Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан товч танилцуулга хийж, Улаанбаатар хот орчимд 2023 оны 07 дугаар сарын 10-ныг дуустал бороо орох учир эрсдэл өндөр хэвээр байгааг хэлэв. Ерөнхийлөгч Улсын онцгой комиссоос тогтмол мэдээлэл …
Tag Archives: Онцлох
July, 2023
-
6 July
Ерөнхий сайд үер усны далан, суваг хааж барилга барьсан, зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулах үүрэг өгөв
Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл дундуур урсдаг Сэлбэ, Туул, Дунд гол үерийн түвшинд хүрсэн. Гол дагуух зарим хэсэг усанд автаж, Сэлбэ голын далан нь зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр үерт автсан зарим газарт очиж нөхцөл байдалтай танилцаад УОК, НОК-ын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Нийслэлийн зургаан дүүргийн 18 цэгт үерийн эрсдэл …
-
6 July
Н. Батсүмбэрэл: Зуслангийн бүсэд байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлж байна
Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд тодорхой байршлуудад хуваагдан ажиллаж буй. Ялангуяа Чингэлтэй дүүрэг дэх зуслангийн бүсийн нөхцөл байдал хүндэрч, байшин урсах, цахилгааны шон унах зэрэг эрсдэлүүд гараад байна. Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлтэй холбогдон цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. -Зуслангийн бүсэд одоо нөхцөл байдал ямар байна вэ? -Зуслангийн бүсэд …
-
6 July
Д.Сумъяабазар:Голын урсцыг жигдрүүлэхийн тулд жижиг гүүрнүүдийг нураах шаардлагатай байна
Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаас сэтэрч, ойр орчмын барилга руу ус нэвтэрсэн тул холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, 10:00 цагийн үед “S …
-
6 July
Д.Сумъяабазар:Туул, Дунд голын усны түвшин нэмэгдсэн байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан АСЕМ Вилла хотхон орчим, мөн Нарны хорооллын Дундголд ажиллалаа. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:Туул голын орчим буюу АСЕМ Вилла хотхоны ойролцоо нийтийн эзэмшлийн жорлон байдаг. Гол үерлэснээр энэ хэсэг рүү ус бага зэрэг хальсан байсан. Тиймээс манай байгууллагын 20 гаруй албан хаагч гурван …
-
5 July
Ерөнхий сайд үерийн нөхцөл байдалтай холбогдуулж Улсын онцгой комисст үүрэг өглөө
Нийслэл Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс төвийн зургаан дүүрэгт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. Үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах, хүч нэмэгдүүлж …
-
5 July
Л.Ариунтуяа:Борооны ус зайлуулах шугам сүлжээг стандартын дагуу хийх шаардлагатай
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 42 дугаар хороо зэрэг нийслэлийн хэмжээнд нийт долоон байршил үерт автаад буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл өгсөн юм. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа“Манай газар болон …
-
5 July
Д.Сумъяабазар:Үерийн асуудал хотын ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой нь үнэн
Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин нэмэгдэж, үерийн далан сэтрэх, голын дагуух айл өрх усанд автах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул холбогдох байгууллагууд газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргасан алдаа, …
-
4 July
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Багануур” ХК НЭГ САЯ мод тарьж ургуулна
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос санаачлан эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийн гишүүн сэтгүүлчид Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 60 хувь, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангадаг “Багануур” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь 1978 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ 45 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулан, улсын төсөвт жил бүр 30-33 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, Топ …
-
3 July
Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван дэлгэцийн бүтээлийг найруулан үзэгчдийн хүртээл болгож, урлаг судлал, эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж бичин, кино урлагийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Кино урлагийн дээд сургуулийн багш, Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэнд Монгол Улсын …
June, 2023
-
30 June
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урд хөршид хийж буй албан айлчлалын онцлог
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын зарим гишүүд, Засгийн газрын гишүүдийн хамтаар БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, инноваци зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар тохиролцсон үр дүнтэй айлчлал болж байна. Ингээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн албан айлчлалын зарим онцлогийн товчлон дүгнэж өгүүлье. 1. Хятадын шинэ Ерөнхий сайдын …
-
29 June
Б.Батсайхан: Унаач хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр /2023.06.29/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Үндэсний их баяр наадмын үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай мэдээллийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Б.Батсайхан өгсөн юм. Тэрбээр “Үндэсний их баяр наадмын үеэр олон хоног амарч буйтай холбогдуулан хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Тухайлбал, эцэг эх, асран …
-
29 June
Д.Ганхуяг:Хурдан морь шүдлэх явцыг шууд дамжуулна
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуяг: Хурдан морины уралдааныг бид Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд хуваарийн дагуу долоодугаар сарын 10, 11, 12-нд зургаан …
-
29 June
Наадмын тасалбарыг долоодугаар сарын 1-нээс цахимаар худалдана
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр /2023.06.29/ мэдээлэл хийлээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга И.Баатархүү “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь есөн салбар хороотой, нийт 218 хүн ажиллаж байна. Энэ жилийн хувьд наадмын бэлтгэл өмнөх жилүүдийнхээс эрт эхэлсэн тул 80 хувьтай байна”гэлээ. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны …
-
29 June
Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан эрчимжүүлэхэд санал нэгдэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Ардын Их Хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэхийг эрмэлзэж, хамтын ажиллагаагаа …