“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Багануур” ХК НЭГ САЯ мод тарьж ургуулна

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос санаачлан эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийн гишүүн сэтгүүлчид Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 60 хувь, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангадаг “Багануур” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компани нь 1978 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ 45 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулан, улсын төсөвт жил бүр 30-33 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, Топ 100 аж ахуйн нэгжид байр сууриа хадгалсаар ирсэн билээ. Тэд өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын стратеги боловсруулан хэрэгжүүлснээр уул уурхайн компаниуд дундаа анхдагч нь болж чаджээ. Ингэснээр “Багануур” ХК 2023 онд гэхэд л 683.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг нийгэмд, улсдаа үзүүлсэн байна.

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, “Вакцин” клубээс гишүүн сэтгүүлчдийнхээ мэргэжлийн өсөлт хөгжлийг дэмжих, эх сурвалжаа тэлэх, хамтын ажиллагаа, нөхөрлөлөө бэхжүүлэх зорилгын хүрээнд 17 дахь удаагийн уулзалт, сургалтаа ийнхүү “Эрүүл уурхайчин” танилцах ТУР нэртэйгээр “Багануур” ХК-тай хамтран энэ сарын 1-ны өдөр зохион байгууллаа.

 “Эрүүл уурхайчин” танилцах ТУР-ын хүрээнд эрүүл мэндийн сэтгүүлчид Багануурын уурхайтай биечлэн танилцаж, уурхайн ажилчдын нийгмийн асуудал, эрүүл мэнд, аюулгүй байдал нь хэрхэн хангагдаж байгааг тодруулснаас гадна мөн мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаар мэдлэгээ тэлж, олон нийтэд үнэн бодит мэдээллийг анхдагч эх сурвалжуудаас нь хүргэх зорилгоо ийнхүү биелүүлцгээсэн юм.

“Багануур” ХК-ийнхан уурхайчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд нь онцгой анхаардаг нь тэдний дэвшүүлэн, хэрэгжүүлж буй зорилго, хөтөлбөр, урианаас нь илхэн харагдах аж. Уурхайчид “Эрүүл мэнд бидний ходоод дахь дархны газарт урлагддаг” хэмээх уриатайгаар эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ дэмжин, ажлаа хийж, амь насаа хамгаалдаг.

Өөрөөр хэлбэл, энэ нь хоол унднаас нь эхлээд л ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч буй энгийн дүрэм гэнэ. Тухайлбал, “Багануур”-ын ажилчин, албан хаагчид “Алтан уурхайчин” аппликейшнийг ашиглан эрүүл мэндээ хянадаг юм байна.

 Жишээ нь, ажилчид өдөр бүрийн идсэн хоолныхоо цэсийг тус апп-д оруулж, тухайн хүн сарын эцэст хэчнээн ккал-тай хоол идсэн, хэдэн ширхэг бууз, цуйван хэрэглэсэн зэргийг нь апп “хэлээд” өгдөг байна. Ингэснээр тухайн хүний хооллох хэв маяг, буруу дадал, зуршлыг засах, юун дээр анхаарах ёстойг тус апп-ий тусламжтайгаар эмч нар нь сануулж, анхааруулдаг гэсэн үг. Ажилчдын лхагва гараг бүрийн хоолны давсыг 25-40 хувь хүртэл бууруулж, хэвшсэн нь олон төрлийн өвчнөөс сэргийлж байгааг албаныхан хэлж байлаа. Мөн тэд тус апп-аараа дамжуулан уурхайн гүнд ч ажилчдынхаа аюулгүй байдлыг нь хянадаг аж.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙНХЭЭ ТООГ НЭМНЭ

“Багануур” ХК нь 288 төрлийн ажил, мэргэжлийн 1123 ажилтантайгаар олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Өнөө жил тус уурхайн 45 жилийн ой тохиож буй бөгөөд тэд ойгоо угтан олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буйн нэг нь “ЭРҮҮЛ УУРХАЙЧИН” юм. Тус хөтөлбөрийн хүрээнд ажилчдаа жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, түүндээ дүн шинжилгээ хийн, өвчин, осол, гэмтлийг бууруулах хариу арга хэмжээнүүдийг тогтмол авч хэрэгжүүлсээр иржээ.

