Шүүгчийн туслахаар 20 дахь жилдээ ажиллаж буй П.Ариунбилэгтэй ярилцлаа. Тэрбээр анх хуульчийн мэргэжлийг эзэмшихдээ л шүүгч болно гэж зорьсон. Хуульчийн мэргэжлийн оргил гэгдэх шүүгчийн албан тушаалд хараахан хүрээгүй ч шүүхийн ажлын гүнд цаг наргүй зүтгэж өдий хүрсэн түүнээс шүүх, шүүгч, шүүхийн шинэтгэлийн талаар хамгийн бодитоор сонсохыг хичээв. – Таны бодлоор шүүгчийн туслах гэж хэн бэ, товчоор хэлбэл? – Шүүгчийн туслах бол шүүхийн …
Tag Archives: өглөөний зочин
September, 2016
-
20 September
Д.Ариунжаргал:Хурдан морь ч 24 цаг тасралтгүй шогшихгүй дээ
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Д.Ариунжаргалыг “Аврагчийн хөрөг” буландаа урилаа. Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотноо болсон Хэт холын зайны марафон гүйлтийн 42 км-ийн төрөлд түрүүлэн алтан медаль авчээ. Оролцсон тэмцээн, уралдаан бүрээсээ медаль шүүрдэг түүний амжилтын нууц нь бэлтгэл сургуулилтаа тасралтгүй, тууштай хийх гэнэ. Олон улсын …
-
20 September
П.Цогтнаран:Судлаад үзэхэд их романч Ванчинбал, Инжаннаш нарын угсааны үр сад байдаггүй бололтой юм билээ
Өмнөд Монголын Шилийн гол аймгийн “Шилийн гол” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, яруу найрагч Пунцагийн Цогтнарантай уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Монгол Улсад тавантаа ирж байгаа бөгөөд саяхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон “Зуун яруу найрагч-зуун эх орны шүлэг” чөлөөт уншлагад оролцож найргаа дуудсан юм. -Монгол уншигчдад шүлгээ уншиж сонирхуулсан танд баярлалаа. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач! -Миний бие Дундад улсын Монгол хугацаат сэтгүүлийн гавьяат …
-
19 September
Г.Баатарнум:Иракаас нутаг буцаж явсан монгол цэргийн цуваа руу буудаж байсан
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагналт, зохиолч сэтгүүлч, бэлтгэл дэд хурандаа Г.Баатарнумтай ярилцлаа. Тэрээр энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цөөхөн сэтгүүлчийн нэг юм. -Уран бүтээл арвин уу? -Цэргийн албанаасаа тэтгэвэрт гараад чөлөөт уран бүтээлч болсон. Одоо өөрийнхөө уран бүтээлээ хийгээд л явж байна. Гучаад жил дандаа сонины ажил хийж явлаа. Би сониныхоо ажилд хайртай. Зав чөлөөнд нь юм хийгээд …
-
16 September
Д.Болормаа:Энергийн хүрд бүр хүний амьдралын тодорхой агууламжтай байдаг
ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй Д.Болормаатай ярилцлаа. Тэрбээр эх орондоо ирж, энергийн сургалт зохион байгуулан, гадны оронд сурсан мэдсэнээ монголчуудтайгаа хуваалцаж байгаа юм. -ГЕРМАНД МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИЖ, ГУРВАН ДЭЭД СУРГУУЛИЙН ДИПЛОМТОЙ БОЛСОН- -Та юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Намайг Дамбадоржийн Болормаа гэдэг. Би Улаанбаатар хотод төрсөн, орос хэлний сургалттай нийслэлийн 23-р сургуулийг 1986 онд алтан медальтай төгссөн. Аав, ээж хоёр …
-
14 September
О.Чулуунбилэг: АН-ын ялагдлын шалтгаан нь зүйрлэвэл, “Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм билээ” гэдэг л болсон
“Либерал хаус” клубын гишүүн, улс төр судлаач О.Чулуунбилэгтэй АН-ын шинэчлэлийн талаар ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр АНУ-д сонгуулийн менежментийн чиглэлээр суралцаж төгссөн, эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй. Улс төр судлаач, PR-ийн чиглэлээр онцолбол 2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон, 2014 онд Говь Алтайн нөхөн сонгууль, 2016 оны УИХ-ын сонгуулиудад ажилласан харьцангуй туршлагатай нэгэн. Энэ удаа бид …
-
13 September
А.Цогцэцэг:Мэргэжлийн засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой
-УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Гэтэл МАН сонгогчдод амласан, олонхийн санал авч байсан мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын хөтөлбөрт бүрэн тусгасангүй гэсэн шүүмжлэлийг дагуулаад байна. Энэ талаар таны байр суурийг сонирхъё? -Бид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр мөрийн хөтөлбөрөө УИХ-аар хэлэлцүүлээд авлаа. Гэхдээ мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлгийн явцад маш хүнд байсан. …
-
12 September
С.Төмөрхүү: Цахилгаанд шинээр холбогдох хугацаа, зардлыг бууруулсан
Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэлд маань цахилгаан хэрэглэгчийн тоо цаг тутам нэмэгдсээр байна. Мэдээлэл багатай иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгаанд шинээр холбогдохдоо чамгүй урт хугацаа, багагүй мөнгийг зарцуулдаг талаар гомдоллодог. Иймд хүсэлт гаргахаас эхлээд хүчдэл авах хүртэл шат дамжлагыг бууруулахаар авч буй арга хэмжээний талаар Улаанбатаар цахилгаан түгээх сүлжээ компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгээс тодрууллаа. -Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани …
-
9 September
Ц.Атаржаргал: 120 орчим томоохон аж ахуйн нэгж үүрэг хүлээж ажиллана
Монгол улс Эрчим хүч хэмнэлтийн тухай хуультай болж, тухайн хуулийг хэрэгжүүлэх журмууд Засгийн газраар батлагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хууль журмын дагуу томоохон аж ахуй нэгжүүд эрчим хэмнэх үүрэг хүлээж ажиллах юм. Бид талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн хэлтсийн дарга Ц.Атаржаргалаас тодрууллаа. -Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хуулийн талаар товч …
-
8 September
Д.Ганбат:Тээврийн салбарт эрс шинэчлэлт хийнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хэр их ажил амжуулав. Ер нь шинэ сайд маань ямар салбар хүлээн авсан бэ. Төсөв хөрөнгийн тухайд түлхүү хариулаасай гэж хүсч байна? -Томилогдоод сар гаруй хугацаанд салбарын ажлуудтайгаа ерөнхийд нь танилцлаа. Энэ хугацаанд ирэх 4 жилд зам, тээврийн салбарт ямар бүтээн байгуулалт хийх талаарх …
-
7 September
Кристине Лийберкнехт:Эмэгтэйчүүд итгэл үнэмшилтэйгээр улс төрд оролцох хэрэгтэй
Монгол-Германы XIV Чуулган шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог онцоллоо. Энэхүү чуулган нь Берлин болон Улаанбаатар хотуудад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн уламжлалт арга хэмжээ юм. Энэ удаагийн чуулган 2016 онд Улаанбаатар хотноо “Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор дамжуулан ардчиллыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Чуулганы илтгэгч болон хүндэт зочдоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч бөгөөд Монгол …
-
5 September
Б.Баяраа:Бид шавийнхаа бас ард түмнийхээ итгэлийн төлөө л тийм үйлдэл хийсэн
“Өдрийн сонин”-ы №198(5463) дугаараас авч нийтлэв. Зуны олимпийн наадмын эрэгтэй чөлөөт бөхийн 65 кг-ын жинд Г.Мандахнаран хүрэл медалийн барилдаанд ялж яваад, барилдаан дуусахад эргэлзээтэй ялагдал хүлээсэн билээ. Тус барилдааны шүүлтийг дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар эсэргүүцэн дэвжээн дээр хувцсаа тайлан дургүйцлээ илэрхийлсэн юм. Энэ барилдааны талаар чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Б.Баяраатай ярилцсанаа хүргэе. -Монголын чөлөөт …
-
2 September
Т.Билэгжаргал:Худлаа яриад яахав, манай кино урлаг сүйрч байна
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Билэгжаргалтай ярилцлаа. -Хамгийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна? -“Нэг өдрийн дайсан” гэж кинонд тоглосон маань энэ жилийн хамгийн гол уран бүтээл байлаа. Энэ кинонд баян залуугийн дүрд тоглолоо. Сайхан чадварлаг хамт олонтой ажилласан. Гэхдээ нэг жилд дөрвөн кинонд тоглочихлоо. Уг нь би жилд ганцхан кинонд чанартай тоглох ёстой гэж боддог ч олон кинонд …
-
1 September
”Ус бохирдуулсны төлбөр авдаг болсноор ААН-үүдийн хариуцлага дээшилнэ”
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа. -Та БОАЖ-ын сайдаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Ажлаа юунаас эхэлсэн бэ. Байгалийн баялгийг ид ашигладаг намрын улирал эхэлсэн болоод ч тэр үү танай салбартай холбоотой мэдээлэл их цацагдаж байх шиг байна? – БОАЖ-ын сайдаар томилогдоод салбарынхаа нөхцөл байдалд дүгнэлт хийж, ирэх дөрвөн жилийн зорилт, үйл ажиллагаагаа төлөвлөн ажлаа эхлээд байна. МАН-ын удирдлага, …
August, 2016
-
31 August
Г.Занданшатар: Өр барагдуулах “Онцгой комисс” байгуулж, оффшор данстнуудыг шалгая
УИХ-ын гишүүн Г.Занданшатартай улсын төсвийн тодотголын эргэн тойронд цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Улсын төсвийн хүрээнд зардал танах, татвар нэмэх гэхчлэн олон сэдвээр ярьж байна. Зөв, буруу, шийдвэрлэх арга зам мөн, биш гэдэгт гишүүд байр суурь илэрхийлж байгаа. Таны хувьд юу гэж үзэж байгаа вэ? -Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд төсөв, мөнгө, сангийн нэгдсэн бодлого, зохицуулалт хэрэгтэй. Мөнгөний бодлого л …