Tag Archives: кино урлаг

April, 2015

  • 28 April

    Чонон сүлд Оскарт өрсөлдөх болзлоо хангажээ

    Францын найруулагч Жан Жак Анногийн  найруулсан Чонон сүлд кино энэ сарын 16-24-ны өдөр болсон  Бээжингийн Олон улсын кино наадмаас “шилдэг найруулагч” , “шилдэг өвөрмөц төрх” номинацийн шагнал хүртлээ. Дэлгэцэнд гарсан цагаасаа хойш шуугиан тарьж ашиг орлогоороо тэргүүлж байгаа энэ кино Оскарт өрсөлдөх бүхий л болзолоо хангаад байгаа гэнэ.

  • 20 April

    Найзуудаараа үзэх кино – “3 найз: Яасан байх нь уу?”

    Нөхөрлөлийн үнэ цэнийг хөгжилтэй байдал, хөгтэй явдлаар харуулдаг “Гурван найз” олон ангит киноны үргэлжлэл болох “Гурван найз: Яасан байх нь уу?” УСК энэ сарын 22-ноос эхлэн “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо”, “Хүннү”-гийн дэлгэцнээ гарах гэж байна. Хүүхнүүд хөл алдан гүйдэг хөөрхөн төрсөн Төгөлдөр, охидын араас гүйх овжин сэргэлэн Цэрэндалай, сав л хийвэл бүтэлгүйтэх сайхан сэтгэлтэй Санчир гурав энэ удаад нөхөрлөлийнхөө 22 жилийн …

  • 18 April

    Гурван намрын Содура /шүүмж/

    ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ Жүжгийн чимэглэл хөгжим шиг хэсэг бусаг эгшигүүд Содураг  /2015/  бидэнд нээж байна. Энд тэндээс эвлэн нэгдэж байгаа мэт санагдах хөг аялгуу, үй түмэн эгшиг. Дунд нь РОК ч сонсогдох шиг санагдана. Гэвч энэ бүхэн зүгээр л эхлэл. Бидний амьдралын хэмнэлээр бол зүгээр л нэг байдаг, байх ёстой гэж үздэг НҮРГЭЭН. Гэтэл шувуудын жиргээ, намрын тайгын дүр зураг. Муугүй …

  • 16 April

    “Содура” УСК-г монгол 10 хүн тутмын 1 -нь үзсэн байна

    Хөвч тайгын нууцлаг амьдарлыг өгүүлэх “Содура” кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээг аваад байгаа юм. Хөвчийн тайга, цаатан иргэдийн өвөрмөц зан үйл, гайхалтай байгалийн зураглал, өв соёл нь бүдгэрч буй тэдний амьдралыг “Содура” киноноос үзэх боломжтой билээ.    Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар монголчуудын 6-аас дээш настай 10 хүн тутмын 1 нь “Содура” киног үзсэн мэдээлэл байна. Энэхүү судалгаанаас үзэхэд Содура УСК хэр эрэлттэй байгаа нь …

  • 15 April

    Америкийн кино өдөрлөг болно

      АНУ-ын Элчин Сайдын Яам, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Америкийн кино өдөрлөг 2015” –ийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн гол зорилго нь Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан зохиогчийн кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх мөн Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй кино найруулагч, продюсерийг урин кино уран бүтээлчдэд мэргэжлийн сургалт явуулж, тэдний чадавхийг дээшлүүлэхэд оршино. Америкийн кино өдөрлөг …

  • 7 April

    СТА Н.Ялалт, С.Болд-Эрдэнэ нарын гар нийлсэн бүтээл үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа

    СТА Н.Ялалт уран бүтээлийн найзуудтайгаа хамтран “Онч мэргэн” продакшныг байгуулаад удаагүй байгаа бөгөөд энэ сарын нэгэнд буюу олон улсын инээдмийн баярын өдрөөр “Анчид” хэмээх анхны киноныхоо нээлтийг хийсэн. Тус киноны гол дүрд СТА С.Болд-Эрдэнэ тогложээ. Өнөө цагийн театр, дэлгэцийн урлагт өөрсдийн гэсэн томоохон орон зайг эзэлж чадсан тэд 1995-1999 онд СУИС-ын Кино, драмын ангийг хамтдаа суралцаж төгссөн нэг ангийн найзууд. …

  • 7 April

    “Чонон сүлд” гуравдугаар сард ашиг орлогоороо тэргүүллээ

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшээд байгаа бол энэ жилээс эхлэн сар бүр мэдээлж байгаа билээ. Уг арга хэмжээний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчид улсад ашиг орлогоо цэвэр шударгаар төлөх, ингэснээр чанартай уран бүтээлийн тоо өсөх, кино театрууд кино үйлдвэрлэгчдэд давуу байдлаа …

  • 7 April

    “Гурван найз: Яасан байх нь уу?” киноны хөгжилтэй баримтуудаас…

    Өнгөрсөн хавар үзэгчдийг хөгжөөж, үдэш бүр зурагтын өмнө уяж чадсан бүтээлүүдийн нэг бол “Гурван найз” цуврал кино. Үзэгчдийн хүлээлт, хүсэлтийн дагуу тус киног бүтээсэн “Эмоци” продакшн “Кистоун” филмьстэй хамтран цуврал киноны үргэлжлэл болох “Гурван найз: Яасан байх нь уу?” бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байгаа юм. Инээдмийн төрлийн энэ киноны гурван найзын дүрийг “Эмоци” продакшны жүжигчин …

