Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газрын өгөх саналын тухай хэлэлцээд, зарчмын хувьд дэмжлээ. Үйлдвэржилтэд шаардлагатай ажиллах хүчний хэрэгцээг тодорхойлж, мэргэжилтэй ажиллах хүчнийг дотоод, гадаадын их дээд сургууль, МСҮТ-үүдээр бэлтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах асуудлаар тусгайлсан заалт нэмж оруулах саналыг Засгийн газраас өгөхөөр шийдвэрлэлээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлан Монгол …
Tag Archives: Засгийн газрын хуралдаан
January, 2015
-
26 January
ТҮЦ машины ашиглалт, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ
Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаар дамжуулан үзүүлж буй үйлчилгээний орлогыг улсын төсөвт төвлөрүүлэн ажиллаж байгаа ч үйлчилгээг хэвийн явуулахад шаардлагатай зардлыг төсөвт тусгаагүй. Үйлчилгээний үнэ, тарифыг хэрхэн тогтоох зохицуулалт байхгүй байна. Иймээс холбогдох зардлыг тооцож, үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох, төрийн үйлчилгээг ТҮЦ машинаар дамжуулан иргэдэд хүргэхэд гарч буй үнэт цаасны, цахим мэдээллийн сан ашигласны, интернэтийн түрээсийн, хэвлэгч машины хорны, эд …
-
26 January
Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой болно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 1 дүгээр сарын 26-нд болж, 20 гаруй асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. “Монгол Улсын төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар хэлэлцээд, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд …
-
15 January
Өрийн хэмжээг шатлан бууруулах заалтыг хуульд тусгахаар тогтлоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр болж, Өрийн хэмжээг шатлан бууруулах заалтыг хуульд тусгахаар тогтлоо. 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татаж, ДНБ-д улсын нийт өрийн эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулах заалт тусгахаар тогтлоо. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын …
-
12 January
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 1 дүгээр сарын 12-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Тээврийн салбарт байгуулсан хэлэлцээрүүдийг баталлаа Өрийн тусгай шаардлагыг хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэх шилжилтийн зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай гэж үзлээ Засгийн газрын X байрыг эзэмшил газрын хамт дуудлагаар худалдана Ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. …
-
12 January
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа
Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Шинэ Улаанбаатар” төслийн хүрээнд хот төлөвлөлтийг шинээр хийж, нэгдсэн бодлогоор инженерийн дэд бүтэц байгуулан, иж бүрэн 17 хорооллыг байгуулах, нийслэлийн алслагдсан дүүрэг, дагуул хотын хөгжлийг бодлогоор дэмжиж, иргэдийн суурьших бүсийг тэлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Улаанбаатар болон Төв аймгийн нутаг дэвсгэрт эдийн засаг, нийгэм, хот төлөвлөлт, экологийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн шинэ …
-
12 January
Тээврийн салбарт байгуулсан хэлэлцээрүүдийг баталлаа
2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Тээврийн салбарт байгуулсан “Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” –үүдийг Засгийн …
-
12 January
Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлыг авч хэлэлцлээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв …
-
8 January
Засгийн газар хуралдлаа
Засгийн газар 2015 оны эхний хуралдаанаа 1 дүгээр сарын 7-ны өдөр хийж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчилнө Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид Монгол Улс тайлангаа илгээнэ зэрэг асуудлыг авч хэлэлцсэний зэрэгцээ хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ. Тухайлбал: – “Антарктидийн …
-
8 January
Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид Монгол Улс тайлангаа илгээнэ
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилтийн тухай Монгол Улсын II илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд танилцуулахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт даалгалаа. Илтгэлийг Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний …
-
8 January
Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
2013 онд батлагдсан Хилийн боомтын тухай хуулийн дагуу Боомтын нэгдсэн захиргаа, түүний харьяанд байнгын болон түр горимоор ажиллаж байсан 26 боомтын захиргааг байгуулсан юм. Төсөв хэмнэх, төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор зарим нэгжийг татан буулгах, нэгтгэх талаар УИХ-аас өгсөн үүргийн дагуу Засгийн газар өмнөх хуралдаанаараа Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаадын чиг үүргийг гаалийн байгууллагад хариуцуулахаар шийдвэрлэсэн. Бүтэц, …
-
8 January
Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчилнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын танилцуулсан “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам”-ыг шинэчлэх нь зүйтэй гэж үзлээ. Шинэ журамд эмийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой зарчмын өөрчлөлтийг тусгах юм. Өмнө нь эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд шууд бүртгэх заалт байгаагүй бөгөөд 6 сараас 2 жил хүртэлх хугацаа шаардагддаг байсан юм. Шинэ журамд энэ хугацааг …
December, 2014
-
30 December
Засгийн газрын хуралдааны тойм
Засгийн газрын 2014 оны “отгон” хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэн байна. Үүнд: Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа Боомтын захиргаадыг татан буулгалаа Төсвийн хуулиудад өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлнэ Шилэн дансны цахим хуудас ашиглалтад бэлэн болжээ Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог олон улсын жишигт хүргэх эрх зүйн зохицуулалт хийнэ Эдгээрээс гадна: – Монгол, Австрийн Засгийн газар …
-
30 December
Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог олон улсын жишигт хүргэх эрх зүйн зохицуулалт хийнэ
Аудитын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоонд Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт нэвтрүүлэхэд шинэчлэлийн гол зорилго чиглэсэн байна. Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагын ангиллыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, санхүүгийн тайланг нь жилд 1-2 удаа цахим …