Вирусийн гаралтай, ханиад томуу ихэссэн хүйтний улиралд “ Golden plum” брэндийг бүтээгч хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн сурагчид болон багш, ажилчдын дархлааг дэмжих зорилгоор “ Алтан гурвал ”болох ЧАЦАРГАНА, ДОЛООГОНО, ҮЗЭМ-ний сахарын агууламж багатай цэвэр бүтээгдэхүүнээрээ дархлаажуулах аянд нэгдэж эрүүл мэндийн том хөрөнгө оруулалт хийлээ. “ GOLDEN PLUM” брэндийг бүтээгч хамт олондоо талархсанаа илэрхийлье. http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html
Tag Archives: нийслэл
January, 2020
-
23 January
“Next stop” наадам ирэх хоёрдугаар сарын 20-нд болно
Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх хоёрдугаар сарын 20-нд болохоор тогтжээ. Учир нь бүтээн байгууллалтын төсөлд нэр дэвшиж буй 2019 онд хийгдсэн томоохон төслүүдийн үр дүнгийн тайлангийн хурал ирэх сарын 1 гэхэд дүгнэгдэхтэй холбоотойгоор тухайн компаниудаас санал ирүүлсэний үндсэнд тус наадмын удирдах зөвлөлөөс ийнхүү хугацааг сунгахаар болсон байна. Nextstop.myf.mn сайтад өнөөдрийн байдлаар Нийгмийн бүтээн байгуулалтын 800 гаруй, дэд …
December, 2019
November, 2019
-
27 November
Хотын захирагч “Ид шидийн орон-2” -оор зочиллоо
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Лантуун дохио” ТББ-ын хэрэгжүүлж буй “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд зочиллоо. “Лантуун дохио” ТББ 2012 онд байгуулагдсанаасаа хойш нийгэмд тустай, тэр дундаа хүүхэд багачууд рүү чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулж иржээ. Анх “Ид шидийн уут” аяныг санаачлан хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгдөг байсан аж. Харин …
-
26 November
“Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж ажлаа дүгнэлээ
Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан оюутан залуусын дунд зохион байгуулах “Хотын соёлд манлайлцгаая” хөгжлийн хөтөлбөрийг “Залуусын өөрчлөлтийн үндэсний хөдөлгөөн” ТББ аравдугаар сарын 20-иос арваннэгдүгээр сарын 26-ны хооронд амжилттай хэрэгжүүлэн өнөөдөр Хүүхдийн ордонд хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд хөтөлбөрт хамрагдсан 300 гаруй оюутан залуус оролцлоо. Хөтөлбөрийн хүрээнд МУИУС, МУБИС, АШУҮИС, СУИС, “Отгонтэнгэр”, “Этүгэн”, “Дотоод …
-
26 November
Ким Сэ Юн: Бид танай хамт олонтой хамтран ажиллахад бэлэн байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Солонгосын орон сууц корпорацийн ерөнхийлөгч Ким Сэ Юнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэм, Улаанбаатар дахь төслийн хөгжлийн хэлтсийн захирал Чой Чил Мүн, Улаанбаатар дахь төслийн …
-
25 November
С.Амарсайхан: Ажил хариуцсан албан тушаалтнууд эрхэлсэн ажилдаа эзэн болж хариуцлагатай ажилла
Нийслэлийн онцгой комиссын 12 дугаар хурал боллоо. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1016 дугаар захирамжийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн байдал, түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд авч хэрэгжүүлж байгаа ажлын тайланг төвийн зургаан дүүргийн онцгой комиссын гишүүд хүргэлээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах “Баянзүрх дүүргийн …
-
22 November
Баянзүрх, Баянгол дүүрэгт дөрвөн хороо нэмж байгуулна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус наймдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулгыг хийсэн юм. Баянгол дүүрэг 23 хороотойгоос 1, 4 дүгээр хороог хувааж хоёр шинэ хороо байгуулахаар санал оруулсан байна. Баянзүрх дүүргийн хувьд 5, 8 дугаар хороог хувааж шинэчлэн байгуулснаар нийт …
-
22 November
Нийслэлийн “Эрх зүйн байдлын тухай хууль” шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанаар Нийслэлийн “Эрх зүйн байдлын тухай хууль” шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа. Танилцуулгын нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хийлээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг 36 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтүүдийг тусгажээ. Тухайлбал нийслэл, дүүрэг, хорооны болон тэдгээрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг тодорхойлж дүүрэг дагуул …
-
22 November
Нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г гардуулав
Орон нутгийн хамгаалалтын тухай хууль УИХ-аар 2018 онд батлагдан гарсан. Уг хуулийн дагуу нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г боловсруулсан байна. Уг төлөвлөгөөг Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд гардуулан өглөө. Гардуулах ёслолын ажиллагаанд төлөвлөгөөг боловсруулсан ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабын удирдлагууд, нийслэл дэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын …
-
20 November
Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүллээ
Монгол Улсын ирэх оны төсвийн хуулийг УИХ хуулийн хугацаандаа баталсан. Хуулийн дагуу одоо аймаг нийслэл ирэх оны төсвөө боловсруулж байгаа билээ. Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “… Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна” гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой …
-
20 November
Төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарын гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг танилцуулж байна
Нийслэлийн онцгой комиссын есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-н хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх …
-
19 November
“Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг дахин зарлалаа
Улаанбаатар хотыг хөгжүүлэх Хүн төвтэй бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжил /Х.О.Т/ бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийн ая тухтай, замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, авто машины хөдөлгөөнд саад учруулахгүй байх явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төслийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор загвар зураг төсөл боловсруулах уралдааныг …
-
19 November
“Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг болно
Иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлж, хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээг нэг дороос авч, ажлын шууд ярилцлагад орох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн үйлчилгээг сурталчлан таниулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб ТББ хамтран “Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн …
-
18 November
Хотын захирагч С.Амарсайхан амралтын өдөр Чингэлтэй дүүргийн алслагдсан хэсэгт ажиллалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч бямба гараг /2019.11.16/-ийн үдэш нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны гэр хорооллын төв зам дагуух халтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас, мөс хайлуулагч давс бодис цацсан эсэх, сайжруулсан түлшний түгээлт борлуулалт дүүргийн алслагдсан гэр хорооллын хэсэгт ямар хэмжээнд байгаа зэрэг асуудалд хяналт тавьж ажиллалаа. Тус хорооны нутаг дэвсгэрийн зам дээр давс, бодис …