Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Уугантай ярилцлаа. -Бээжингийн олимпоос алтан медаль аваад хүнд бэртэл авсан. Бэртэл нь яаж байна вэ? -Дэлхийн олимпийн өдөр саяхан болж өнгөрлөө. Энэ өдөр танай сонинд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Олимпийн хороон дээр очиж үг хэлсэн л дээ. Амжилт гаргаж байсан үе үеийн тамирчид цугласан байна лээ. Сайхан өдөр байна. Ингээд бодоход найман жил …
Tag Archives: өглөөний зочин
July, 2016
-
1 July
Л.Ренчинням:Дархад дууг поп опера урсгалд оруулж дуулах нь миний мөрөөдөл
Монгол түмний дууг нь шимтэн сонсдог хамтлагийн нэг болох монгол поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн гишүүн Л.Ренчиннямыг уншигч та бүхэнтэйгээ уулзуулах гэж байна. Тэрбээр, хамтлагийнхаа баритон хоолойтой дуучин гэдгийг сонсогч фэнүүд нь андахгүй мэднэ. Дархадын цэнхэр хотгор хэмээх байгалийн сайхан цогцолсон Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул залуу дуучинтай энэ удаад уран бүтээл болон түүний бага нас, аав …
June, 2016
-
30 June
З.Ойдов: Одооны тамирчид 200 метр газар шогших, алхахын хооронд бэлтгэлээ хангадаг болж дээ
Ганцхан сарын дараа хүн төрөлхтний спортын их наадам Олимп болох гэж байна.“Рио-2016” наадам хаалга тогшсон энэ өдрүүдэд Олимпийн торгон дэвжээнд эх орныхоо нэрийг гаргаж явсан манай ахмад үеийн тамирчин, Олимпийн мөнгөн медальт, Зууны манлай тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдовтой дөрвөн жилийн өмнө хийсэн дурсамж ярилцлагыг хүргэж байна. -Монголын анхны Олимпийн аварга Бээжинд бус, Монреальд төрөх байсан …
-
27 June
Н.Эрдэнэбаяр: Та цусаа бэлэглэвэл гурван хүний амь аварна
Цусны донорын дэлхийн өдөр энэ сарын 14-нд тохионо. Эл өдрийн хүрээнд ямар ажил зохион байгуулах болон манай улс цусны доноруудаа хэрхэн алдаршуулдаг талаар “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяраас дараах тодруулгыг авлаа. – Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна? – Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зургаадугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын дэлхийн өдөр болгон …
-
25 June
Ц.Чулуунбат:Жил жилийн наадамд би морь сойдог, тэр нь “толин хул” дуу юм
“Харанга” хамтлагийн гишүүн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбаттай ярилцлаа. -“Харанга”-ын анхны дуунуудыг одоогийн бүтээлүүдтэй харьцуулахад ямар дүр зураг харагддаг бол? -Манай хамтлагийн хуучны дуунууд болох “Амьдралын дуу” , “Мистер Баагий” , “Алсын гялбаа” зэрэг бүтээлүүд тухайн үед хард рок жанраар гарч байсан. Эдгээр дуунууд хатуу сонсогдож, хүмүүсийн сэтгэлд хүрээгүй байж болох талтай. Тиймээс бид жазз рок урсгалаар үзэгчдийнхээ сонорт …
-
24 June
Н.Лүндэндорж: Шүүх том сорилтын өмнө байна
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. – 2016 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн ээлжит сонгуультай холбоотой хичнээн маргаан шүүхэд ирсэн вэ? Шүүх дээр бөөн маргаан байгаа гэж дуулдах юм? – Одоогийн байдлаар Захиргааны хэргийн шүүхүүдэд 100 гаруй маргаан ирсний ихэнхийг шийдвэрлэсэн байна.Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл буюу сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчлийн …
-
23 June
О.Цолмон: Хүн чанараа алдахгүй байх нь амьдралын гол зарчим
Бид энэ удаа Монгол улсын Х тэргүүн хатагтай О.Цолмонтой ярилцлаа –Яагаад заавал таныг сонгох ёстой гэж? -Намайг сонгож байна гэдэг Н.Энхбаярыг сонгож байна гэсэн үг. Н.Энхбаярыг хамт сонгож байна гэдэг нь Хөгжлийн хувьсгалыг, Жаргалын найман хотыг, Мянганы төмөр замыг, Оюутнууд төрийн тэтгэлгээр суралцахыг, арван жилийн дотор 450 мянган орон сууц барих, 600 мянган хүнийг ажилтай болгох боломжийг сонгож байна гэсэн …
-
22 June
Б.Болдбаатар: Зайсанд тансаг хаусанд амьдарч байгаа хүн гэр хороолынхны амьдралыг мэдэж шийдэх үү
Эмзэг бүлгийн ядуу хүүхдүүдэд өөрийн нэрээр нэрийдсэн цэцэрлэг барьж өгсөн хүн гэвэл та “Болдкогийн цэцэрлэг” гээд шууд мэдэх байх. Залуу хүн гэхэд зоригтой, зорилготой. Хүүхдийн төлөө түүний хийж байгаа ажил нь Монголын мянга мянган залууст үлгэр дууриалал болж байгаа юм. Болдкогийн ажлыг дэмждэг хүмүүс их бий. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе. – Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Та …
