Tag Archives: кино урлаг

October, 2016

  • 24 October

    “Итгэл” уран сайхны кино “Азийн дэлхийн шилдэг кино наадам” -д өрсөлдөнө

    “Oscar”-ын шагналт, нэрт продюсер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын амбан захирагч Антонио Вилларайгоса зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр тус, тус сонгогдон ажилладаг “Азийн дэлхийн шилдэг кино наадам” 10-р сарын 24-өөс 11-р сарын 1 хүртэл болох гэж байна. “Азийн дэлхийн шилдэг кино наадам” нь Азийн улс орнуудын ахуй …

May, 2016

  • 26 May

    Багшийн эрдэм шавьд буюу найруулагч Н.Наранбаатарын шавь шоу ертөнцийн “мангас” болжээ

    Энэ зуны анхны гэх тодотголтой “Sunburn-2016” party маргааш болох гэж байгаа талаарх мэдээлэл цацагдаад эхэлсэн билээ. Энэхүү party-г Mind”s eye prodaction-ий залуучууд энэ зуны өнгийг тодорхойлох хамгийн эхний шоугаа залуусынхаа дунд зохион байгуулах хүндтэй боловч хариуцлагатай ажлыг гардан ажиллахаар болсон байна. Paparatsi.mn сайт өсөж дэвжиж яваа залуу уран бүтээлчдээ дэмжин ажиллаж, шинэ шинэлэг бүхнийг дэмжин ажиллахад үргэлж таатай байдаг. Тус …

  • 21 May

    “Академи авардс-2016” наадамд мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллахаар боллоо

    “Монголын үндэсний Кино урлагийн Академи”-с зургаа дахь жилдээ Монголын Академийн Дээд шагнал гардуулах ёслолыг ирэх сарын 03-ны өдөр зохин байгуулахаар товоо зарласан билээ. Өнөөдөр энэхүү наадмынхаа талаар мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Хэвлэлийн бага хуралд Монголын Үндэсний кино урлагийн академийн тэргүүн, кино найруулагч Б.Цогтбаяр, МУГЗ, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэл, Монголын урчуудын эвлэлийн дарга Б.Төмөрбаатар нар оролцсон юм. …

April, 2016

  • 29 April

    “Биелэгдэшгүй төлөвлөгөө” өнөөдөр үзэгчдийн хүртээл болно

    Өнгөрсөн жилийн мөн өдийд “Хар сувдны нууц” киног нээж байсан уран бүтээлчид өнөөдөр хоёр дахь уран бүтээлээ нээхэд бэлэн болжээ. Тэд энэ удаад үзэгч түмэндээ“Биелэгдэшгүй төлөвлөгөө”инээдмийн уран сайхны киног хүргэж байгаа бөгөөд өнөөдөр нээлтээ хийх юм. Тус киног Уужим фильмд бүтээж, продессороор нь С.Насанжаргал, Ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаач Б.Гантулга, найруулагч Н. Батнасан, ерөнхий зураач А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолч Г.Хишигбүрэн, зургийн …

  • 27 April

    “Биелэгдэшгүй төлөвлөгөө” кино үзэгчдийн хүртээл болоход хоёр хоног үлдлээ

    Тэд үзэгч түмэндээ “Биелэгдэшгүй төлөвлөгөө” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийхэд хоёр хоног үлдлээ. Тус киног Уужим фильмд бүтээсэн бөгөөд продессороор нь С.Насанжаргал, Ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаач Б.Гантулга, найруулагч Н. Батнасан, ерөнхий зураач А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолч Г.Хишигбүрэн, зургийн дарга Г.Алтандуулга, дууны найруулаг О.Цэгмэд, дууны оператор О.Пүрэв, гэрэлтүүлэгч Э.Баярбат, эвлүүлэгч Т.Мөнх-Эрдэнэ, нүүр хувиргагч Э.Сувд-Эрдэнэ нар ажиллажээ. Харин МУГЖ Н.Ариунболд, О.Дөлгөөн, …

  • 4 April

    “Үргээлэг 2” кино өдөрлөг боллоо /фото сурвалжлага/

    Кино драмын А-ГРУПП болон Юнител группийн ПРАЙМ пикчэрсийн хамтран хийсэн 2016 оны ээлжит тэсрэлт “ҮРГЭЭЛЭГ 2” уран сайхны кино 2016 оны 3 дугаар сарын 19-нд нээлтээ хийсэн. Үргээлэг II-ийн ажил 2015 оны 7 сараас эхлүүлсэн бөгөөд 300 гаруй уран бүтээлч орсны дээр Орос, Хятадын уран бүтээлчидтэй мөн хамтарчээ. Уг киног бүтээхэд нийт 620,0 сая төгрөгийн зардал гаргасан байна. Киноны пиротехникийн …

March, 2016

  • 31 March

    “Зангараг” уран сайхны кино “Detektive FEST” кино фестивальд

    Нээлтээ хийсэн даруйдаа үзэгч олны анхаарлыг ихээхэн татсан “Зангараг” уран сайхны кино нь “Detektive FEST” кино фестивальд өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал: Найруулагч А.Батбаатар, “Sky Pyramid” studio-н бүтээл “Зангараг” МУСК ОХУ-ын нийслэл Москва хотод ирэх дөрөвдүгээр сарын 20-24-нд болох Олон Улсын “Detektive FEST” кино фестивальд шилэгдэн хоёр номинацид өрсөлдхөөр болсон байна. Тус наадам нь энэ жил 18 дахь удаагаа зохиогдож байгаа ба …