  • 1 April

    Анхаар бүсгүйчүүдээ: “Анчид” онилно, отно, уяраана, урхидна, үргээнэ, агнана

    “Онч мэргэн” продакшний анхны уран бүтээл “Анчид” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтээ хийсэн даруйдаа кино сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаад байна. Киноны гол дүрийг орчин үеийн “Гамлет” гэгдэх болсон жүжигчин С.Болд-Эрдэнэ, дуучин П.Баярцэнгэл, СТА Ш.Жавхлан, Э.Тамир зэрэг чадварлаг уран бүтээлчидамилуулсан нь олонд хүрч чаджээ. Цаг гаруйн хугацаанд үзэгчдийг байлдан дагуулж чадсан энэхүү киноны үйл явдалд Баяраа, Батаа хэмээх залуусийн …

March, 2015

  • 30 March

    Туршлагатай бас Төгс “Анчид” маргааш “Анд” гарна

    “Онч мэргэн” продакшний анхны уран бүтээл “Анчид” уран сайхны кино маргааш буюу инээдмийн баярын өдөр 13.00 цагт “Тэнгис”, 15.00 цагт “Хүннү”, 18.00 цагт “Өргөө” кино театрт тус тус нээлтээ хийж үзэгчдэд инээд бэлэглэхээр болжээ. Кино сонирхогчдын дунд ихээхэн хүлээлтийг үүсгээд байгаа тус киноны ерөнхий найруулагчаар Д.Отгонсүрэн туслах найруулагчаар Н.Ялалт ажиллаж байгаа бөгөөд дүр сонголтон дээрээ нилээдгүй ач холбогдол өгч өндөр …

  • 26 March

    Содурагийн “шигтгээ” дүрийг жүжигчин Өөскө бүтээжээ

    TВ коктейл хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалыг танихгүй хүн ховор. Тэрбээр “Сайн уу амьдрал минь”, “Мөнгөний гахай” зэрэг кинонд хөгжилтэй эрийн дүрийг бүтээсэн нэгэн. Хошин урлагийн жүжигчин учир бүтээсэн дүрүүд нь хөгжилтэй байдаг ч яг амьдрал дээр бүрэг дуугай тал руу хэмээгддэг Өөскө саяхан нээлтээ хийсэн “Содура” киноны дүрээ “сайн бүтээжээ”. Дэлгэцийн бүтээлийг гол дүрээс илүүтэй туслах дүр илүүтэй тодотгож бүтээлээ …

  • 12 March

    Х.Дамдин: “Чонон сүлд”-ийн үйл явдал Өвөрмонголын л амьдрал шүү дээ

    Одоо ч бидний үзэх дуртай “Улаан дарцаг”, “Зуслангийн найзууд”, “Мартагдашгүй намар” зэрэг олон сайхан киног найруулсан Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Х.Дамдиныг “Соён гэгээрлийн цуврал” буландаа урилаа. Монголын кино урлагт зүрх сэтгэл, амьдралаа зориулсан түүнтэй энэ салбарын хөгжил болон өнөөгийн нийгмийн асуудлаар ярилцсан юм. -Сүүлийн үед кино урлагт залуус хүч түрэн орж байна. Үүнийг Монголын кино урлаг хөгжиж байгаагийн илрэл гэж …

  • 11 March

    “Марко Поло-2” кинонд Монгол жүжигчдийг шалгаруулж авна

     “Марко Поло-2” кинонд Монгол жүжигчдийг шалгаруулж авах болсон талаар өнөөдөр мэдээллээ. Энэ кинонд тоглох гол дүрийн дөрвөн жүжигчнийг хайж байгаа бөгөөд туслах дүрд тоглох Монгол төрхтэй 50 хүнийг шалгаруулж авахаар болжээ. Сонгон шалгаруулалт маргаашнаас МҮОНРТ-д өглөөний 10 цагаас эхлэх гэнэ. Шалгуулах хүмүүс заавал мэргэжлийн жүжигчин байх шаардлагагүй ба хүрэлцэн ирсэн хүмүүс эхний шатандаа гаднах байдал, дуу хоолой, авьяас чадвараа харуулах юм …

  • 10 March

    Энэтхэгт хориглосон кино АНУ-д нээлтээ хийв

    Энэтхэгийн Засгийн газар хориглоод буй “Энэтхэгийн охин” гэх баримтат кино өчигдөр АНУ-д нээлтээ хийсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлллээ. Шинэ Дели хотноо 2012 оны гуравдугаар сард аймшигт хүчингийн хэрэг гарсан юм. Автобусаар зорчиж явсан 23 настай оюутныг таван залуу хүчирхийлж амийг нь хөнөөсөн билээ. Энэхүү хэргийн дараа олон мянган эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсч, өөрсдийнх нь эрхийг хамгаалахыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа шаардсан …

  • 10 March

    Өнөөдөр “247 Градус” романтик инээдмийн уран сайхны киноны нээлт болно

    “MIM” фильм, “F” студийн бүтээл найруулагч Б.Тамирын гурав дахь бүрэн хэмжээний уран бүтээл болох “247 Градус” Романтик инээдмийн уран сайхны киноны нээлт өнөөдөр болох гэж байна.   Тус кинонд хайр дурлал, гэнэтийн учралыг маш сонирхолтойгоор харуулж чадсан хэмээн залуу найруулагч онцолсон. Киноны гол дүрүүдэд жүжигчин Э.Ууганбаяр, “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, Э.Алдар, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг, Б.Барслхагва нар тогложээ. Найз залуудаа хаягдсан …