Tag Archives: Онцлох

July, 2023

  • 14 July

    “Сэлбэ” голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 13-ны өдөр Улсын онцгой комисс болон нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авахыг үүрэг болголоо. Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын далан зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автсан билээ. Үерийн нөхцөл байдалтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 6-ны өдөр танилцаж, …

  • 13 July

    Түрүү бөхөд 10.000 доллар, Үзүүр бөхөд 5.000 доллар гардууллаа

    “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-иас Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн  Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Нутгийн буян группийн бөх, Улсын арслан Мягмарын Бадарчид 10.000 доллар, үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, Нутгийн буян группийн бөх, Улсын  гарди Цэдэнсодномын Бямба-Отгонд 5.000 доллар тус …

  • 13 July

    У. Хүрэлсүх: Монголынхоо хөгжил дэвшлийн төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө ард нийтээрээ хичээн зүтгэцгээе

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Манай улсын ард иргэд ээ, Эрхэм хүндэт зочид оо, Эрхэм хүндэт наадамчид аа, Монголчууд бид Үндэсний их бахархал, өв соёлын …

  • 13 July

    М.Бадарч ес даван түрүүлж Улсын арслан боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарчид “Улсын арслан” цол олгов. Мөн найм …

  • 12 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түрүү соёолонгийн “Хүй мандал” галаар зочиллоо

    Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар уралдааныг үзэж сонирхлоо. Үндэсний их баяр наадамд энэ жил 205 соёолон бүртгүүлснээс 122 уралдаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …

  • 12 July

    Соёолон насны хурдан морины уралдаанд Дархан-Уул аймгийн Г.Ариунболдын бор үрээ түрүү магнай боллоо

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам Хүй долоон худагт үргэлжилж байна. Соёолонгийн уралдаанд 205 үрээ бүртгүүлснээс 102 соёолон сэрвээний өндөр хэмжилт, шүдэлгээнд тэнцэж гарааны зурхайгаас эргэсэн. Үүнээс: Дархан-Уул аймгийн Дархан сумын Ганболдын Ариунболдын бор үрээ түрүү магнай, Аман хүзүүнд Орхон аймгийн …

  • 12 July

    Наадмын хаалтын ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хаалтын ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд 21:30 минутад болно. Хаалтын үйл ажиллагаанд Г.Жаргалсайхан /Соёл-Эрдэнэ хамтлаг/, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Н.Халиун, гитарчин Д.Өлзий-Орших, А.Хаянхярваа / Номин талст хамтлаг/, Sweetymotion болон S4 хамтлагууд оролцоно.  Мөн дрон шоу, ёслолын буудлага …

  • 12 July

    Д.Сумъяабазар: Монгол түмний их баяр наадмын нээлт уламжлал, шинэчлэлийг хослуулсан, дуу хуураар бялхсан сайхан боллоо

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын МҮОНТ, Монгол HD,  PSN телевизэд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэж байна. -Та сайхан наадаж, сайхан зусаж байна уу. Наадмын нээлтийн талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу? -Энэ жил …

  • 11 July

    У.Хүрэлсүх: Дэлхийд хосгүй монгол наадмаа өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ, Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ, Эзэнт …

  • 11 July

    Шадар сайд Шүдлэн насны уралдааны түрүү, аман хүзүүний маргаантай асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхийг үүрэг болгов

    Үеийн үед Монгол бөхчүүд, уяачид, харваачид жудаг, өндөр ёс суртахуун зааж Монгол төр, түмнийхээ их баяр наадамд хүндэтгэлтэй хандаж ирсэн уламжлал бий. Шүдлэн насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгат сумын харьяат Загджавын Мэндсайханы шарга халзан түрүүлсэн гэж байгаа ч маргаан дагуулаад байгаа морьд түрүү болон аман хүзүүнд орж ирэх явцад морь бариач өмнүүр нь орж будилаантуулсан зэрэг асуудлыг морины салбар …

  • 10 July

    Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 117 чиглэлд 695 автобус иргэдэд үйлчилнэ

    Баярын өдрүүд буюу долоодугаар сарын 11, 12-нд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн, хот орчмын, зуслангийн, шөнийн тээврийн 117 чиглэлд 695 автобус үйлчилнэ. Махатама Гандийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын зорчих хэсгийн зорчих хөдөлгөөнийг хаах тул тусгай зөвшөөрөл шаардахгүй Мишээл сити, Дүнжингарав, Вокзал, Нарантуул худалдааны төвд авто зогсоол байгуулсан. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үндсэн чиглэлүүдээс “Мишээл сити” төв рүү 15 …

  • 10 July

    Хурдан морины уралдааны бүх үйл явц ил тод, шилэн явагдана

    Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо хуралдлаа. Хурлын эхэнд хурдан морины уралдааныг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар холбогдох албан тушаалтнууд илтгэлээ. Үүний дараа салбар хорооны удирдлагууд даамал, дэд даамал, шууд дамжуулалт, сэрвээ хэмжилт болон шүдэлгээний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд чиглэл өглөө. Энэ үеэр тус салбар хорооны дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга …

  • 9 July

    Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс дэвшилтэт технологи, инновацид тулгуурласан ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна

    “Монголын эдийн засгийн чуулган-2023” өнөөдөр эхэллээ. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмаар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ удаагийн эдийн засгийн чуулганыг зохион байгуулж байна. Эдийн засгийн чуулганыг 2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсан бөгөөд энэ жил гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын нийт 2200 орчим төлөөлөгч оролцож байна. Үүнээс …

  • 7 July

    Л.Ариунтуяа: Улаанбаатар хотыг үерээс бүрэн хамгаалахад 461-480 км далан шаардлагатай

    Нийслэл дэх үерийн далангуудын насжилтын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяагаас тодрууллаа. Тэрбээр “Манай байгууллага нь Улаанбаатар хотын үерийн барилга, байгууламжийн засвар, шинэчлэл, үйлчилгээ, арчилгааг хариуцдаг. 2020 оноос хойш Улаанбаатар хотын ус ихээр тогтдог 25 байршил, үерийн барилга, байгууламжийн гурван байршилд засвар, шинэчлэл хийсэн. Жил бүр цаашид барьж, байгуулах шаардлагатай үерийн барилга, байгууламжийн тооцоо, төлөвлөгөөг гаргадаг. Улаанбаатар хотод …

  • 7 July

    Ц.Төрхүү: Улаанбаатар хотын цэвэр, бохир ус холилдох ямар ч боломжгүй

    Цахим орчинд Улаанбаатар хотын цэвэр, бохир ус холилдож, ундны усны аюулгүй байдал алдагдсан гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатар хот ундны усны долоон эх үүсвэртэй бөгөөд эдгээр нь горимын дагуу хэвийн ажиллаж байна. Хотын бохир, цэвэр ус холилдох ямар ч боломжгүй, энэ бол ташаа мэдээлэл. Тиймээс хэвлэлийнхэн …