Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, үзэл баримтлалыг зохих журмын дагуу баталж, хуулийн төслийг боловсруулахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа буюу гамшгийн эрсдэлийн бууруулах, урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, сэргээн босгох ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, зохицуулахтай холбогдон …
Tag Archives: Засгийн газрын хуралдаан
May, 2015
-
26 May
Төмөр замын шинэ шугамын чигийг тогтоолоо
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Төмөртэйн уурхайгаас Ерөө суманд орших “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг, зурвас газрын эргэлтийн цэг, солбицлыг баталлаа. Энэ чиглэлийн 23,4 км урттай төмөр замын шинэ шугамыг хувийн хэвшлийн түншлэлээр барих зорилгоор төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулж, Засгийн газрын энэ оны 161 дүгээр тогтоолоор …
-
26 May
4 дунд сургууль, 3 цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барина
Концессын “Барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх ”Дунд сургууль, сургуулийн өргөтгөл, цэцэрлэг барих төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотод 38, 73, 32, 14 дүгээр дунд сургууль, 10, 18, 146 дугаар цэцэрлэгийг тус тус буулгаж, барилга байгууламжийг барих концессын гэрээг “Залуучуудын нээлттэй боловсролын корпораци” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. …
-
26 May
Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг эхлүүнэ
Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг нэмлээ. Энэ төслийн хүрээнд 220 кВ-ын 2 хэлхээт 72,3 км цахилгаан дамжуулах шугам, төслийн талбар дахь 110/10 кВ-ын түр дэд станц, Эрдэнэт дэд станцын 110 кВ хүчдэлийн түвшин талын нэг гаргалгааны өргөтгөл, Эрдэнэтийн Говил тосгоноос төслийн талбар хүртлэх 73,9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээгүүр …
-
26 May
Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийг энэ онд эхлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 5 дугаар сарын 25-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд 8-10 хувиар өсч байгаагаас 2012-2013 оноос эхлэн төвийн эрчим хүчний систем чадлын дутагдалд орж байна. Иймд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 35 МВт-ын турбонгенератороор өргөтгөх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн гүйцэтгэгчийг зохих журмын дагуу …
-
19 May
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 40 орчим асуудал хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх даргаллаа. Аймгийн Засаг дарга нар Засгийн газрын болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоно Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойн хүрээнд ирэх сарын 2-3-нд болох Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд аймгийн Засаг дарга нар оролцоно. Энэ арга хэмжээний дараагаар Ерөнхий сайдаас өгсөн …
April, 2015
-
15 April
Засгийн газрын хуралдааны товч мэдээ
“Улаанбаатар дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. Төслийн ажлыг эрчимжүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болголоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 3 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын …
-
15 April
Хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг …
-
15 April
Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Сүүлийн жилүүдийн эдийн засаг, нийгмийн хурдацтай өсөлт, зах зээлийн харилцааны эрчимжилт, хөрөнгө оруулалтын орчны эрх зүйн шинэчлэлт, эрчим хүчний салбарыг сонирхох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхжил зэрэг нь эрчим хүчний салбарын эрх зүйн орчин, бодлогын баримт бичгүүдийг …
-
7 April
Засгийн газрын хуралдаан боллоо
Бага, дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцанд суух боломжтой болно Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан 1300 айлын түрээсийн орон сууцыг захиалан бариулах ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт, зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлөхөд шаардагдах мөнгийг 2016, 2017, 2018 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгалаа. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2016 онд …
-
7 April
“Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т нэмэлт, өөрчлөлт орууллаа
“Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр” нь Монгол Улсын нэгдэн орсон “Олон улсын иргэний нисэхийн тухай” Чикагогийн конвенци болон түүний “Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах” тухай хавсралтад заагдсан иргэний нисэхийн аюулгүй байдлын олон улсын стандартуудыг хэлэлцэгч улс орнууд хэрхэн хангаж, нийцүүлэн ажиллаж байгааг харуулах үндсэн баримт бичиг болдог. Сүүлийн жилүүдэд олон улсын террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, иргэний …
-
7 April
Бага, дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцанд суух боломжтой болно
Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн байна. Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан 1300 айлын түрээсийн орон сууцыг захиалан бариулах ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт, зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлөхөд шаардагдах мөнгийг 2016, 2017, 2018 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгалаа. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2016 онд …
March, 2015
-
23 March
Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тусгасан саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо. Энэхүү хөтөлбөрийн төслийг төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн бүлгүүдийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлж, олон нийтэд шударга хандлагыг бий болгох, төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай …
-
23 March
“Эрдэнэт-Овоотын уурхай чиглэлийн төмөр зам” төслийн гэрээг байгуулна
Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 53 дугаар зүйлд тусгагдсан “Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийн “Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх” гэсэн хэсгийн “Уралдаант шалгаруулалт явуулах” гэснийг “Шууд гэрээ байгуулах” гэж өөрчиллөө. Эрдэнэт хотоос Овоотын уурхайн чиглэлийн төмөр зам төслийн шууд гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, зохих …
-
23 March
Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах шинэчилсэн бодлого 2016-2025 оны хооронд хэрэгжинэ
“Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн үзэл баримтлалын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган батлахыг Хууль зүйн сайд Б.Дорлигжав, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт зөвшөөрөв. Хүнс, хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 12,2 хувийг бүрдүүлдэг ба нийт ажиллах хүчний 30 хувийг ажлын байраар хангадаг чухал ач холбогдолтой салбаруудын нэг юм. …