Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Нийслэлийн нутаг дэвсгэрт амралт, зугаалга, нийтийн биеийн тамирын зориулалттай нийтийн эзэмшлийн газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилготой нийт 25 байршлын 17.12 га газрыг нийтийн эдэлбэр газарт нэмэгдүүлэн авах таницуулгыг хийлээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт 4 байршил бүхий 0.52 га Баянзүрх дүүрэгт 6 …
Tag Archives: нийслэл
June, 2022
-
16 June
Нийслэлийн ИТХ, Чүньчон аймгийн ИТХ-ын хооронд түншлэлийн санамж бичиг байгууллаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр БНСУ-ын Чүньчон аймгийн ИТХ-ын дарга Пак Мүн Хэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ”Талууд харилцан туршлага судлах, тэр дундаа шинжлэх ухаан, инноваци, техник технологийн дэвшлийн ноу хау, ололт амжилтыг нутагшуулах нь чухал юм. Тэр дундаа дэлхий даяар байгальтай зүй зохистой харьцах, ногоон, тогтвортой хөгжлийг эрэлхийлж буй өнөө үед энэ …
-
10 June
Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголыг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Нийслэлийн төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа нийслэлийн ЗДТГ-ын харьяа байгууллага, агентлагуудаас санал авсан бөгөөд хотын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд чиглэснийг Засаг дарга хэлээд, Нийслэлийн …
-
4 June
Ж.Батбаясгалан: Ногоон хотыг бий болгохын төлөө төр, иргэн хоёр хамтын дүрмээ тохирно
УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар нийслэл хотын тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаар хэлэлцүүлэг, уулзалтыг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь түр хорооны гишүүд, Нийслэлийн ИТХ-ынм дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн төлөөлөгчид, Захирагчийн ажлын алба, холбогдох агентлаг, дүүргүүдийн удирдлагууд оролцсон …
May, 2022
-
30 May
Энэ онд нийтийн тээврийн 590 шинэ автобусыг үйлчилгээнд гаргана
Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд цахилгаан болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг үе шаттай шинэчлэхтэй холбоотой авах арга хэмжээний талаар Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Гадаад болон дотоодын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгасан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн өмчит болон хувийн хэвшлийн 19 аж ахуйн …
-
17 May
Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалах талаар зөвлөлдлөө
Хүүхдийн сурч боловсрох эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих үүднээс Баянгол дүүрэг “Хүүхдийн төлөө бидний оролцоо” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөөр аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ эцэг эхийн зөвлөл ажиллуулахын ач холбогдол, тухайн байгууллагад ажиллагсдын хүүхдүүд сурч боловсрох, аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлж, ёс заншил, соёл, хөгжлийн бусад …
-
4 May
Хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулна
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр нийслэлийн Нийгмийн халамжийн газарт ажиллалаа. Нийслэлийн Нийгмийн халамжийн газар нь 2021 онд зорилтод бүлгийн нийт 14182 өрхөд тусламж, дэмжлэг үзүүлжээ. Харин энэ онд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдах хүсэлт гаргасан, судалгаанд хамрагдах нэн шаардлагатай 2000 орчим өрхөөс судалгаа авсан байна. Улмаар журмын болзол хангасан өрхийн гишүүн, иргэнийг халамжийн үйлчилгээнд хамруулаад байгаа аж. …
April, 2022
-
26 April
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжинэ
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооний гишүүд өнөөдөр Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ажиллалаа. 2022 оны 1-р улирлын байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь 76 ажил олгогчийн 1491 ажлын байрны захиалгыг төвлөрүүлсэн бол 361 ажил хайгч иргэнийг бүртгэж, 339 иргэнийг тохирох ажлын байранд зуучилжээ. Үүнээс 204 иргэн ажилд орсон байна. Халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, “сургалт хөгжлийн” …
-
20 April
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ талаарх эрх зүйн мэдлэг мэдээллийг иргэдэд олгоход хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил нь дэлхий нийтийн өмнө санаа …
-
14 April
Соёлын өвийг хамгаалж, салбар хоорондын уялдааг сайжруулж ажиллахыг санууллаа
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газарт ажиллаж 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний мэдээллийг сонсон, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов. Тус газрын өнгөрсөн онд зохион байгуулсан томоохон ажлуудаас дурдвал, Үндэсний номын сангийн хуучин барилга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театрын барилгуудыг соёлын өвийн бүртгэлд бүртгүүлжээ. Мөн Үндэсний урлагийн их …
-
13 April
Баянгол дүүргийн 500 гаруй хүүхдийг шүд, амны хөндийн үзлэг оношилгоо, эмчилгээнд хамруулж байна
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа “Мишээл” хүүхдийн сантай хамтран 3-18 хүртэлх насны хүүхдийн шүд, амны хөндийн үнэгүй үзлэг оношилгоо, эмчилгээний 7 хоногийн аяныг эхлүүлжээ. Энэ сарын 11-нээс эхэлсэн уг аяны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, “Мишээл” хүүхдийн сангийн үүсгэн байгуулагч Габриелла Шмидт-Корситто, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, дэд сайд …
March, 2022
-
31 March
Сурлагын хоцрогдлыг арилгах, нөхөх чиглэлээр цогц төлөвлөгөө хэрэгжүүлж байна
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр Нийслэлийн боловсролын газарт ажиллалаа. Тус салбарын бодлого шийдвэр нийслэлийн хэмжээнд хэрхэн хэрэгжиж буй, тулгамдаж буй асуудлаа ярилцах, мэдээлэл, санал солилцох зорилгоор зохион байгуулсан энэ арга хэмжээн дээр тус газрын орлогч дарга Л.Буянтогтох холбогдох мэдээллийг өгөв. 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 281 сургууль, 674 цэцэрлэг ажиллаж байгаа бөгөөд сургуулийн 340069, цэцэрлэгийн 104840 хүүхэд …
-
25 March
Нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх 9 бүлгийн 38 стандартыг НИТХ-аар баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд хотын 9 төрлийн, 38 нэр төрлийн стандартыг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулсан бөгөөд, тэрбээр “Иргэдийн амьдрах орчин, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд тавигдах шаардлагыг тодорхойлж, тэдгээрийг төлөвлөх, гүйцэтгэх, ашиглахад үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн эхний …
-
21 March
Хотын стандартыг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив
Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо болон Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны хамтарсан хуралдаан болж, Хотын стандартын талаар хэлэлцлээ. Тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулав. Хотын стандарт нь үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, ая тухтай бүтээн байгуулалтыг бий болгоход …
-
18 March
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан энэ сарын 24-нд болно
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 24-нд товлолоо. Хуралдаанаар Хотын стандартыг батлах тухай, Нийслэлийн судалгаа, шинжилгээний хүрээлэн төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай, нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулах арга хэмжээний тухай, бусад зэрэг асуудлыг хэлэлцэнэ.