  • 30 March

    “Үргээлэг-2”-ын символист хувирал

    Дүр байнгын хувиралд оршдог. Дүр бол хүн. Хором мөч тутамд хүн өөрийг нь өөрчилж, хувиргаж байдаг учрал тохиолдлуудтай нүүр тулж, туулан гардаг. Баяр жаргал, гуниг шаналал, өширхөл хонзогнол, үзэн ядалт, урван тэрслэлт, ер бүхий л хэв шинжээр нөлөөлдөг тэрхүү учрал тохиолдлуудынхаа эрхээр хүмүүс цаг ямагт дараа дараагийн алхмууд руу гишгэлэн гарцгаана. Амьдрал ийм л бүрдэцтэй. Кино эгээ л амьдралын нэгэн …

February, 2016

  • 22 February

    “Эхнэрийн эзгүйд” УСК үзэгчдийг байлдан дагуулж байна

    Энэ сарын 19-ны өдөр нээлтээ хийсэн “Крон” энтертайнмент “Ногоон фильм” продакшны хамтын бүтээл Гэр бүл, хайр дурлал, нөхөрлөлийн үнэ цэнийг өгүүлэх “Эхнэрийн эзгүйд” инээдмийн уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж эхлээд байна. Киног хүлээн авч үзсэн үзэгчдийн сэтгэгдэл ч мөн өндөр байгаа юм. Тус киноны зохиолыг зохиолч А.Баярсайхан бичиж, найруулагчаар Г.Содбилэг ажиллаж Гол дүрүүдэд жүжигчин Д.Хосбаяр, С.Баасанжаргал, Д.Энхбат нар тогложээ. Бүх насныханд …

December, 2015

  • 5 December

    Монгол улсын Ерөнхийлөгч үе үеийн кино уран бүтээлчдэд мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойд Монголын кино урлагийн үе үеийн зүтгэлтэн, нийт ажилтан, уран бүтээлчид ээ, Анх үүссэн цагаасаа монгол түмнийг соён гэгээрүүлэх, шинэ соёлд уриалан дуудах, залуу үеийг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн Монголын кино урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол киноны …

November, 2015

  • 5 November

    “Том Толгойтын Романс” маргааш нээлтээ хийнэ

    Сүүлийн жилүүдэд бүтээгдэж буй кинонууд Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ үеийг бий болгож байна гэж болно. Уран бүтээлээ дагаад шинэ залуу жүжигчид хүч түрэн гарч ирж, ахмад үеэсээ сурсан эрдэм мэдлэг дээр тулгуурлан өөрсдийн шинэлэг, уран бүтээлч санааг тусгасан олон сайхан бүтээлийг хүргэж байгаа. Тэгвэл урлагаар холбогдож нэгдсэн Ахан дүүсийн нэгдэл /BrotherHood/-ийн залуус хамтран тэсрэлт хийхээр болж энэ сарын …

  • 3 November

    Г.Ариунбаатар аялан тоглолтоо орхиж “том толгой” гаргав

    Монголын сонгодог урлагт дахин нэг түүхэн хуудсыг шинээр мөнхөлж, дөрвөн жил тутамд нэг удаа болдог суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын олон улсын уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар “Каватина Фигаро”-г дуулж гран при шагналын эзэн болсон билээ. Тэгвэл эрхэм уран бүтээлч маань саяхан Английн Хатан хааны өргөөнд уригдан оройн зоог барьж, түүний хамт Маэстро Валерий Гергеив, алдарт Cello Хакназаряан нар айлчлан ая дуугаа өргөсөн юм. Ирэх …

October, 2015

  • 29 October

    Б.Барслхагва: “Brother Hood” бол нөхөрлөлийн үнэ цэнэ юм

    Тайз дэлгэцийн уран бүтээлд хүч төрөн орж ирж байгаа залуусын нэгдэл болох BrotherHood гэх нэрийг мэдэхгүй хүн өнөөдөр ховор биз ээ. Тус нэгдлийн чансааг нийтэд таниулах анхны уран бүтээлээр ирэх сарын 06-нд бүх кино театруудаар нээлтээ хийх “Том толгойтын романс” нэртэй инээдмийн уран сайхны кино нэрлэгдээд буй. Иймд тус нэгдлийн тараар “Хэцүү анги” ОАУСК-ний Дөлгөөний дүрээр эчнээ танигдсан жүжигчин Б.Батсайхан …

  • 28 October

    Том Толгойтын Романс УСК-ны албан ёсны трэйлер гарлаа

    Сүүлийн жилүүдэд бүтээгдэж буй кинонууд Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ үеийг бий болгож байна гэж болно. Уран бүтээлээ дагаад  шинэ залуу жүжигчид хүч түрэн гарч ирж, ахмад үеэсээ сурсан эрдэм мэдлэг дээр тулгуурлан өөрсдийн шинэлэг, уран бүтээлч санааг тусгасан олон сайхан бүтээлийг хүргэж байгаа. Дэлхий дахин даяаршиж буй энэ цаг үед хүний сэтгэхүй, техник технологийн хөгжлийн хэрээр кино урлаг …

  • 20 October

    Марко Поло кинонд Монголын мисс тогложээ

    “Miss international-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан мисс А.Баярцэцэг АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд дүр бүтээж байгаа билээ. Холливудад эх орныхоо нэрийг гаргах хүсэлтэй тэрбээр ирэх сард Австрийн нийслэл Вена хотноо болох “Miss Earth-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Хүрээлэн буй байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах, хамгаалахыг сурталчлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго бүхий уг тэмцээний нэгэн …