болж чадах уу? -Асуудлын …

  • 21 December

    З. Жарантав: Монголын ард түмэндээ би их хайртай /Видео/

    “Өглөөний зочин” ярилцлагын энэ удаагийн дугаарт Би чамд хайртай киноны гол дүр Баяраагийн аав Самбуугийн дүрд тоглосон Монгол улсын гавьяат жүжигчин  Заяатын Жарантав уригдан оролцлоо. Би чамд хайртай кино анх  1985 оны наймдугаар сард үзэгчдийн хүртээл болсноос хойш 37 жил өнгөрчээ. Кино зохиолыг Ичинхорлоогийн Нямгаваа бичиж, ерөнхий найруулагчаар Бэгзийн Балжинням, зураглаачаар Гэнэнгийн Цэрэн, Бэгзийн Балжинням, зураачаар Батдэлгэрийн Төмөрбат, хөгжмийн зохиолчоор …

  • 13 December

    Т.Цэрэнбадрал: Комплайнс байгууллагын соёл дээр тогтдог

    Байгууллага бүрийн дотооддоо мөрдөж буй бодлого, төлөвлөгөө, дүрэм, журам, үйл ажиллагааны горим болон практик дадал зэрэгт тавигддаг шаардлагуудыг бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн нийгмийн үнэт зүйлстэй уялдан зохицуулах засаглалын нэг хэрэгсэл бол комплайнс билээ. Манай орны хувьд аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаагаа сайжруулах үүднээс нийгмийн хариуцлага, хүний нөөц, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт зэрэг засаглалын олон хэрэгслийг нэвтрүүлж эхлээд удаагүй буюу …

  • 13 December

    Н.Баасанжав : Ангиографиар 2000 гаруй хүнд ЭЛЭГНИЙ хавдрын оношилгоо, эмчилгээг хийгээд байна

    Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ) орчин үеийн стандартыг эх орондоо нэвтрүүлсэн улсын жишиг эмнэлгүүдийн нэг. 2019 оноос эхлэн Ангиографийн тасгаа нээж, үйл ажиллагаагаа өргөтгөсөн юм. Ингэснээр үйлчлүүлэгчдэд нэг дороос цогц эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлжээ.  Энэ талаар Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Ангиографын тасгийн Ангиографийн их эмч Н.Баасанжавтай ярилцлаа. УХТЭ-т ангиографийн тасаг байгуулагдаад удаагүй гэсэн. Тасгийн хувьд ямар хүчин чадалтайгаар хичнээн төрлийн оношилгоо, эмчилгээ хийж байгаа вэ? УХТЭ-ийн хувьд …

  • 8 December

    Б.Соёлсайхан:Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаанд зөрчлийн тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа нөхцөл байдал тогтоогдсон

    Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс нийслэлийн хэмжээнд шалгаж, ажиллажээ. Энэ ажиллагааны талаар тус хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлсайхантай ярилцлаа. Машин ачилтын компаниудын үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл тасрахгүй юм. Прокурорын байгууллагаас машин ачилтын компаниудын үйл ажиллагаанд шалгалт оруулсан байна. Эхлээд энэ асуудлыг …

  • 7 December

    Ч.Мөнхтуяа: Нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх чиглэлд эргэлт гарч байна

    Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяатай нисэхийн салбарын өнөөгийн байдал, либералчлал, иргэний нисэхийн цаашдын хөгжлийн талаар ярилцлаа. -Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд ЗТХЯ-наас иргэний нисэхийн тал дээр чухам ямар бодлого баримталж байгаа юм бол. Өнөөдрийн байдлаар манай улс хэдэн улс руу олон улсын нислэг үйлдэх боломжтой байна вэ? …

  • 7 December

    П.Эрдэнэтуяа: Худалдаанд гаргасан дурсгалын зоосыг дахин үйлдвэрлэдэггүй тул үнэт цуглуулга болж чаддаг

    Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяатай ярилцлаа. -Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос гаргадаг. Энэхүү дурсгалын зоосыг гаргаж байгаа гол зорилго, ач холбогдол нь юу вэ? -Монголбанкны дурсгалын зоос 50 гаруй жилийн түүхтэй. Анх БНМАУ-ын Улсын банк 1971 оны Ардын хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй дурсгалын зоосыг алт, мөнгө, гууль, никелиэр үйлдвэрлэж байсан. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн хүрээнд …

  • 6 December

    С.Сэргэлэн: Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулга миний бахархал

    Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын 90 жилийн ой энэ сарын 12-ны өдөр тохионо. Ойг тохиолдуулан Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын Хөгжмийн албаны удирдаач МУСТА, Ахмад С.Сэргэлэнтэй ярилцлаа. –Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн удахгүй болох Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өглөө.мн сайтыг шимтэн уншдаг уншигчидад энэ өдрийн мэндийг хүргэе. –Ярилцлагаа таны багын мөрөөдлөөс …

November, 2022

  • 22 November

    Б.Лхагвасүрэн:Алт тушаалтыг нэмэгдүүлэх замаар валютын нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна

    Ирэх онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл УИХ-аар батлагдсан. Үүнтэй холбогдуулаад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засаг, мөнгөний бодлого, санхүүгийн салбарын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. “МОНГОЛБАНК ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООЛЛОО ШИНЭЧИЛЖ БАЙНА” -БНХАУ-аас хэрэгжүүлж буй “Тэг ковид” бодлого үргэлжлэх нь тодорхой байна. Монгол Улс экспортын хувьд Хятадаас ихээхэн хамааралтай. Энэ утгаар улсын эдийн засгийн өсөлтийн бүтцийн тооцоолол ерөнхий тоймоор ямар байхаар …

  • 18 November

    Н.Лхагвадорж: Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд нийслэлтэй хамтран ажиллана

    Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тэр дундаа ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан, улс орон даяар эхлүүлсэн. Тус хөдөлгөөний нийслэл дэх нээлт өнгөрсөн лхагва гарагт болсон бөгөөд энэ үеэр нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр Улаанбаатар хот …

  • 10 November

    Б.Хаш-Эрдэнэ: Эрүүний хоргүй хавдрын оношилгоо, эмчилгээ оройтвол хортой хэлбэрт шилжих ЭРСДЭЛТЭЙ

    Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын эмч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа. -Танай тасаг  Эрүү хоншоор ясны хоргүй хавдрын эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Юуны өмнө шүд, эрүүний хорт хавдар гэж юу вэ, яагаад хавдар болдог тухай тайлбарлавал? -Эрүү хоншоор ясанд байрласан шүд үүсгэдэг эдээс гаралтай хавдрыг шүдний хавдар гэнэ.  Шүдний гаралтай хавдрыг шүдний аль эдээс гаралтайгаас хамааран дотор нь олон төрөлд …