Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 2200 тээврийн хэрэгслээр 600 мянга гаруй иргэнийг тээвэрлэж байна. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хоёр хүрэхгүй хувиар иргэдийн 60 гаруй хувьд үйлчилж …
Tag Archives: Засгийн газрын хуралдаан
March, 2015
-
23 March
“Богдхан” төмөр зам, “Улаанбаатар” холимог тээврийн ложистик төвийг байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Рашаант өртөөнөөс салбарлан Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор тойрон гарч Мааньт өртөөтэй холбогдох “Богдхан” төмөр замыг барих урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг бэлтгэжээ. Энэхүү төмөр замын шинэ …
-
16 March
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийг концессоор хэрэгжүүлнэ “Хууль зүйн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллуулах төсөл”-ийн концессын гэрээний нөхцөлийн талаар хөрөнгө оруулагч талтай зохих журмын дагуу хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Жавхланбаатарт даалгалаа. Уг хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулах, концессын гэрээний төслийг …
-
11 March
Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Эдийн засгийн өсөлтийг хангах, бодит салбарын хөгжлийг дэмжих, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлох үйлдвэрлэлийг дэмжиж, олборлолтод бэлтгэгдсэн алтны ордны хөрөнгө оруулалтыг судалж, санхүүжүүлэх талаар арга хэмжээ авах, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид нарт тус тус даалгаж, зохих журмын дагуу хянаж, санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны …
-
2 March
Орон сууцны зээл авсан иргэдийн зээлийн нөхцөлийг өөрчлөхгүйгээр арилжааны банкинд шилжүүлнэ
Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орууллаа Засгийн газрын 27 дугаар тогтоолд дараах үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулж, Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпорацийг буцаан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харъяанд ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэхүү корпорацийн үйл ажиллагааг өргөтгөхөд зориулж, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Молекул биологийн хэрэглээний лаборатори” байгуулахаар бэлтгэл хангагджээ. Монгол Улсын бүх их сургууль, …
February, 2015
-
26 February
Засгийн газрын хуралдаан боллоо
Засгийн газрын хуралдааны 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Концессийн гэрээ байгуулах эрх олголоо Концессийн барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Алтай-Дарви чиглэлийн 165 км хатуу хучилттай авто зам төсөл”, “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төсөл”, “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112,7 …
-
9 February
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2 дугаар сарын 9-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо Засгийн газрын хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр тогтлоо. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126 500 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58 000 төгрөг болох юм. Мөн нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр …
-
4 February
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд өргөн мэдүүлэхээр тогтов
Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 15 ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулан баталсан юм. Монгол Улсад Стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд орд ашиглах гэрээгээр тодорхойлохоор хуульчлагдсан байдаг. Өнөөгийн байдлаар стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой, Шивээ-Овоо, Багануур, Эрдэнэт …
-
2 February
Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргалаа
Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Зөрчлийн тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Улаанбаатарын шинэ нисэх буудал барих төслийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө энэ оны долдугаар сард дуусна Автозамын төслүүдийн концессын гэрээг эцэслэн хурлаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо Улсын сайн малчин, тэргүүний тариаланч, фермерийг тодрууллаа Хурдан морины …
-
2 February
Жендерийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа
Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудал хамаардаг. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Жендерийн үндэсний хорооны дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, орлогч дарга нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байх бөгөөд Засгийн газрын зарим гишүүд, дэд сайд, …
-
2 February
САREC хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газрыг Сангийн сайд төлөөлнө
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт (САREC) Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажиллуулахаар Сангийн сайд Ж.Эрднэбатыг томиллоо. Тус хөтөлбөр нь Засгийн газрын хамтын ажиллагааны тавцан бөгөөд гишүүн орнуудыг тухайн улсын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн төлөөлөн ажилладаг бөгөөд 2002-2012 онд Сангийн сайд, 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайд төлөөлжээ. Төв Азийн бүс нутгийн эдийн …
-
2 February
Хурдан морины бүсийн уралдааны 2015 оны хуваарийг тогтоолоо
Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Монголын морин спорт уяачдын холбооноос ирүүлсэн саналыг үндэслэн дараах шийдвэрийг гаргалаа. “Дүнжингарав” хаврын бүсийн уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 4-нд буюу энэ сарын 22-нд Хүй долоон худагийн Цагаан хөтөлд, хангайн бүсийн хаврын уралдааныг Сэлэнгэ аймагт, говийн бүсийнхийг Дорноговь аймагт гуравдугаар сарын 1-нд тус тус зохион байгуулна. Баруун бүсийн зуны уралдааныг Увс, зүүн бүсийнхийг …
-
2 February
Автозамын төслүүдийн концессын гэрээг эцэслэхийг үүрэг болголоо
Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих автозамын төслүүдийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцууллаа. Үүнтэй холбогдуулан: -Баянхонгор-Алтай чиглэлийн 129,4 км, -Алтай-Дарви чиглэлийн 165 км, -Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112,7 км, -Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км, -Мандал сум Зүүн хараа 15,8 км хатуу хучилттай автозам төслүүдийн концессын гэрээг эцэслэн …
-
2 February
Зөрчлийн тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Зөрчлийн тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн …
January, 2015
-
27 January
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 1 дүгээр сарын 26-нд болж, 20 гаруй асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой болно “Монгол Улсын төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар хэлэлцээд, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь …