Намрын салхи хацар нүүрийг илбэж, жаахан жихүүдэс тээсээр ажилдаа алхсаар ирсэн би нэг эмэгтэйн тухай бодож байлаа. Монголчуудын унших дуртай ширээний сэтгүүл болоод байгаа “Гранд” сэтгүүлийн 5 жилийн ой хэдхэн хоногийн өмнө тохиосон билээ. Ойн хүрээнд олон ажил Грандынхан зохион байгуулав. “Гранд” сэтгүүл, “Гранд хүмүүс” сангаас санаачлан Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Мэргэжлээ зөв сонгоё” …
Tag Archives: нийгэм мэдээ
October, 2015
-
11 October
“Аз хур” номын их дэлгүүрийн хямдралт худалдаа даваа гарагийн 09:00 хүртэл үргэлжилнэ
Монголчууд маань нэг үеэ бодвол оюунлаг болж байгааг илэрхийлэх мэт үйл явдал “Аз хур” номын их дэлгүүрт үргэлжилж байна. Саяхан шинээр нээгдсэн “Аз хур” номын их дэлгүүр худалдаалж байгаа бүх номдоо 10-72 хувийн хямдралыг 10 сарын 09-12 ны өдрүүдэд зарласан нь ном уншигч, сонирхогч олныг татсан сайхан үйл явдал болжээ. Өчигдөр өдөр тус дэлгүүрээр үйлчүүлэхээр очиход гадаа нь нэлээд урт …
-
8 October
“ИТХ: Төлөөлөгчдийн манлайлал” сургалт Говьсүмбэр аймагт эхэллээ
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Б.Болдбаатар өнөөдөр /2015.10.08/ Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нарт зориулсан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал: Төлөөлөгчдийн манлайлал” сургалтыг нээж, үг хэллээ. Нээлтэнд …
-
7 October
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдав
Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл 18 хүний бүрэлдэхүүнтэй. Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал өнгөрсөн бямба гаригт болсон Гүнж, Гачууртын орчимд болсон газар хөдлөлтийн чичэрхийлэлтийн талаар мэдээлэл хийв. Мөн газар хөдлөлтийн гамшгийн нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэх, байнгын ажиллагаатай зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны хэрэгжилт, Нийслэлийн …
-
6 October
Дамжин суултад хөнгөлөлт үзүүлнэ
Нийтийн тээврийн үйлчилгээ цахим системд шилжсэн цагаас хурцаар яригдах болсон нэг асуудал нь дамжиж суухад хөнгөлөллт үзүүлэх явдал байсан. Уг асуудлаар Улаанбаатар Смарт карт ХХК болон нийслэлийн удирдлагууд анх амлахдаа сэлгэн суултыг үнэгүй болгосноор автобусны маршрутыг богино эргэлттэй болгон нийтийн тээврийн давхцлыг бууруулж, иргэд цаг хожин зорчих боломжтой хэмээн тайлбарлаж байсан. Харин сэлгэн суултын асуудлаа шийдэлгүй богино эргэлтийг үйлчилгээнд нэвтрүүлснээр …
September, 2015
-
30 September
Л.Гүндалай бол бидний нийгмийн бодит “тусгал”
Өчигдөр Eagle телевизийн шууд нэвтрүүлэгт хамтдаа орсон Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан нарын хамт оролцсон ярилцлага өнөөдөр олон нийтийн амны бай болж байна. Үнэндээ тэд 30 минутын зайтайгаар тус тусдаа эфирт орох байсан ч БНН-ын дарга Б.Жаргалсайхан эфирт хоцорч ирснээс болж тэднийг хамтад нь оруулахаас өөр аргагүй болжээ. Учир нь Б.Жаргалсайхан дарга өмнө нь …
-
29 September
Богдхан уулын тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2015 оны 10 дугаар сарын 07-нд буюу XVII жарны …
-
29 September
Бумбатын рашааны зүүн талд усан толио, хиймэл нуурын зориулалтаар газар эзэмших эрх олголоо
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/764 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Газар барилгажилтын зөвлөлийн хурлын шийдвэрийг хянан үзээд нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын рашааны зүүн талд усан толио, хиймэл хөв нуурын зориулалтаар 21493 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо. …
-
28 September
Нийслэлийн таван дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага нэмэгджээ
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлаа танилцуулав. Өнгөрсөн 21 хоногнийн хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурч, Баянгол, Сүхбаатар, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт өссөн үзүүлэлттэй байна. Баянзүрх дүүргийн хэмжээнд өнгөрсөн 21 хоногтой харьцуулахад нийт дуудлага 19,2 хувиар өсч, гэмт хэргийн шинжтэй дуудлага …
-
28 September
Сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн засварын ажлын санхүүжилтийг шийдвэрлэхийг даалгалаа
“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, хөдөө аж ахуйн салбар болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа. Хуралд яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд оролцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулж, биелэлтийг зохион байгуулах Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. Холбогдох хүмүүсийн мэдээллийг сонссоны дараагаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт яам, агентлаг, аймаг, нийслэлийн …
-
28 September
Машин журамлах ажлыг түр зогсоолоо
Замын хөдөлгөөний тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор өмнөх хуулийн хүрээнд гарсан дүрэм журмууд хүчингүй болсон тул автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан тээврийн хэрэгслийг ачиж, журамлах ажлыг энэ сарын 01-нээс түр хугацаагаар зогсоожээ. Гэхдээ энэ нь цаашдаа нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг ачихгүй болно гэсэн үг биш аж. Ачилтын асуудлыг дахин журмаар баталж, торгуулийн асуудлыг дахин хэлэлцэж байж хэрэгжүүлэхээр болсон гэнэ. …
-
25 September
Өнөө шөнө өвлийн цагийн хуваарьт шилжинэ
Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын XIV ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан. Энэ тогтоолд, жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02.00 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00.00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, …
-
24 September
Хураагдсан тарвагыг устгалд оруулжээ
Эмээлтийн автотехникийн шалган бүртгэх товчоогоор 352 тарвагыг нийслэл хот руу оруулж ирэхээр завдсан хэрэг энэ сарын 17-ны өдөр гарсан билээ. Үүнийг нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд байгуулагдсан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн хяналт шалгалтын явцад илрүүлсэн. Их хэмжээний тарвагыг Завхан аймгийн Отгон сумаас нийслэл рүү тээвэрлэх гэж байсан юм. Хяналт шалгалтынхан их хураагдсан тарвагыг Зоонозын …
-
24 September
Хүүхдийн найрал дууны шалгаруулалт 10 дугаар сарын 7-нд эхэлнэ
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулах, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг “ шалгаруулах 23 дахь уралдааныг зарлалаа. Тус уралдааныг 10 …
-
23 September
Бразил руу 90 хоног визгүй зорчдог болно
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайд, хатагтай Ч.Сосормаа, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад харилцааны сайд ноён Мауро Виейра нар есдүгээр сарын 21-ний өдөр “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад харилцааны яам …