-
17 June
Г.Ганхүү: “Яг түүн шиг” шоуг гарахад “Халтар царайт”-ыг үзэж байсан үе шиг гадаа ганц ч хүн байхаа больсон судалгаа байна лээ
“Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” цэнгээнт нэвтрүүлгийн шүүгч, НИТХ-ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн дуучин, уулын спортын мастер Г.Ганхүүтэй уулзаж хөөрөлдлөө. -“Яг түүн шиг” цэнгээнт нэвтрүүлэг олны талархлыг багагүй хүлээж байх шиг байна. Байнгын хоёр шүүгчийн нэгээр та ажиллаж байгаа. Энэ шоуныхаа талаар яриач? -“Боловсрол суваг” телевизээс надад энэ шоуны шүүгчээр ажиллаач гэсэн санал ирсэн. Би зурагтаар “Nostalgie” нэвтрүүлгийг зургаан …
-
16 June
Н.Ариунболд: АСЕМ-ын салбар хуралдаан хүнсний аюулгүй байдлын чиглэлээр өрнөнө
Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдтой ярилцлаа. – АСЕМ-ын хүрээнд салбар хуралдаан болно. Түүний гурав дахь нь буюу Ази Европын хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт удахгүй болох гэж байна. Уг уулзалтын талаар ярихгүй юу? – 2014 онд Милан хотод болсон АСЕМ-ын 10 дугаар Дээд түвшний уулзалтын Даргын мэдэгдлийн хавсралтад тусгагдсаны дагуу АСЕМ-ын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх …
-
16 June
О.Баярмаа:Нарнаас хамгаалах тосыг буруу хэрэглэвэл хор нөлөө их байдаг
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Сургалтын албаны дарга О.Баярмаатай нарны тос болоод түүний хэрэглээний талаар ярилцлаа. -Манай улс харьцангуй их нартай, нарны тос заавал түрхэх ёстой улсуудын тоонд багтдаг юм билээ. Тиймээс нарны тосыг хэрхэн зөв сонгож хэрэглэх ёстой юм бол. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү? -Нарнаас хамгаалах тос найрлагынхаа хувьд маш олон төрөлтэй. Нарнаас хамгаалах тосыг бид түрхээд байгаагийн …
-
15 June
Д.Гэрэлмаа: Кинонд тоглохын тулд үсээ улаан өнгөөр будуулсан нь надад шинэ мэдрэмж, өөрчлөлтийг өгсөн
Монголын Үндэсний кино урлагиийн академиас уламжлал болгон зохион байгуулдаг “Academy awards Mongolia-2016” саяхан болж өнгөрсөн. Энэ наадамд найруулагч Д.Сэнгэдорж, жүжигчин А.Баттүшиг нарын хамтын уран бүтээл “Lovers” уран сайхны кино дэвшсэн бөгөөд тус киноны гол дүрийн эмэгтэйд тоглосон жүжигчин Д.Гэрэлмаа “Шилдэг эмэгтэй” дүрээр шалгарсан билээ. Ингээд жүжигчин Д.Гэрэлмаатай ярилцлаа. -Та анхны дүрээрээ “Academy awards Mongolia-2016” наадмаас “Шилдэг эмэгтэй дүр” шагналыг хүртлээ. …
-
9 June
Т.Мэндсайхан: Шүүн таслах ажиллагааг прокурор, өмгөөлөгчгүйгээр төсөөлөх боломжгүй
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай ярилцлаа – Шүүхийн тухай хуулиар шүүхийн бүтэц, зохион байгуулалт хэрхэн яаж зохион байгуулагдахаар болсон бэ? – Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараад Давж заалдах шатны болон дүүргийн шүүхийг 2-3 аймаг, дүүргийн дунд байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гарсан. Үүний дагуу УИХ “Шүүх байгуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулаад одоо 6 дугаар сарын …
-
9 June
Ж.Болбаатар: Буруу хүнийг сонговол Монгол улс дахин сэргэхэд хэцүү болно
Академич Ж.Болдбаатартай “Монгол төрийн түшээ” хүн улс оронд ямар үүрэг, нөлөөтэй талаар ярилцсанаа уншигч таны өмнө дэлгэе Монголын түүхэн дэх үе, үеийн хаад ноёд, удирдагчид ямар ухаанаар төрөө удирдан залдаг байсан бэ? Хүн төрөлхтөн нийгмийн зохион байгуулалтад орох болсон нь дэлхийн түүхэн дэх хамгийн агуу зүйл. Тэрхүү үнэт зүйл нь төр бий болсон. МЭӨ 209 онд Хүннү улсад Модун Шаньюй …
-
8 June
Б.Батсайхан: Биеийг эдгээсэн эмчид бус ламд талархах нь үйлийн үр ч юм бил үү
Судасны мэс засалч гэхээр их сонирхол татаад байна. Бусад төрлийн мэс заслаас юугаараа онцлогтой юм бэ? Би 2007-2009 онд нарийн мэргэжлийн курс төгсөөд мэс заслын эмч болсон. Харин 2013 оноос судасны хагалгааг хийж эхэлсэн. Эрэгтэй хүн болгон л мэс заслын эмч болох сонирхолтой байдаг байх. Тэр жишгээр сонголтоо хийсэн. Хүний бүх эрхтэн тогтолцоо өөрийн гэсэн анатомитой. Судас ч бас өөрийн …