“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” үзэл баримтлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 2, 27, 30, 31 дүгээр хороо буюу Дарь-Эх орчмын иргэдтэй уулзаж байна. Энэ бүсэд 15,616 өрх оршин суудаг. Хотын төвтэй хамгийн ойр гэр хорооллын бүс учраас газрын үнэлгээ өндөр, зам дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч олон. Үйлдвэрлэл, ногоон байгууламж, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжиж, дэд бүтцийн сүлжээнд маш …
Tag Archives: нийгэм
February, 2024
-
26 February
АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 855 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 60 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …
-
26 February
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарь-Эх нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллаж, төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнтэй танилцах, анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонсож байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Баянзүрх дүүргийн Дарь-Эх нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлгийг 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан, Баянзүрх дүүргийн зургаан хорооны 48,873 …
-
26 February
Нийтийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд эрүүл мэндийн сэтгүүлчдийг бэлтгэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд цогц бодлогын ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан болон сэтгүүлчдэд зориулсан “Эрүүл мэндийн сэтгүүл зүй ба мэдээлэл, харилцаа холбоо” сургалтыг ЕТГ, “Эрүүл Монгол хүн” алба, Эрүүл мэндийн яам болон Эрүүл …
-
26 February
Лам хуврагууд болон сүсэгтэн олон 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийг хандивлалаа
Монголын Бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж, Наро Банчэн гэгээнтэн нар өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хандив өгөхийг уриалж, лам нарын хандивын аяныг эхлүүлсэн билээ. Тус уриалгыг нийт лам, хуврагууд, сүсэгтэн олон дэмжин оролцож, 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс, тэжээлийн хандивыг энэ сарын 24-ны өдөр хүлээлгэн өглөө. Хандивыг хаваржилт хүндэрсэн аймаг, …
-
26 February
Улсын аварга О.Хангай 31 дэх түрүүгээ хүртлээ
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, аймгийн арслан Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын үнэн …
-
24 February
А.Бат-Амар: Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэрийг Autobox аппликейшн ашиглан шилжүүлэх боломжтой
Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Бат-Амараас авто тээврийн салбарын цахим үйлчилгээний Auto box аппликейшны үйл ажиллагааны талаар тодрууллаа. -Авто тээвэртэй холбоотой цахим үйлчилгээг нэгтгэсэн Autobox аппликейшн гарсан. Үйлчилгээг хэрхэн хялбараар авах вэ? -Иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй, шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй, ил тод хүргэх зорилгоор Autobox аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Тус аппликейшнээр иргэд рүү чиглэсэн үйлчилгээгээ цахимжуулахыг зорьсон. Нэвтрэхдээ …
-
24 February
Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлэг боллоо
НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан болж, Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 тогтоол гарч, Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар …
-
24 February
“Хүрээ Майдар” дурсгалын зоос худалдаанд гаргалаа
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Монголбанк, Зүүн Хүрээ Дашчойлин хийдтэй хамтран “Хүрээ Майдар” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа. Тус зоосны нээлтийн үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүн хамба лам Ч.Дамбажав болон холбогдох албаны бусад төлөөлөгчид оролцов. Монголбанкнаас түүхт үйл явдал, спортын амжилт, он тоолол, ан амьтан, урлаг соёл, …
-
24 February
Зудын гамшигт өртсөн малчдад туслах аянд эрдэмтэд, үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн алба, УОК-ын Шуурхай штаб, ХХААХҮЯ, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл, “Хүнсний хувьсгал” ТББ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг оролцуулсан “Зудыг хохирол багатай даван туулах шуурхай зөвлөгөөн” боллоо. Тус зөвлөгөөний үеэр өвөлжилтийн нөхцөл байдал болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг УОК-ын Шуурхай штабаас танилцуулж, оролцогчид цаашид хэрхэн хамтран …
-
23 February
Х.Нямбаатар: “S’Outlet” дэлгүүрийн барилгыг гуравдугаар сарын 20 гэхэд буулгаж дуусна
Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар НИТХ-д танилцуулсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлага төлөөлөгчдийн асуултад хариуллаа. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: Өнгөрсөн жил үер болж, Баянзүрх дүүрэгт Сэлбэ гол хальсан. Энэ асуудалд мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргаж байгаа байх. Миний хувьд “Ривер Вилла” хотхон орчимд голын ай савыг тасалж авснаас болж усны гарц …
-
23 February
Зэвсэгт хүчнийхэн 16 аймагт үүрэг гүйцэтгэж байна
Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын гамшиг, ослын хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх бүлэг, томилгоот бүрэлдэхүүн 16 аймгийн нутаг дэвсгэрт малчин айл өрхүүдэд малын тэжээл хүргэх, зам гаргах ажил гүйцэтгэж байна. Зэвсэгт хүчний нийт 25 нэгтгэл анги, байгууллагаас томилогдсон 184 цэргийн алба хаагч, туулц сайтай 85 нэгж техниктэйгээр 416 малчин өрхөд 152 тонн өвс, 163.4 тонн тэжээл, 37.1 тонн хивэг, 230 …
-
23 February
Х.Нямбаатар: Сургууль, цэцэрлэгүүдийн газрыг бусдад олгосон мэдээллүүдийг нэгтгэсэн
НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгчид газар олголт, барилгажилтын асуудлаар сонсгол зохион байгуулах санал гаргалаа. НИТХ-ын төлөөлөгч бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Газрын наймаа, төлөвлөлтгүй барилгажилтаас үүдэн үерийн гамшиг, түгжрэл, зам талбайн хүрэлцээгүй байдал үүсэж байгаа нь үнэн. Энэ бүх асуудлын буглаа болсон газрын наймааны асуудлыг НИТХ-д ярья гэсэн санал гаргаж байна. Газар олголтой …
-
23 February
Малчдад туслах “Халуун сэтгэл” аяныг МҮОНРТ-ээр шууд дамжуулна
Малчдадаа туслах аяныг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат /Харанга/ санаачлан урлаг соёлын нийт уран бүтээлчдээ нэгтэн МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулах гэж байна. Малчдад туслах аянд зориулсан нэвтрүүлгийг маргааш буюу 2024 оны хоёрдугаар сарын 24-ний Бямба гарагийн 13:30-00:00 цагийн хооронд МҮОНРТ-ээр шууд дамжуулах бөгөөд малчдын нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлан хүргэхээр төлөвлөжээ. Малчдад туслах аянд нэгдэх нь хувь хүн, …
-
23 February
Х.Нямбаатар:Хоёрдугаар төрөхийн газрыг зарсан асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, газрыг нь төрөх эмнэлэгт шилжүүлнэ
НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан болж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газруудыг хэн, хэдэн онд яаж зарсныг нийтэд мэдээлэх, нийслэлийн газар олголт, барилгажилтын асуудлаар сонсгол зохион байгуулах санал дэвшүүлэв. Хотын дарга Х.Нямбаатар: “Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдэж, бетонон ширэнгэ болгосон баримтыг ил гаргана. Богд уулын газрыг үе үеийн Байгаль орчны …