Мөн тэд ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг чанаржуулахаар энэ жилээс төрлийг нь олшруулж, хавдар, зүрх, судас, ходоод гэхчлэн зонхилон тохиолдож буй өвчин, эмгэгийг илрүүлэх шинжилгээний тоогоо нэмж, үйлчлүүлэх эмнэлгээ сонгон шалгаруулаад буй юм байна.

2000 оноос өмнө мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас жилд 30-50 хүн хөдөлмөрийн чадвараа алддаг байсан бол 3-5 болгон цөөрүүлсэн нь маш том дэвшил гэдгийг уурхайн эмч нар онцолж байсан юм.

“Багануур” ХК-ийнхан “Эрүүл уурхайчин” хөтөлбөрөөс гадна ажилтан, алба хаагчдынхаа, тэдний ар гэрийнхний боловсрол, спорт, урлаг гээд нийгмийн асуудалд нь анхаарсан гурван хөтөлбөр ч бас хэрэгжүүлдэг юм билээ.

Тодруулбал, “Зөв үзэл, хандлагатай уурхайчин”, “Эдийн засгийн чадавхтай уурхайчин”, “Боловсролтой уурхайчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.
Ажилчдадаа чиглэсэн олон талт ажлыг ийнхүү зохион байгуулах замаар боловсон хүчнийхээ тогтвортой байдлыг хангадаг аж. “Багануур”-ын ажилчдын бусад уурхайнхнаас ялгарах нэг давуу тал нь ээлжээр, гэр бүлээсээ олон хоногоор хол явдаггүй нь тогтвор суурьшилтай ажиллах нэг үндэс, хөшүүрэг болдог гэсэн.

Гэр бүлээрээ уурхайгаа түшиглэн амьдарч, нийгмийн олон үйлчилгээг нэг дороосоо авчихдаг нь давуу талтай гэдгийг уурхайчид ярьж байлаа. Мөн 15 жилийн түүхтэй “Уурхайчин” спорт ордноо тэд энэ жил бүрэн засварлаж тохижуулан, урьдын адил гар бөмбөг, модон бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс, бялдаржуулалт зэрэг төрөл бүрийн спортын дугуйлан, секцийг уурхайчдадаа болон тэдний ар гэрийнхэнд тогтмол явуулсаар байгаа тул хөдөлгөөний дутагдал, илүүдэл жингийн асуудал нийтээр бараг гардаггүй гэсэн.

190.5 ГА ТАЛБАЙГ НӨХӨН СЭРГЭЭЖЭЭ

“Багануур” ХК-ийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, 2030 он хүртэл “Нэг сая мод” тарьж ургуулахаар төлөвлөн, 2022 онд мод үржүүлгийн талбай байгуулжээ. Ингэхдээ тэд уулын модыг тайрч, шилжүүлэн суулгах бус, ойгоос үр түүж, хүлэмжиндээ үрслүүлэн, гадаах талбайдаа шилжүүлэх маягаар ургуулдаг юм билээ.

Энэ онд гэхэд уурхайнхан мод үржүүлгийн талбайдаа улиас, бургас модыг мөчрөөр, шар хуайс, шинэс, буйлс, голт бор зэрэг мод үрслүүлж, 100 000 ширхэг үрсэлгээ хийгээд байгаа аж. Үүнээсээ ирэх намар 10000 ширхгийг нь байгальд тарьж, суулгахаар бэлтгэн ажиллаж буй гэлээ. Мөн тус уурхайнхан 1999 оноос хойш байгаль орчныг хамгаалах, ашиглалтын талбайг нөхөн сэргээх ажлыг тасралтгүй хийсээр иржээ.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …