Tag Archives: өглөөний зочин

August, 2016

  • 9 August

    Б.Лакшми:”Стэнд Бай” хөтөлбөрт хамрагдвал долларын ханш тогтворжино

    Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа. -Эдийн засгийн хүндрэлээс гарах хамгийн бодитой арга, гарц гэвэл та юуг онцлох вэ? – Одоогийн хүндрэлээс гарах хамгийн бодитой гарц бол “Стэнд бай” хөтөлбөр. Эдийн засаг нэлээд хүндэрчихлээ. Валютын нөөц сайн биш учраас долларын ханш нэмэгдэх магадлал өндөр байгаа. Наймдугаар сарын сүүл есдүгээр сараас долларын ханш эрс өсдөг хандлага ажиглагддаг. …

  • 5 August

    Б.Ундармаа:Бид явж байгаа ажлыг аль болох үргэлжлүүлнэ

    УИХ-ын гишүүн Б.Ундармаатай ярилцлаа. -Сонгинорхайрхан дүүргээс Их хурлын гишүүний мандатыг өвөртөлж ирсэн. Өмнө нь тус дүүргээс Нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож байсан хүний хувьд иргэдийнхээ өмнө тулгамдсан хүндрэлтэй асуудлыг илүүтэй мэдэх байх гэж хараад байгаа? -Сонгинохайрханчуудынхаа итгэл, сэтгэлийг өвөртлөн Их хуралд орж ирлээ. Үүн дундаа Монголын ард түмэн эмэгтэйчүүдэд итгэл хүлээлгэн 13 эмэгтэй хүнийг төрд илгээсэн нь эмэгтэйчүүдийн оролцоо төрд ямар …

  • 5 August

    Л.Сүх-очир: АТГ бол хэн нэг иргэний нийтийн албанд томилогдохыг хориглодог, зөвшөөрдөг, татгалздаг байгууллага биш

    УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбогдуулан төрийн албанд шинэ томилгоо цөөнгүй хийгдэж байна. Энэ үеэр АТГ-ын ажил бас нэлээд эрчимжиж байгаа. Төрийн албанд шинээр томилогдож байгаа хүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ хянан үздэг хуультай. Энэ асуудлаар АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очиртой ярилцлаа. -Төрийн албанд шинээр томилогдож байгаа хүний тухайд АТГ яг ямар шийдвэр …

  • 4 August

    Ц.Оюунгэрэл:Яамдыг хольж хутгасан нь орон тоог цөөлөх бэлтгэл ажил гэж харагдсан

    Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. -Улстөрч хүний хувьд засаг бүрэлдэх үйл явцыг анзаарч байгаа болов уу. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалт хүлээлт үүсгэсэн. Харин сайдад санал болгож байгаа хүмүүсийг олон хүн сэтгэл дундуур хүлээж авлаа. Таны хувьд энэ тухайд ямар дүгнэлттэй байна вэ? -Надад Ерөнхий сайдын томилгооноос эхлээд гайхал төрсөн л дөө. Мэдээж залуу хүнийг гаргаж …

  • 3 August

    Ч.Ундрах: Ихэртэйгээ хоёулаа тэтгэвэрт гарчихаад, аавыгаа сугадаад ахмадын баяртаа ирэхсэн гэж ярьдаг

    Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн гуравдугаар салааны аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Ундрахыг урьсан юм. Удам дамжсан гал сөнөөгч гэж хэлж болох Ч.Ундрах ихрийн өрөөсөн. Түүний нөгөө ихэр болох Ч.Бадрах мөн л тус ангид гал сөнөөгч. Гал сөнөөгч аавын ихэр хөвгүүд нэг ангид, нэг дор алба хаана гэдэг …

  • 3 August

    Д.Энхболд:Оны сүүлээр алтны үнэ өснө гэсэн таамаг голлож байна

    Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдтой ярилцлаа. -Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт сайнгүй хэвээр байна уу? -Гадаад нөхцөл байдал яг хэвээрээ. Дотоодын нөхцөл байдалд өөрчлөлт гарсан юм одоогоор алга байна. -Шинэ засаг бүрдчихлээ. Уул уурхайн салбарт зайлшгүй гаргах ёстой шийдвэрүүд гэвэл та юуг онцлох вэ? -МАН засгаа бүрдүүлээд, байнгын хороодын дарга нарыг томилоод ажил эхэлж байна. Уул уурхайн …

  • 2 August

    Т.Ганболд:Эрдэнэт 49 байтугай 100 хувьд очих хэрэгтэй

    “Алтан Дорнод Монгол” компанийн захирал, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболдтой ярилцлаа. -Гадагш нь зарж доллар олдог уул уурхайн бүтээгдэхүүнээс ганц гэгээтэй нь алт л байна. Одоогоор хичнээн тонн алт олборлож байна? -Он гараад долдугаар сарын байдлаар дотоодын компаниудын алтны олборлолт бараг есөн тоннд хүрч байна. Энэ жил 20 тонн алт олборлоно гэж Монголбанкнаас төлөвлөсөн. 20 тонн гэдэг …

  • 2 August

    Ж.Батаа: Монголбанк валютын захын оролцоогоо үргэлжлүүлнэ

    Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш өсч байгаатай холбогдуулан Монголбанкны Зах зээлийн газрын захирал Ж.Батаагаас товч тодруулга авч ярилцлаа. – Сонгуулийн өмнө овоо бууж байсан валютын ханш сүүлийн өдрүүдэд нэлээд өсч байх шиг байна. Ямар учраас ханшийн чиглэл ингэж өөрчлөгдөх болсныг тайлбарлахгүй юу? – Тийм ээ, 3 дугаар сарын сүүлээр 2050 төгрөгт хүрч байсан төгрөгийн ханш 6 дугаар сард 1938 орчим төгрөгт …

  • 2 August

    Н.Энхтүвшин: “Петромарт” дэлгүүр маань байнгын үйлчлүүлэгчтэй дэлгүүр болж чадсан

    Шатахуун түгээх станцын нэмэлт үйлчилгээ болох “Петромарт” сүлжээ дэлгүүрийн талаар тус дэлгүүрийн анхны менежер Н.Энхтүвшинтэй ярилцаж танилцлаа. Дэлгүүрүүд нь “Петровис” ХХК-ийн Улаанбаатар хот дахь шатахуун түгээх станцын дэргэд 24 цагаар ажилладаг билээ. “Петромарт” дэлгүүрийг хэрхэн байгуулж байсан талаар яриагаа эхлэе? Дэлгүүрийг байгуулахаас өмнө шатахуун түгээх станцад тос, тосолгооны материал зардаг байлаа. Ингээд энэ суурин дээр анх 2003 онд олон улсын …

  • 1 August

    Ч.Эрдэнэдалай:Санхүүгийн зах зээлийн оролцогчийн хувьд “Эрдэнэт”-ийн хувьчлалыг дэмжиж байгаа

    Хөрөнгийн зах зээлийн шинжээч Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа. Тэр хөрөнгө оруулагчдын дунд Дэйл Чой нэрээрээ танигдсан нэгэн юм. -Эрдэнэтийн 49 хувийг Монголын компани авсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ? -Би санхүүгийн шинжээчийн хувьд зах зээл, эдийн засгийн үүднээс харж байгаа. Эдийн засгийн хувьд гэж яривал уул уурхайн бизнес өндөр эрсдэлтэй. Тэр утгаараа төр уул уурхайн бизнест оролцох ямар …

  • 1 August

    Б.Насанбаяр:Ус үерлээд ирэхэд зугтана уу гэхээс биш зогсооно гэж байхгүй юм байна лээ

    БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай ярилцлаа. -Б.Насанбаяр доктор хамгаалсан гэдэг содон сонсогдлоо. Энэ их ажлыг хэзээ амжуулчихав? -2009 оноос хойш боловсролтой холбоотой судалгаанууд хийсэн л дээ. Түүнээс өмнө ч Эрдэнэтэд ажиллаж амьдарч байхдаа нийгмийн төлөвшил, хүмүүсийн харилцаа хандлага, боловсролын хэрэгцээний талаар судалгаанууд хийж байсан. Яагаад улсын төсвийн 20 хувь, ДНБ-ий 5-6 хувийг боловсролын салбарт зараад байхад боловсрол үр …

July, 2016

  • 29 July

    Д.Банди:Олон улсын шүүгчид яаж хандах билээ гэхээс биш олимпоос медаль авахгүй гэх тамирчин алга

    Боксын холбооны ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат багш Д.Бандитай ярилцлаа. Тэрээр Риогийн олимпод оролцох баг тамирчдын ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм. -Энэ зуны олимпод боксын холбооноос зургаан тамирчин оролцохоор болсон. Бэлтгэл сургуулилт хэр хангагдсан бэ? – Манай боксын холбооноос Г.Ган-Эрдэнэ (49 кг), Х.Энх-Амар (52 кг), Э.Цэндбаатар (56кг), Д.Отгондалай (60 кг), Б.Чинзориг (64 кг), Б.Түвшинбат (69 кг) нар энэ зуны олимпод …

  • 28 July

    Монгол зөгийн бал олон улсын зах зээлд гарна

    Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр бөгөөд Эдийн засгийн ухааны докторант, Монголын зөгийчдийн Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал ТӨМӨРИЙН ТУЯА-тай ярилцлаа. – Эдийн засагч хүн яаж яваад зөгийчин болчихов оо? – Би ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд ажлын гараагаа Ханын Материалын үйлдвэрт ня-бо-гоор эхэлж, улмаар 1994-2008 онд Банкны системд ня-бо, зээлийн эдийн засагч, салбарын эрхлэгч, ерөнхий ня-богоор ажилласан. …

  • 28 July

    Цагдаагийн хурандаа С.Отгонбаяр :Цэргийн алба хаахаар очоод цагдаагийн сэргийлэгч болж байлаа

    Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулаад Улаанбаатар хотын цагдаагийн ахмадын хорооны дарга, хурандаа С.Отгонбаатартай ярилцлаа. -Цагдаагийн ажлыг нэгжээс эхлэн хийж байсан хүний хувьд, цагдаагийн амьдралын хамгийн сайн ярих байх гэж бодож байна. Та хэдэн онд цагдаагийн байгууллагад хөл тавьж байсан бэ? – Би чинь Архангай аймгийн Их тамир суманд зоотехникч хийж байсан хүн. Тэгээд 1980 онд цэргийн алба хаахаар …

  • 27 July

    Б.Лхагважав:Улс төрийн шийдвэр гарсан байхад дороо гүйдлээ олдог

    МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа. -Та Монгол, Солонгосын бизнес форумын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дэргэд сууж байна лээ. Онцлох үгээ хэлж амжсан уу? -БНСУ-ын Ерөнхийлөгч АСЕМ-д оролцоод, дээр нь албан ёсны айлчлал хийсэн. БНСУ, Монгол Улс эдийн засгийн харилцааны дараагийн шатанд орохыг цаг үе, эдийн засгийн нөхцөл шаардаж байгаа юм. Би хатагтай Ерөнхийлөгчид “Харилцааны хоёрдугаар үе шат эхэлж байна. …