Есдүгээр сарын 15-ны Ням гарагт нийслэлд автомашингүй өдөр болно. Автомашингүй өдрөөр дараах чиглэлийн замууд 15-ны өдрийн 07:00-18:00 цагийн хооронд хаагдах юм байна. Жанжин Сүхбаатарын талбай Сөүлийн гудамж Партизаны гудамж Чоймболын гудамж Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар Төмөрчний гудамж Гэсэр сүмийн уулзвар Самбуугийн гудамж Анкарагийн гудамж Бага тойруу Бээжингийн гудамж Токиогийн гудамж Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэлх туслах зам Энхтайваны …
Tag Archives: нийслэл
September, 2019
-
13 September
“Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдаанд “Хогон дундах бидний ирээдүй” бүтээл шалгарчээ
Нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн байдлыг төр засгийн анхааралд хүргэх, иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхээр “Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдаан, хөрсний бохирдлыг бууруулах төсөл бүтээлийн уралдааныг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Монгол Гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгууллаа. Өнөөдөр Монголын Уран зургийн галлерейд тус уралдааны шилдгүүдийг тодруулж гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнд “Хөрс ба …
-
12 September
Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан болж дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангасан байгууллагуудыг хүлээн авч уулзан тусгай зөвшөөрөл олгох тухай хуралдлаа. Батлан хамгаалах жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв, Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалтын хоёр дугаар анги, Биокомбинат Улсын төсөвт үйлдвэрийн газар, “Монгол Эко мах” ХХК, …
-
12 September
Улаанбаатар хотын ойг хамгаалах төсөл эхэллээ
НҮБ-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (ЭСКАП) болон НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрөөс “Хотын нөөц баялгийн тогтвортой менежментийг нэвтрүүлэх замаар Тогтвортой хөгжлийн зорилтыг нутагшуулах нь” төслийг Камбожийн Баттамбан, Тайландын Надий, Филиппины Нага ба Фижигийн Насину, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотуудад хэрэгжүүлэхээр төслийн санал ирүүлсэн 84 хотоос сонгон шалгаруулсан. Энэхүү төсөл нь хотын хэрэглээ ба үйлдвэрлэлийн …
-
11 September
“Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ байгуулах асуудлын хэлэлцэж дэмжив
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Тус паркийг байгуулахтай холбоотойгоор нийслэлийн ИТХ-аас ТЗҮ-ийг баталсан бөгөөд арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл, ноосон эдлэлийн үйлдвэрлэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний хавтангийн үйлдвэрлэл байгуулахаар тусгажээ. Мөн дагалдах салбарууд болох талх, нарийн боов, сүү, усны үйлдвэрлэл, хог хаягдал боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэл, фермерийн аж ахуй гэх мэтээр олон чиглэлийн үйлдвэрлэл байгуулах боломжтой байхаар …
-
11 September
Р.Дагва: Хөрөнгө оруулалтын ажлын явц хангалтгүй байна
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн 2019 оны төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын танилцуулга сонсох, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц” батлах асуудлыг дэмжих тухай, нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааны товыг зарлах тухай, “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн 380 жилийн ойн медаль, эмблемийн эх загвар батлах тухай зэрэг нийт 16 асуудал хэлэлцэж байна. Нийслэлийн …
-
11 September
Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгавар хэрэгжиж, авто замын ажил 80 хувьтай хийгдэж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан наймдугаар сарын 14-ний өдөр Явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, …
-
11 September
Налайхын замын хучилтын ажил эхэлжээ
Налайхын зам шинэчлэгдэх ажил эрчимтэй хийгдэж байна. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байгаа. Бүтээн байгуулалтын хувьд замын далан, хоолой тунелийн ажлаа бүрэн дуусгаж, хучилтын ажлыг эхлүүлжээ.Замын хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н гэхэд дуусгаж, хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн …
-
10 September
С.Амарсайхан: Хоёр, гуравхан газраас болж хотын зам талбай, дэд бүтцийн асуудал нь шийдэгддэггүй байж болохгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчдын гудамжнаас шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам руу холбогдох 13 км зургаан эгнээ, хоёр урсгалтай зам барих ажлын бэлтгэлийг хангах үүднээс тухайн газар дээр нь ажиллаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан тухайн замын траст …
-
10 September
Лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орлоо
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн Лаг усгүйжүүлэх байгууламжийн нээлтийн ёслол өчигдөр боллоо. БХБЯ-ны захиалгаар анх удаагаа Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж, Улаанбаатар хотын захиргаа, УСУГ-т хүлээлгэн өгч байгаа юм. Нээлтийн ёслолд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, УСУГ-ын дарга Ц.Төрхүү болон холбогдох албаныхан оролцлоо. Лаг усгүйжүүлэх байгууламж нь хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх …
-
9 September
Түгжрэл ихтэй үед уулзвар нэвтрэхгүй байх дүрмийг 1304 жолооч зөрчжээ
Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-р зүйлд “Уулзварыг бүрэн гүйцэт нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл,саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно”гэж заасан байдаг. “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоочид торгууль оногдуулах, уулзварт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн олонх улс орон “Yellow box junctions” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээгээр …
-
9 September
Өнөөдрийн байдлаар 10260 тонн сайжруулсан шахмал түлш борлуулжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд /2019.09.08/ Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж, “Таван толгой түлш” ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг шалгалаа. “Өнөөдрийн байдлаар 361 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулахаар гэрээ байгуулаад байна. Өнөөдрийн …
-
9 September
Нэгэн жарны түүхтэй илч түгээгчдэд баяр хүргэлээ
Төвлөрсөн дулаан хангамж үүсч хөгжсөний 60 жил, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын үйл ажиллагаа өнөөдөр /2019.09.09/ Соёлын төв өргөөнд боллоо. Баярын нээлтэд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Л.Тлейхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан болон бусад холбогдох албаныхан оролцов. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд …
-
9 September
Нийслэлийн нутаг дэвсгэрт 227 зүйл шувуу бүртгэгджээ
Хотжилтоос үүдэлтэй байгаль орчны олон асуудлын индикатор, экосистемийн тэнцвэрт байдлыг хангагч, хотын иргэдийн алжаал тайлах, байгальд амрах сэдэл нь болж өгдөг шувууны талаарх дагнасан бүс нутгийн өдөрлөг Улаанбаатар хотод анх удаа боллоо. Өдөрлөгийн үндсэн зорилго нь Монгол оронд үржээд Хятадын нутагт өвөлждөг нүүдлийн шувууд, мөн бусад суурин шувууг судлах, хамгаалах, сурталчлахад хоёр орны иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үеийг байгаль хамгаалах …
-
9 September
Хүлэмжийн хийн ялгарлын талаар уулзалт ярилцлага, сургалт боллоо
Нийслэлийн Байгаль орчны газраас Байгаль орчин, уур амьсгалын сантай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хийн тооллого” сэдэвт сургалт, ярилцлагыг 2019 оны есдүгээр сарын 06-ны өдөр Хангарди ордонд зохион байгуулав. Уг сургалт ярилцлагад Байгаль орчин аялал жуулчлалын яамыг төлөөлж Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга доктор Д.Батбаяр болон Байгаль орчин, уур амьсгалын сангаас мэргэжилтэн Б.Тэгшжаргал, Ц.Гэрэлмаа, …